iTunes - Монголын хөгжмийн урлагийг дэлхийд гаргана

2014-12-11, 02:15
6,929
Интернэт хэрэглэгч бүрт өөрийн дуртай цомог, дуугаа албан ёсны эрхийн дагуу хялбар худалдаж авах боломжийг олгох нь Apple компаний захирал Steve Jobs-ийн мөрөөдөл байв.
iTunes - Монголын хөгжмийн урлагийг дэлхийд гаргана
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Түүний энэ мөрөөдөл 2003 онд бодит биелэлээ олж iTunes цахим дэлгүүрийг нээсэн бөгөөд маш богино хугацаанд хэрэглэгч, уран бүтээлчдийн талархлыг хүлээж дуу хөгжмийг борлуулах, худалдан авах гол суваг болсон байна. Улмаар 2012 оны байдлаар дэлхийн хөгжмийн цахим борлуулалтын 64%, нийт хөгжмийн орлогын 29%-ийг дангаар бүрдүүлж байв.

iTunes нь 10 жилийн дотор буюу 2013 оны 2-р сарын байдлаар 25 тэрбум дуу борлуулсан амжилтыг тогтоосон нь анх нээгдсэнээсээ хойш минут тутамд 15,000 дуу борлуулсан гэсэн үг юм. Өдгөө iTunes нь дэлхийн хөгжмийн хамгийн том цахим дэлгүүр бөгөөднийт 120 гаруй орны 575 сая хэрэглэгч 43 сая дууны сангаас өөрийн дуртай дуугаа сонгон худалдан авч байна.

Дэлхийд гарах боломж
"Хуур Мюзик Групп” ХХК нь Монгол Улсаас анх удаагаа iTunes албан ёсны түншээр сонгогдож ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд монголын бүх уран бүтээлчдэд өөрийн цомог, дуу хөгжмийг iTunes дээр байршуулж дэлхий даяар тархан суурьшсан монголчууд, монгол туургатнууд болон хөгжимд дуртай хүн бүхэнд хүргэх боломж нээгдэж байна. Монгол уран бүтээлчид өөрийн бүтээлийг iTunes дээр байршуулснаар дэлхийн томоохон ододтой хөл нийлүүлэн алхах, олон улсын жишгийн дагуу үнэлүүлэх, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх боломжтой болж байна.



Нөгөө талаас iTunes хэрэглэгчдийн хувьд үе үеийн шилдэг, шинэдуу хөгжмийг дэлхийн хаанаас ч албан ёсны эрхийн дагуу худалдан авах, улмаар өөрийн дуртай уран бүтээлчдэд дараа дараагийн бүтээлээ туурвих урам, томоохон дэмжлэг өгөх боломжтой юм.

Одоогийн байдлаар МУСГЗ Ц.Чулуунбат, МУГЖ Т.Ариунаа, МУСТА С.Наран, МУСТА Д.Намсрайноров, реппер Цэцэ болон Хурд, Нисванис, НоминТалст, Киви хамтлаг зэрэгуран бүтээлчдийн 70 гаруй цомог, 700 орчим дуу iTunes дээр байршуулж, сонсогч танд хүрэхэд бэлэн болоод байна. Үүнд Номин Талст хамтлаг 15 насныхаа ойгоор фэнүүддээ зориулсан 2014 цомог, Хурд хамтлагийн 20 жилийн түүхийг өгүүлэх 12 цомгоос бүрдсэн “Black Box” цоморлиг зэрэг олон шилдэг бүтээлүүд, цомгууд багтаж ээ. Дашрамд дурдахад Хурд хамтлагийн “Black Box” болон зарим цомгууд худалдаанд байхгүй бөгөөд зөвхөн iTunes дэлгүүрээс худалдан авах боломжтой юм.

Монголын хамтлаг дуучид, уран бүтээлчид маань iTunes-ийг дэлхийд гарах боломж хэмээн талархан хүлээн авч, шинэ болон шилдэг бүтээлүүдээ сонсогч танд хүргэхээр бидэнтэй хамтран ажиллаж эхлээд байна. Тун удахгүй сонсогч таны чихийг мялааж, сэтгэлийг сэргээх олон сайхан дууг хүргэх болно.

  iTunes-ийн тухай Монголын уран бүтээлчдийн сэтгэгдэл

СТА “Поп Дива” С.Наран:
“Apple-ийн iTunes-тэй хамтран ажиллаж эхэлсэн нь Монголын хөгжимийн салбарыг дахин нэгэн шинэ түвшинд гаргаж байна”



Хурд хамтлагийн гоцлол гитарчин Д.Отгонбаяр:
“Иймэрхүү шударга зарчим руу шилжих цаг нь болсоон… Монгол хүмүүсийн маань сэтгэлгээ нь илүү хөгжиж, оюуны өмчийг хүндлэж илүү ойлгоосой гэж хүсэж байна. Бидний дуунуудыг албан ёсоор “Hurd Studio”-гоос гарсан өндөр чанартайгаар нь iTunes-ээс авах боломжтой болсонд Хурд хамтлагийнхан баяртай байна.”



Нисванис хамтлагийн гоцлол дуучин Энхамгалан (Амгаа):
“iTunes -ээс Нисванис хамтлагийн 18 жилийн түүхийг сонсоорой!”



Рэппэр Цэцэнбилэг (Tsetse):
“Манай сонсогчид оюуны өмчийг үнэлдэг болно гэдэгт би найдаж байгаа, тиймээс ч дараагийн гаргах цомгийнхоо нээлтийгiTunes-ээр хийх болно.”



iTunes дээр байршсан уран бүтээлчдийн цомгууд.














Монголынхоо бүх уран бүтээлчиддээ Дэлхийн дэвжээнд гарах урилгыг хүргүүлж байна, Тавтай морилно уу.

Мэдээллийн эх сурвалж: www.xyyp.mn/itunes


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.