Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэрээр төрөлх хотынхоо урлагийн Их Сургуулийг төгссөн бөгөөд үүнээс гадна зураачийн сургуульд сурдаг байжээ. Ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлэх үедээ тэрээр “Women’s Wear Daily” сэтгүүлд ажиллаж байсан байна. 1948 онд Айрис Карл нь Апфельтай гэрлэж, 2 жилийн дараа хуучин даавууг сэргээх компанийг байгуулжээ
Энэ хугацаанд Айрис олон төрлийн дизайнерийн шоунд
оролцож байсан бөгөөд Трумэн, Эйзенхуар, Никсон, Кеннеди, Жонсон,
Картер, Рейган, Клинтоны үед Цагаан ордонд ажиллаж байсан байна. Айрис одоог хүртэл Цагаан ордны дотоод засал чимэглэлд анхаарал
хандуулж, зөвлөгөө өгдөг гэнэ. Тэрээр үргэлж тод хувцас өмсдөг бөгөөд
түүний амьдрал ч гэрэл гэгээтэй байдаг байна.