2014 онд хамгийн их орлого олсон дуучид

2014-12-29, 20:44
18,586
Уламжлалт ёсоор “Форбс” сэтгүүлийнхэн энэ оны хамгийн өндрөөр үнэлэгдсэн шилдэг 20 хөгжмийн одуудын жагсаалтыг гаргасан байна. Тэд тоглолтноос олсон орлого, хуурцагны зарагдсан байдал, сурталчилгааны орлого, хувийн бизнес зэргийг бүгдийг нь тооцож шалгаруулалтыг гаргасан аж. 2013 оны 6 сараас 2014 оны 6 сар хүртэлх одуудын орлогыг тооцсон байна. Ингээд хамгийн өндрөөр үнэлэгдсэн одуудтай танилцацгаая.
2014 онд хамгийн их орлого олсон дуучид


20. Roger Waters – 46 сая доллар
Хэдийгээр тэрээр хамтлагийнхантайгаа холбоогүй байгаа ч "The Wall Live" тоглолтоороо нэг шөнийн дотор хагас сая долларын орлого олсон бөгөөд түүний алдарыг дахин сэргээсэн байна. Энэ нь түүнийг хамгийн их орлогтой оддын тоонд багтахад ихээхэн нөлөөлсөн байна.

www.caak.mn

19. The Rolling Stones – 47 сая доллар (Фото: Universal Music)
Хагас зууны дараа тэд нэг тоглолтноос 10 сая долларын орлогыг олсон байна.

www.caak.mn

18. Rihanna — 48 сая доллар
Барбадосын алдарт дуучин бүсгүй сүүлийн жилүүдэд дуулахаас гадна, өөрийн стиль хэв маягаар онлайн ертөнцийг нэлээд шуугиулаад амжсан билээ. Одоогийн байдлаар 38.6 сая дагалдагчидтай болжээ.

www.caak.mn

17. Michael Buble — 51 сая доллар (Фото: Marco Maas / FLICKR)
Шинэ үеийн хамгийн шилдэг дуучдын нэг. Тоглолт бүр нь түүнд сая сая долларын орлого авчирдаг байна.

www.caak.mn

16. Pink — 52 сая доллар
Хэдийгээр тэрээр сонин сэтгүүл, телевиз, интернэтийн байнгын анхааралд байдаггүй ч Майли Сайрус, Леди Гагагаас ч их орлого олсон байна.

www.caak.mn

15. Justin Timberlake — 57 сая доллар (Фото: Greg Noire / FLICKR)
Justin Timberlake нэлээд олон авъяастай нэгэн билээ. Тэрээр кинонд тоглож, дуу дуулж, бас өөрийн гэсэн хувцасны брэндтэй. Үүнээс гадна Jay Z-тэй хамт хийсэн тоглолт нь түүнд чамгүй их орлогыг авчирсан байна.

www.caak.mn

14. Jay Z – 60 сая доллар. (Фото: Universal Music)
Алдарт рэппер, продюссер, Beyonce-ийн нөхрийн хувьд хамгийн олз омог ихтэй жил нь 2010 он байсан гэдэг. Энэ жил түүний продюссерлэсэн уран бүтээл, тоглолтууд энэ жагсаалтанд багтааж чадсан юм.

www.caak.mn

13. Diddy — 60 сая доллар
Тэрээр тайзан дээр ховорхон гарах болсон ч "Ciroc" архины сурталчилгаа, продюссерийн ажлаас хангалттай орлогыг олж байгаа билээ.

www.caak.mn

12. Bruno Mars — 60 сая доллар. (Фото: M van der Aker / FLICKR)
Үндсэн орлогоо тэрээр "Mooshine Jungle Tour" аялан тоглолтоороо олсон байна.

www.caak.mn

11. Taylor Swift — 64 сая доллар
Billboard-оос 2014 оныг “Тейлор Сфивтийн жил” хэмээн нэрлэжээ. Түүний гаргасан дуу болгон шилдэг болж байсан юм. Магадгүй ирэх жил тэрээр хамгийн өндрөөр үнэлэгддэг одуудын шилдэг 10-т багтах болов уу.

www.caak.mn

10. Toby Keith — 65 сая доллар
Тэрээр өөрийн хувцасны дэлгүүр болон рестораныхаа ачаар хангалттай орлогыг олсон байна.

www.caak.mn

9. Calvin Harris - 66 сая доллар (Фото: NRK P3 / FLICKR)
Дэлхийн хамгийн өндрөөр үнэлэгддэг ди-жи болох Calvin Harris зохион байгуулсан тоглолт болон шилдэг микс, цомгуудаараа хангалттай орлогыг олдог ажээ.

www.caak.mn

8. Paul McCartney — 71 сая доллар
72 настай Пол Маккартни өөрийн тоглолтоор томоохон орнуудыг доргиож чадсан байна.

www.caak.mn

7. One Direction — 75 сая доллар
"One Direction" болон Жастин Бибер нар 30 хүрээгүй хамгийн алдартай одуудын нэг юм. Тэд өөрсдийн тоглолт болон “Pepsi” компанитай хийсэн гэрээний ачаар хангалттай орлогыг олжээ.

www.caak.mn

6. Justin Bieber — 80 сая доллар
Олны хэл аманд хэт их өртөх нь орлого их олох боломжийг олгосон байна. Хамгийн сүүлд хийсэн тоглолт нь түүнд өмнө олж байгаагүй их орлогыг авчирсан байна.

www.caak.mn

5. Bruce Springsteen — 81 сая доллар (Фото: Dennis Van Tine / Newspix)
“Босс” тоглолтоороо тэрээр 4 сая долларыг нэг тоглолтноосоо олсон байна.

www.caak.mn

4. Bon Jovi — 82 сая доллар
"Because We Can" тоглолтынхоо ачаар энэ хамтлаг 250 сая долларын орлогыг олжээ. Орлогынхоо ихэнхи хувийг энэ онд олсон байна.

www.caak.mn

3. The Eagles — 100 сая доллар
Алдарт рок хамтлагийнхан 100 сая долларын орлогыг олсон бөгөөд энэ нь Леди Гага, Канье Уэст, Майли Сайрус нарын нийт орлогоос их байсан байна.

www.caak.mn

2. Beyonce — 115 сая доллар
Mrs. Carter Show болон Pepsi, H&M зэрэг брэндүүдийн сурталчилгааны ачаар нэлээд орлогыг олсон байна. Энэ нь хамгийн өндрөөр үнэлэгдсэн одоос хагас тэрбум доллараар бага байжээ.

www.caak.mn

1. Dr. Dre — 620 сая доллар. Фото: Jason Persse / FLICKR)
Тэрээр Apple болон Beats-ийн концерноос их хэмжээний орлогыг олсон бөгөөд "Aftermath Entertainment" болон "Beats Electronics"-ийн үүсгэн байгуулагч, алдарт продюссер билээ. Америкийн олон уран бүтээлчид түүнтэй хамтарч ажилладаг байна. Нэг жилийн дотор 620 сая доллар олно гэдэг үнэхээр гайхалтай амжилт юм.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()