Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хилтоны ихрүүд 1908 оны 2 сарын 5-нд Английн Брайтон хотод төрсөн бөгөөд өгзөг болон таазаараа нийлсэн байсан ч амин чухал эрхтнүүд нь тусдаа байсан юм.
Охидын ээж Кейт нөхөргүй байсан бөгөөд буфетны ажилтан байжээ. Буфетны захирал Мэри Хилтон энэ асуудлыг мэдэж охидын ачаар мөнгө олох боломжтойг ойлгож Кейтээс охидыг худалдаж авсан байна.
Тэр охидод дуу дуулах, бүжиг бүжиглэх зэргийг зааж өгдөг байжээ. 3 нас хүртлээ охид Англи даяар аялан тоглолт хийж байсан бөгөөд хожим нь тэр охидыг Герман, Австрали руу дагуулан явсан байна. Харин 1926 онд Дейзи болон Виолетта нар Боб Хоуптай хамт бүжиглэсэн аж. Охидын олсон мөнгийг асран хамгаалагч нь авдаг байсан бөгөөд үзүүлбэр үзүүлэхээс татгалзвал хатуу шийтгэдэг байжээ.
Мэри Хилтоныг нас барсны дараа түүний хүү, охин нь охидыг ашиглаж байсан байна. 1931 оны шүүх хурлаар охид эрх чөлөөтэй болсон бөгөөд 100,000 долларын нөхөн төлбөрийг авчээ. Тэд дахин гудамжны үзүүлбэр үзүүлэхээ больсон бөгөөд хожим нь өөрсдөө бие даан "The Hilton Sisters Revue" хэмээх тоглолтыг хийсэн байна.
Виолетта нэгэн залууд дурласан байсан бөгөөд тэд гэрлэх гэж байсан ч энэ бүтэлгүйтсэн юм. Шүүгчид энэ гэрлэлтийг ёс суртахууны хувьд нийцэхгүй хэмээн үзжээ.
1961 оноос охид хүнсний дэлгүүрт худалдагчийн ажил хийх болсон юм. 1969 онд Дейзи, Виолетта нар "Хонг-Конг" ханиад хүрсэн бөгөөд хоёр хоногийн зайтай нас барцгаажээ. 1997 онд ихрүүдийн амьдралыг өгүүлсэн "Side Show" мюзиклийг Broadway-д тавьсан байна. Уг мюзикл "Тони" (Tony Award)-ийн 4 шагналыг хүртсэн түүхтэй.