Бид хангалттай том дэлхий дээр амьдардаг бөгөөд дахин давтагдашгүй байгаль болон түүний цэнхэр тэнгэрээс илүү юу ч үзэсгэлэнтэй байж чадахгүй. Ингээд бидний гэр болсон дэлхийн хичнээн үзэсгэлэнтэйг харуулсан гэрэл зургуудыг дэлгэж байна. Магадгүй үүний дараа асуудал тань тийм ч том биш санагдах ч юм бил үү?...
1. Уулын цаагуур нар шингэх
Дэлхий бол хүрч, амталж, харж, сонсож болох гайхалтай зүйлсээр дүүрэн, гэхдээ хамгийн гол нь та тэдгээрийг зүрхэндээ мэдрэх хэрэгтэй.
2. Сэтгэл татам гоо үзэсгэлэн
Цэнхэр өнгийг мэдэрч байна уу? Та үүнийг мэдрэх үед, магадгүй тийм ч муу зүйл гэж байхгүйг гэдгийг олж мэдэх байх.
3. Гайхамшигт туйлын туяа
Хамгийн жижиг үйл хөдлөл хамгийн том хариу үйлдлийг үүсгэх аргыг өгдөг. Энэ бол зүгээр л энгийн нэгэн жижиг асуудал гэдэгт итгэ.
4. Үүлтэй тэнгэрийг зүсэн тусч байгаа нарны гэрэл
Та үүнтэй адил тэнгэрийг харж байсан уу? Үргэлж өөрийн хүрч чадах зүйлсээс сайхан мэдрэмж хүртээрэй.
5. Цусан улаан нар
Том зүйлээс ялагдал мэдрэхэд тун хялбар, гэхдээ тэмцлийн үнэ цэнээр та дахин ялах болно.
6. Хаана ч гэрэл байдаг
Өөрийн харах боломжоо үүлээр бүү халхал. Цаад талыг нь хар, та тэндээс магадгүй ямар нэгэн гайхалтай зүйл олох байх.
7. Цэнхэр ба улаан
Гунигтай, хэцүү бэрхийг мэдрэнэ гэдэг өөрөө тийм ч муу зүйл биш. Сорилтгүйгээр амьдралын үнэ цэнийг мэдэрч чадахгүй.
8. Эцэс төгсгөлгүй байгалийн үзэсгэлэн
Асуудал, бэрхшээл зовлонгоо тэнгэр рүү шид, та одоо гоо үзэсгэлэн, эрх чөлөөний хамт үлдлээ.
9. Уулсын сүүдэр
Хөдөлгөөнгүй тайван амгалан байдал бол дутуу үнэлэгдсэн ойлголт. Ганцаараа үлдсэн үедээ, өөрийн бодлоо цэгцлээрэй.
10. Гайхамшигаар дүүрсэн харанхуй ой
Тэргүүлэх байдлаа хадгал. Заримдаа таны доор юу байгаагаас илүү дээгүүр байгаа зүйлс илүү их аз жаргалыг мэдрүүлдэг.
11. Тогтуун усны амар тайван байдал
Заримдаа, бяцхан тэсвэр хатуужил, түгшүүр, сандрал нь тодорхой байдалд хүрэх аргыг өгдөг.
12. Өнгөөр баялаг дэлхий
Та өөрийн асуудлын шийдлийг хайж байгаа бол, цөхөрсөн найдваргүй байдалд бүү ор. Магадгүй та зүгээр л тайван алхах замдаа хайсан зүйлээ олж болох юм.
13. Үзэсгэлэн төгөлдөр далай
Амьдралд ямарваа зүйл учир шалтгаантайгаар тохиолддог. Магадгүй та амьдралыг зүгээр л энэ хэвээр нь үлдээх хэрэгтэй байж болох юм.
14. Бороогүйгээр солонгыг олж харахгүй
Бүх шуурганы төгсгөлд, бид ямар нэг гэнэтийн сайхан зүйл олж авдаг. Хамгийн муухай, хар бараан үйл явдал байсан ч танд хамгийн гайхамшигт замыг өгнө гэдэгт итгэ.
15. Цэвэр зохицол
Хүний амьдралын асуудал дуусашгүй, гэхдээ тэд бүгд танд ямар нэгэн боломжийг өгч байдаг. Магадгүй яг одоо танд тохиолдож буй бэрхшээл зовлон тань ямар нэг өөр зам харах боломжийг авчирсан л байгаа.
16. Хамгийн шилдэг бүтээл
Тэнгэрийн хаяанд хязгаар гэж үгүй. Хэдэн настай, хаана амьдардаг, хэн бэ гэдэгтээ санаа зовох хэрэггүй, та өөртөө боломжийг бий болгож чадвал та юу ч хийх чадвартай нэгэн.
