Үнэнч нохойны бахдам түүх

2015-01-16, 04:20
17,667
Энэ нохой өдөр бүр хөгжлийн бэрхшээлтэй эзэндээ худалдааны төв рүү явдаг замд байх толгод өөд өгсөхөд нь тусладаг байна.
Үнэнч нохойны бахдам түүх


Луянг хотын ойролцоох Магоу тосгонд Манао хэмээх гутал засдаг нэгэн хүн амьдардаг ажээ. 59 настай Манао хүүхэд байхдаа туссан саа өвчний улмаас хоёр дугуйтай тэрэгний тусламжтайгаар л явдаг болжээ. Түүнд тэргэнцэр авах мөнгө байхгүй тул өөрөө өөртөө тэрэг хийсэн байна.

www.caak.mn

Ма-гийн 40 жил хийж буй гутал засварын ажил болон түүний дөрвөн хөлт найз "Том Шар" нохой тосгоны оршин суугчдын дунд домог болжээ. Энэ нохой нь 2 настай бөгөөд Ма түүнийг хар багаас нь тэжээсээр өдий хүрсэн бөгөөд түүнд жинхэнэ нэр гэж байхгүй. Хүмүүс түүнийг "Том Шар" нохой гэж нэрлэдэг байна.

www.caak.mn

Эзэн нь “Хөөе” гэхэд тэр дороо л гүйгээд ирдэг байна. Нохой нь эзэндээ хэрхэн туслах зохих ёсны бэлтгэл сургуулилт хийж байгаагүй ч, түүнд туслах аргаа өөрөө сурсан байна. Тэрээр өглөө бүр Ма-г гэрээсээ километрийн зайд орших гутал засдаг газар рүү даган явдаг бөгөөд уулын өгсүүр газар тэргийг нь түлхэн эзэндээ тусалдаг байна.

www.caak.mn

Сэтгүүлчийг ярилцаж байх үед үдийн хоолны цаг болсон байжээ. Энэ үеэр нохой байхгүй болсныг анзаарчээ. Дараа нь сэтгүүлч учрыг мэдсэн байна. Ма үдийн хоолондоо жилийн турш зөвхөн ойролцоох дэлгүүрээс худалдаж авсан шарсан талх эсвэл жигнэмэг иддэг учраас нохойтоогоо хуваалцах хоол бараг гардаггүй гэнэ.

Эзнийхээ энэ байдлыг ойлгох мэт үдийн хоол болохоор тэрээр өөрөө хоолоо олж идэхээр явдаг байна. "Хажуу талд байх зоогийн газрынхан түүнийг сайн мэддэг учир хоолны үлдэгдэл байвал түүнд дандаа өгдөг юм" -гэж Ма ярьжээ. Үнэхээр ч арван минутын дараа Том Шар нохой эргээд эзэн дээээ хүрээд ирсэн байна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Энэ дуулгавартай сайн "Том Шар" нохойг хараад, нэг хүн эзэнд нь түүнийг 500 юаниар зарахыг санал болгосон ч, ямар ч үнээр хайртай зүйлээ зарж чадахгүй гэж хэлээд татгалзсан байна.

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()