Харилцаагаар та өөрийн ертөнцийг бүтээж ч, нурааж ч чадна. Энэ бол чин үнэн. Муу харилцаа таны холбоог сүйтгэх бөгөөд энэ нь бид яагаад дэлхийн энх тайвныг бий болгож чаддагүйн бас нэгэн шалтгаан.
Маш цөөн хүмүүс сайн харилцааны чадвартай байдаг.
Гэхдээ сайн мэдээ нь гэвэл:
Сурахад хэзээ ч оройтдоггүй.
Бусадтай харилцахдаа бидний гаргадаг нийтлэг 15 алдааг одоо мэдэж авцгаая.
1. “Бид” гэдэг үгийг хэрэглэдэггүй.
Харилцаа гэдэг бол өрсөлдөөн биш. Гэвч маш олон хүмүүс бусдыг дайснаа гэж хардаг. Тэд “БИ vs. ЧИ” гэсэн үгнүүдээр ярилцдаг. Та үүнийг санаж өөрсдийгөө нэг баг мэтээр бодох хэрэгтэй. Хамтдаа ажилла, нэгнийхээ эсрэг байх хэрэггүй. Ялалт байгуулах гэж биш асуудлыг шийдэхэд анхаар.
2. Нүдээрээ холбогддоггүй.
Тантай хэн нэгэн ярьж байхад, та утас руугаа ширтэж эсвэл комьпютерийн гар товшиж, зурагтанд анхаарлаа хандуулж суусан гэм бурууг та хэр олон хийсэн бэ? Та ийм үйлдэл гаргаж байна гэдгээ анзаардаггүй ч, иймэрхүү үйлдэл нэг биш удаа гаргаж байсан гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ бид өөрсдийгөө нөгөө талаас нь авч үзвэл – таны ярьж байгаа хүн, тань руу огт харахгүй байна. Ийм зүйл тохиолдсон үед бид юу мэдэрдэг вэ? Мэдээж сайнгүй мэдрэмж төрдөг. Тиймээс бид бусдаас авахыг хүсч байгаа зүйлээ яагаад эхлээд тэдэнд өгч болохгүй гэж?...
3. Тасалдуулах.
Та хүмүүсийн яриаг тасалдуулах үедээ тэдэнд юу гэж хэлдэг вэ? Та бид хоёрын ярьж байгаа зүйлсийн аль нь илүү чухал гэж бодож байна? – тийм ч найрсаг сонсогдохгүй шүү. Эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлөөсөө болж эсвэл юу хэлэх гэж байснаа мартах вий гэж айснаасаа болж харилцагчийнхаа яриаг тасалдуулах хандлага гаргадаг. Харин эрчүүд илүү хүчтэй байхын тулд үүнийг хийдэг. Тэд хоёулаа “би чамаас илүү чухал зүйл ярьж байна” -гэсэн хандлага гаргадаг.
4. Үл тоомсорлосон, сөрөг дохио зангааны хэл ашиглах
Харилцаж буй хүндээ ямархуу сэтгэгдэл төрүүлэх вэ гэдгийн 90 орчим хувь нь биеийн хэлэмж/дохионы хэлээс шалтгаалдаг. Их тоо шүү. Нүдээрээ холбогдох нь биеийн хэлэмжийн нэг хэсэг боловч, энэ нь өчүүхэн хэсгийг эзэлнэ. Та харилцааны үеэр ямархуу байдалтай байдаг вэ? Та харилцаж байгаа хүн рүүгээ чиглэж байна уу эсвэл чиний ярьж байгаа зүйл үнэхээр надад хамаагүй гэсэн шинжтэй байна уу? Таны толгойны хазайлт юу өгүүлнэ вэ? Хэн нэгэнтэй сууж байхдаа хол эсвэл ойр сууж байгаа зэрэг ч үүнд хамаатай. Дээрх бүх зүйл харилцагчид тань хүчтэй мэдрэмж төрүүлнэ. Үйлдэл үг ярианаас илүү хүчтэй гэсэн үг ч байдаг шүү дээ.
