2014 оны хамгийн утгагүй хувцасласан одууд

Холливудын одод бусад хүмүүсээс илүү өөрийн гадаад дүр төрх, хувцаслалтандаа анхаарах ёстой мэт санагдна. Гэтэл тэдний бусдаас ялгарч, загварлаг харагдах гэсэн байдал нь хэрээс хэтэрч зарим тохиолдолд үнэхээр утгагүй бөгөөд буруу үлгэр дууриалал үзүүлж байгаа нь үнэн билээ. Ингээд 2014 онд хамгийн задгай бөгөөд утгагүй хувцасласан одуудыг танилцуулж байна.
2014 оны хамгийн утгагүй хувцасласан одууд


Америкийн алдарт шуугиан дэгдээгч Майли Сайрус өөрийн дахин давтагдашгүй хэв маягийг харууллаа. Хүзүүн дээр нь буй Chanel-ийн алтан зүүлт нь гэхэд л түүнийг ямар этгээд бөгөөд мөнгөтэй болохыг харуулж байна.

www.caak.mn

Америкийн жүжигчин Хелен Йорк улаан хивсний ёслолд урт цамц өмссөн боловч даашинз эсвэл өмдөө өмсөхөө мартсан мэт харагдана.

www.caak.mn

Руни Мара 2015 оны Givenchy-ийн өвөрмөц торон хар даашинзтай олны нүдэнд өртжээ.

www.caak.mn

Кейт Остины дүрээр алдарт хүрсэн Эванжелин Лилли хүүхдийн номны өдөрлөг дээр ийм хачирхалтай хувцсыг өмсөн ирсэн байна.

www.caak.mn

Америкийг жүжигчин Лив Тайлер "Stella McCartney" брэндийн хувцсыг өмсөж ирсэн бөгөөд энэ нь ямар ч гэдсийг маш сайн далдалж чаддаг аж.

www.caak.mn

Леди Гагагийн хувцаслалт, этгээд байдлыг хүн бүр мэддэг болсон ч, тэрээр олныг гайхшруулахыг хичээсэн хэвээр...

www.caak.mn

35 настай Америкийн жүжигчин Жейми Кинг гудамжаар гэрэлтсэн цамц, татуургатай дотуур хувцас өмсөж явсан нь ихээхэн шуугиан тарьжээ.

www.caak.mn

Оскарын шагналыг хоёр удаа хүртэж байсан Хиллари Суонк "Giambattista Valli"-ийн хувцсыг сонгожээ.

www.caak.mn

Америкийн телевизийн од Ким Кардашьян-Уэст "Atsuko Kudo" брэндийн хувцсыг сонгож өмссөн бөгөөд энэ нь унтлагын өрөөнд илүү тохиромжтой мэт харагдана.

www.caak.mn

Америкийн модель Жижи Хадад "American Music Awards 2014"-ийн ёслол дээр Prabal Gurung-ийн хувцсыг танилцуулаад зогсохгүй торон хөхний даруулгыг ч харуулаад авчээ.

www.caak.mn

Өөрийгөө Орос Леди Гага хэмээн нэрлэдэг Надя Волянова дараах даашинзыг өмсжээ. Урдаас нь харахад даашинз мэт...

www.caak.mn

... харин ардаасаа хувцас байгаа эсэх нь эргэлзээтэй.

www.caak.mn

Америкийн жүжигчин Кеке Палмерыг харахад даруухан хувцасласан мэт харагдаж байгаа ч торон хувцасных нь цаана хөх нь ил харагдана.

www.caak.mn

“Devious Maids” киноны од болох Розалин Санчез “Грэмми” шагнал гардуулах ёслолын үеэр хоёр төрлийн даашинзыг өмссөн байна. Эхний даашинз нь дотуур хувцсыг нь харагдуулж байсан бол...

www.caak.mn

... дараагийн даашинз нь хэтэрхий богино мэт харагдана.

www.caak.mn

Түүхэн алдарт дуучин Дайана Росс шувууны өдтэй нөмрөгийг сонгосон бөгөөд үсний засалттай нь ойролцоо харагдаж байсан байна.

www.caak.mn

Залуу дуучин Зендая "Georgine" брэндийн хувцсыг сонгосон бөгөөд энэ нь үрчгэр өмд болон бикини дээрээ цув нөмөрсөн мэт харагдаж байсан аж.

www.caak.mn

Дуучин, жүжигчин Женнифер Лопез гэдэснийхээ төгс булчинг гайхуулж "Reem Acra"-ийн даашинзыг сонгосон байна.

www.caak.mn

Альбаны модель болох Блеона дуугаараа олны анхаарлыг татаж чадахгүй байгаа учир дараах байдлаар сэтгүүлчдийн нүдэнд өртөж байгаа бололтой.

www.caak.mn

Биеийнх нь хэсгүүд ил харагдах торон даашинзыг сонгожээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()