Итали зайрмаг хэрхэн хийх вэ?

2015-01-12, 07:05
26,723
Италийн бие даасан бүс нутаг болох Сицилийн аль ч кафед худалдан авч болох нутгийн алдарт "Gelato Artigianale" зайрмагийг хэрхэн хийдгийг та бүхэндээ харуулах гэж байна. Зайрмагийг ямар нэгэн үйлдвэрт хийж, холоос авчирдаг биш, шууд л газар дээр нь хийдэг учраас хүн бүрт өөрийн гэсэн жор байдаг. Иймд Сицильд тэр бүр хоорондоо адилхан амттай зайрмаг таарахгүй л болов уу.
Итали зайрмаг хэрхэн хийх вэ?


Сикулиана Марина хэмээх далайн эргийн жижигхэн сууринд байдаг "Lustru di Luna" зоогийн газрын ахлах тогооч "дэлхийд алдартай энэ зайрмагийг хэрхэн хийдэг болохыг харуулна уу?" -гэсэн аялагчийн хүсэлтийг минь эелдэгээр хүлээн авчээ.

www.caak.mn

"Жимсний сууриа” бэлдэхээс эхлэнэ. Дараа нь үүгээр сэрүү татам нимбэгний зайрмаг хийх болно. Ахлах тогооч Жузеппе Вителло саванд нэг литр ус, 800г. элсэн чихэр, 200г. декстроз хийлээ.

Декстроз гэдэг нь жимсний чихэр бөгөөд зайрмагийг жирийн элсэн чихэр хийсэн шиг дэндүү нялуун биш, өтгөн болгодог байна. Сонгодог жоронд декстрозыг зөгийн балаар сольж болно. Энэ тохиолдолд зайрмаг тийм ч цагаан гоё болдоггүй.

www.caak.mn

Элсэн чихэрээ хийгээд хутгангаа сиропоо цахилгаан зуухан дээр тавина. 85 хэм хүртэл халаана. Энэ нь хоргүйжүүлэх, бүх нянг устгах үйл явц бөгөөд ингэснээр зайрмагийг удаан хадгалж болно.

www.caak.mn

Өнөөдөр бид нимбэгний зайрмаг хийнэ, тиймээс зүгээр л нимбэгний шүүс нэмнэ. Энэ  бэлдсэн сиропоо ашиглан ямар ч жимсний зайрмаг хийж болно. Жимснүүдээ холигчонд хийн нунтаглахад л хангалттай. Гэхдээ зарим жимс чихэрлэг, харин зарим нь их ус агуулдаг учраас чихэр, ус, жимсний хэмжээ зөв байх ёстойг санаж байх хэрэгтэй.

www.caak.mn

Нимбэгний шүүстэй сиропоо миксердэнэ. Сироп сайтар холигдон хөөсөрч зайрмаг хөвсгөр зөөлөн болдог.

www.caak.mn

Харин энэ бол зайрмагны машин юм. Хоёр, гурван килограмм зайрмаг бараг л таван минутын дотор  бэлэн гэсэн үг.

www.caak.mn

Сиропоо машинд хийгээд таглана.

www.caak.mn

Одоо 40 хэмийн халуун байна. Гэхдээ тун удалгүй -8 хэм хүртэл буухад дохио өгнө.

www.caak.mn

-3 хэм.  Зайрмаг бий болж эхэлж байна.

www.caak.mn

-8 хэм бүх зүйл бэлэн боллоо.

www.caak.mn

Саваа тосон, (савыг заавал хөргөгчнөөс гаргасан хүйтэн байх шаардлагатай) тагийг нээн кноп дарахад зайрмаг гарч ирнэ.

www.caak.mn

Сав дүүрэн нимбэгний гоё зайрмаг болжээ.

www.caak.mn

Ингээд бид зайрмагийг амталж үзлээ.

www.caak.mn

Харин одоо “цагаан” суурь хэмээн нэрлэгддэг сиропоо бэлдье. Хэрвээ түүнд юу ч нэмэхгүй бол олны дуртай цөцгийтэй пломбир зайрмаг болно.