5. Өөрийнхөөрөө бус бусдын хэлснийг давтах.
Танд хэзээ нэгэн цагт хэн нэгэнд ямар нэг зүйл хэлсэн ч таныг сонсоогүй мэт таагүй мэдрэмж төрж байсан уу? Тэгэлгүй яахав... тэд таны ярьсан зүйл зүгээр л “мммхн ... аанхан” гэх мэтийн хайрамжгүй байдлаар амыг чинь дагуулж байсныг та санаж байгаа байх. Тэр хүн үнэхээр таныг сонсоогүй гэдгийг ч та мэдэж байсан байх. Тиймээс “би зөв сонссон уу? , Та дахиад хэлээд өгөөч” гэх мэтийн үгийг хэрэглэж байх хэрэгтэй. Энэ нь бусад хүмүүст ярьсан зүйлийг нь сонсоогүй боловч хангалттай анхаарал хандуулж байгаагаа харуулж байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс өөрийнхөөрөө байж, тэднийг сонсож байгаа гэдгээ харуулаарай.
6. Бүхнийг сонсохоосоо өмнө таамаглал дэвшүүлэх
Та нүдээрээ бусдыг гүйлгэн харж “Аан сонсох шаардлагагүй – Би түүний юу хэлэх гэж байгааг мэдэж байна” гэж бодож байсан байх. Та ингэж бодож байсан үгүй нь хамаагүй, цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй. Бид бусдад юм хэлэхийнхээ өмнө “юу хэлэх гэж байгааг тань мэдэж байна, тиймээс дуугүй бай” гэчихээд сонсохыг хүснэ гэж үү? Тиймээс бусдад ч ийм хандлага гаргах хэрэггүй.
7. Сэтгэл хөдлөл болон ярьж байгаа зүйлээ хяна.
Та хичнээн ууртай байсан ч хийж байгаа үйлдэлдээ, хэлж байгаа зүйлдээ түүнийгээ шингээж болно гэсэн үг биш. Жолоочийн суудлын ард сэтгэл хөдлөлөө авч сууж болохгүйтэй адил хийсэн зүйлдээ, хэлсэн зүйлдээ харамсахгүйн тулд анхааралтай бай. Тайван суугаад “бид” хэмээн ярь. Жагсаалтын эхэнд дурдсаныг сана – та багийн гишүүн болохоос өрсөлдөгч биш.
8. Бусдад баталгаажуулсан асуулт тавьдаггүй.
“Энэ талаар надад хэлэх өөр зүйл байна уу” эсвэл энэ танд хэр санагдаж байна даа? гэхчилэн асуулт асууж сурах. Ярилцаж байгаа зүйлийнхээ талаар илүү асуулт асууж мэдээлэл авах нь тэдэнд хангалттай анхаарал хандуулж байгаа гэдгийг мэдрүүлнэ. Үүнийг баталгаажуулах асуулт гэнэ. Анхааралтай, нарийн асуулт тавь. Энэ нь таны талаар таатай сэтгэгдэл үлдээнэ.
9. Тэдний талаар асуухаас илүү өөрт болоод өөрийн амьдралд хамаатай зүйлд анхаарах.
Хэрвээ та бусад хүмүүсээс тэдний амьдралд юу болж байгааг хэзээ ч асуухгүй бол та тун тоогүй нэгэн гэсэн үг. Хамт байх хугацааныхаа 95 хувийг хамтдаа өөрсдийн амьдралын талаар ярилцдаг хүмүүс миний амьдралд байдаг. Миний юу хийж, ямархуу байгааг асуухад надад тун тааламжтай мэдрэмж төрдөг. Тиймээс бусад хүн ч бас тантай адил тул тэдэнд санаа тавьж, ганцхан өөрийнхийгөө ярих бус түүний асуудалд ч анхаарал тавьж байгаагаа ойлгуул.
