1. Нийслэл салат
Нийслэл салатны үндсэн найрлаганд олон төрлийн хүнсний ногоо болон их хэмжээний майонез ордог билээ. Зөвлөлтийн үед махыг нь ихэвчлэн хиамаар орлуулдаг байсан хэдий ч одоо гол найрлаганд нь хиам заавал багтдаг болжээ. Төрөл бүрийн баяр наадмын хоолны нэг чухал зүйл болоод байгаа аж.
2. Мимоза – гамба цэцэг
Өндөгний шар яагаад гамба цэцгийн навчийг санагдуулсан юм бол гэдэг нь ихээхэн гайхалтай санагдаж байгаа биз. Гэхдээ энэ салатанд загасны консерв, өндөг болон их хэмжээний майонез багтана.
3. Шпрот
Жижиг загасаар хийсэн шпрот бол Зөвлөлтийн үеийн архины хамгийн шилдэг даруулга болдог байжээ. Бага зэргийн нимбэг энэ зуушны хачирт заавал багтана.
4. Давхраат загас
Бас л майонезтай нэгэн зуушны төрөл. Хамгийн гол найрлаганд нь давсалсан загас буюу селёдка, чанасан өндөг, алим болон лууван багтана. Энэ бүхнийг нэг нэг үеэр нь хийх бөгөөд үе бүрийн завсар майонез түрхэнэ.
5. Загасны шөл
Шөлөө өтгөртөл нь загасаа чанах бөгөөд загасыг бүтэн байлгахын тулд нэлээд нарийн ажиллагаа шаардагдах биз. Тиймээс хамгийн тохиромжтой загас нь алгана загас байдаг байна.
6. Тахианы мах
Бүтэн тахианы махны завсар төрөл бүрийн хавчуурга хийдэг байна.
7. Оросын оргилуун дарс
Шинэ жилийн үдшийг оргилуун дарсгүй өнгөрөөх нь төсөөлөхийн аргагүй биз.
8. Архи
Хэдийгээр оргилуун дарс шинэ жилийн хамгийн чухал уух зүйлсийн нэг байдаг ч, архийг бас л мартаж болохгүй болов уу. Архи уухгүйгээр их хэмжээний майонез, загасыг шингээж чадах эсэх нь эргэлзээтэй.
9. Наполеон
Зөвлөлтийн баярын ширээний төдийгүй орчин үеийн баярын ширээний амттангуудын нэг. Зарим орос эмээ нар амттай напелеон хийх нарийн нууц аргатай байдаг бололтой.
10. Мандарин
Мандарингүйгээр шинэ жилийг төсөөлөхийн аргагүй. Зөвлөлтийн Өмнөд хэсгийн улсууд дэлхий дахиныг мандиранаар хангаж байсан түүхтэй.