www.caak.mn

Сүүгээ (1л.) сав руугаа хийнэ.

www.caak.mn

Дээр нь 200г. элсэн чихэр, 50г. декстроз, 50г. тослог багатай хуурай сүү нэмнэ. Сүүгээр зайрмаг хийхэд тослог ихтэй байдаг учир хуурай сүүг нэмж өгснөөр сироп хэт тослог болдоггүй.

www.caak.mn

Плиткэн дээр тавьж, 85 хэм хүртэл халаана, үүнээс илүү халааж болохгүй.

www.caak.mn

Плиткэн дээрээс аваад цөцгийгөө нэмж хутгана. Тэгээд 6-12 цаг хөргөгчинд тавих хэрэгтэй. Гэхдээ одоо бол үүнийг хийхгүй. (энэ нь амтанд тийм их биш ч нөлөөлнө.)

www.caak.mn

Хутгана. (миксердэнэ)

www.caak.mn

Нимбэгний зайрмаг хийсний дараа урьдчилан сайтар угаасан машин руугаа хийнэ. Өмнөх зайрмагны амтыг хольж болохгүй.

www.caak.mn

5 минутын дараа зайрмаг бэлэн болно.

www.caak.mn

“Шар” гэж нэрлэгддэг суурь бэлдэхэд арай өөр зүйлсийг бэлдэнэ: 1 литр шинэ сүү, 100г. цөцгий, 8 өндөгний шар, 250г. декстроз, 50г. тослоггүй хуурай сүү, цайны халбага ваниль.

www.caak.mn

Цөцгийнөөс бусад бүх зүйлсийг холино.

www.caak.mn

Жоохон ваниль нэмээд гал дээр тавина.

www.caak.mn

Дараа нь цөцгийгөө нэмээд суурь бэлэн.

www.caak.mn

Одоо “цагаан”, “шар” суурийн ялгааг сайн харж болно.

www.caak.mn

“Шар” сууриа ашиглан pistachio самартай зайрмаг хийнэ. Тиймээс суурь дээрээ pistachio самрын (байгалийн, ямар ч будагч бодис, консервантгүй, pistachio самар нь сицилийнх), нухаш, нэмж хийгээд машинаа ажиллуулна.

www.caak.mn

Ингээд зайрмаг бэлэн, гоё харагдуулах үүднээс дээгүүр нь самар цацах л үлдлээ.

Ингэхэд , ижил амттай зайрмаг хийхэд машиныг угаадаггүй.

www.caak.mn

Жузеппе дөнгөж сая хийсэн зайрмагтай савыг тавьж байна.

www.caak.mn

“Шар” суурийг ашиглан маш амттай кофений зайрмаг хийж болно.

www.caak.mn

Харин “жимсний” сууриар жимстэй зайрмаг хийдэг.

www.caak.mn

Орчин үеийн витрин дотор заавал "no frost" систем байрлуулсан байдаг. Хэдэн цаг болоод дулаан агаар үлээгч ажилласнаар цан үүсэхээс сэргийлдэг байна. Гэхдээ энэ үед зайрмагны дулаан тэг хүртэл нэмэгдэж болно. Хэрвээ зайрмагны чихэр, тосны харьцаа буруу бол энэ үед зайрмаг хайлж давхраг үүснэ. Эсвэл мөсөн талст үүсэн идэх үед шажигнах болно, эсвэл элсэн чихэр нь гадаргуу руу дээшлэн зайрмаг ширгэсэн мэт харагдах болно.

www.caak.mn

Зайрмагийг хуванцар саванд, эсвэл ийм зайрмагны жигнэмэгт хийж өгдөг.

www.caak.mn

Зарчмын хувьд витрин дотор зайрмагийг маш удаан хадгалж болно, гэхдээ түүний хийсэн энэ зайрмаг маргаашийг хүрэхгүй дуусах биз ээ.

www.caak.mn

Танд амжилт хүсье.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()