10. Тайлбар тавихыг “ялалт” гэж ойлгох
Харилцаа бол өрсөлдөөн биш гэдэг үгийг дахин давтахыг хүслээ. Хэн ч дандаа зөв зүйл хийнэ гэж байхгүй. Өөрийгөө заавал “ялах” хэрэгтэй гэж битгий бод. Алдаагаа ухамсарлах нь бууж өгөх гэсэн үг огтхон ч биш юм. Харин ч та эелдэг байснаараа илүү сайн хүн гэдгээ харуулах болно.
11. Хүмүүсийн юу хэлж, юу хийсний оронд ааш зантай нь тэмцэх
Та хэр олон удаа “Чи ямар ТЭНЭГ юм бэ!! Би чамтай байж чадахгүй нь” гэдэг үгийг сонсож эсвэл өөрөө хэлж байсан бэ? Тэгээд магадгүй та хэлсэн үгэндээ хожим нь харамсана. Бүх хүнд хэзээд ч муухай зан ааш байсаар байдаг. Мөн тэрхүү муухай аашны талаар хүмүүсийн хэлснийг хүлээн звшөөрөх дургүй байдаг. Та зөвхөн тэдний зан аашинд биш үг үйлдэлд санал нийлэхгүй байх хэрэгтэй. Хүмүүсийн өөртөө итгэх итгэлийг нурааж болохгүй.
12. Хүмүүс бодлыг тань уншихыг хүлээх.
Хэн ч үүнийг хийж чадахгүй. Гэтэл яагаад бид бусдаас ийм зүйл хүлээдэг юм бол? Ялангуяа эмэгтэйчүүд эрчүүдээс илүү үүнийг хийдэг. Эмэгтэйчүүд шууд бус хэлийг ихээр ашигладаг. Гэхдээ хэрэв та үнэхээр хэн нэгнийг ойгомоор байвал шууд ярилцах хэрэгтэй. Нөгөө талаар, таны нууцлаг мэдээллийг ойлгохгүй байсных нь төлөө бусдаас хариуцлага тооцох боломжгүй юм.
13. Өөрийн үгээрээ, өөрийн хүчийг үгүй хийх
Эмэгтэйчүүд ихэнхдээ сул дорой байдлаар ярих хандлагатай байдаг. Энэ нь бусдыг хүчирхэгжүүлэх туйлын эелдэг хэл юм. Жишээлбэл, “Намайг уучлаарай, би танд төвөг удаж байна уу?” Энэ нь тэдэнд “Тийм ээ, чи надад саад болоод байна. Надаас хол байхгүй юу” эсвэл гэж хэлэх боломж олгодог. Өөрийнхөө хүчийг бусдад өгөх хэрэггүй.
14. Өөр зүйлд анхаарлаа хандуулах.
Таны гар утас. Зурагт. Таны бодол. Таны муу хандлага. Бид хэн нэгэнтэй ярилцаж байх үеэр, маш олон зүйл анхаарлыг тань сарниулж, саад болж байдаг. Хэрэв та хэн нэгэнтэй ярилцаж байх үедээ, өөр бусад зүйлд анхаарлаа хандуулж байвал “энэ зүйл миний хувьд таниас илүү чухал” гэсэн сэтгэгдлийг үлдээх болно.
15. Өөрийгөө бусдын оронд тавьж ойлгох чадваргүй байх.
Өөрийгөө өөрийнхөө зам дээр харах. Хэн нэгнийг өөр нэг зам дээр харах. Аль нь зөв бэ? Та өөрийгөө өөр хэн нэгний зам дээр харах хэрэгтэй. Өөрийгөө бусдын оронд тавьж ойлгох чадвар бол сайхан харилцааны нэг түлхүүр юм. Үүнийг санаж яваарай.
Сайн харилцагч байхад хичээл чармайлт гаргаарай. Энэ нь сайн тамирчин байхтай адил – та чадварлаг байхын тулд байнгын дасгал сургуулилт хийх шаардлагатай. Эдгээр 15 зүйлийг санаж, өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлнэ гэдэгт танд итгэлтэй байна. Мөн бусадтай хуваалцахаа мартуузай.
Та бүхэнд аз жаргал, эрүүл харилцааг хүсэж байна!