17. Цэвэр усанд бид тэнгэрийг олж хардаг.
Судлаж эрэл хайгуул хийхэд цаг гарга. Яг л үүлэнд нуугдсан дүрс шиг та хэзээ ч юу олохоо мэдэхгүй.
18. Байгал бол хамгийн авьяаслаг зураач
Энэ бол хялбар олддог үнэ цэнэ гэж байхгүйг санахад хамгийн чухал зүйл.
19. Энэ дэлхий зүгээр л гайхамшигтай биш гэж үү?
Өдрийг хэрхэн өнгөрөөсөн талаараа эргэцүүлж бодоход цаг гарга, хичнээн сайн зүйл хийснээ тоол, бидний дэлхий бол том бөгөөд гэнэтийн бэлгээр дүүрэн. Та ямар нэг гайхалтай зүйлийг мартсан байж ч болох юм.
20. Хамгийн хүйтэн газар ч итгэл найдвар байдаг.
Та л хүсвэл эргэн тойронд урам зориг авах зүйл хаа сайгүй маш их бий, бид сүр жавхлант баян дэлхий дээр амьдардаг шүү дээ.
21. Ногоон байгалийг мэдрэн алхах
Бараг найдваргүй мэт байсан ч сайн зүйл заавал ирдэг, хэзээ ч итгэл найдвараа алдаж болохгүй.
22. Жаргаж буй нарны шувуу
Маш том аймшигтай дэлхий дээр өөрийн хичнээн өчүүхэн жижиг, ганцаардмал гэдгээ мэдрэхэд амархан боловч нөгөө талаараа энэ нь та өөрийгөө өсгөн дээшлүүлэхэд хангалттай зай байна гэсэн үг юм.
23. Гэрэлгүйгээр ямар ч өнгөгүй
Үүрэг хариуцлагагүйгээр давуу эрхтэй байна гэдэг нь үргэлж муу муухайтай тэнцүү байдаг. Амархан үнэ цэнэ гэж хэзээ ч хаана ч байдаггүй.
24. Үүлс хэдий үзэсгэлэнтэй ч түргэн нүүдэг
Зарим зүйл хэтэрхий хурдан ирэх нь эрсдэлтэй. Юуг ч үнэгүй олдоно гэж битгий найд.
25. Үзэсгэлэн төгс дэлхий дээр бид бүх төрлийн дүрсийг олж чадна.
Залуу нас болон амжилтын нууц нь суралцахад хайр найргүй хүсэлтэй байх юм. Та гутранги, сэтгэлээр унасан байдлыг мэдэрсэн, алдсан үедээ өмнө нь хэзээ ч мэдэж байгаагүй ямар нэг зүйл олж авах болно. Энэ зүйл магадгүй танд таны таньж мэдсэн энэ дэлхий хичнээн жижигхэн болохыг сануулах байх.
26. Моддын сүүдэр
Бүх сэтгэл хөдлөл уй гашуу бол түр зуурын зүйл. Тиймээс санаа зовох хэрэггүй, эцэст нь нар дахин гарч ирэх болно.
27. Зөвхөн харанхуйгаас олсон гэрэлд л бид талархдаг
Таны дотор хүсэл эрмэлзлэлээр шатаж байгаа зүрх бий. Дэлхий бол таны хясаа, тиймээс хамгийн гайхалтай нь ямар нэг зүйл хийхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг санаж яваарай.
28. Бид хамгийн гайхалтай газар нь амьдардаг
Дэлхий дээрх тосгон бүр, хот бүр, улс бүр, тив бүр нэг тэнгэр доор оршдог. Үүнийг хэр том болохыг нэг төсөөлөөд үзээрэй.
29. Үүлсээс дээгүүр
Дэлхий эцэс төгсгөлгүй бөгөөд та төсөөллөөрөө хүрч чадахгүй орон зай гэж үгүй. Та бол амьдрал хэмээх бүтээлийн нэгэн жижигхэн шаглаас, гэвч та тэнд ямар нэгэн зорилготойгоор байгаа. Уйтгар гунигийг орхиж, өөрийн амьдралаа үнэ цэнэтэй болгоход анхаар.
30. Гоо үзэсгэлэн хаа ч бий
Махатма Ганди-ийн хэлснээр: “Дэлхий бол хэн ч шаардлагатай сэтгэл ханамжаа авч чадахаар хангалттай том, гэхдээ хэний ч шунал хүслийг гүйцээхэд хэтэрхий жижигхэн” -гэжээ.
Тиймээс асуудлын шалтгааныг олоход хангалттай уужим дэлхий дээр амьдардаг гэдгээ үргэлж санаж яваарай!