Энэ үйл ажиллагаанд “Их засаг” Олон улсын Их сургуулийн Дүрслэх урлаг дизайн технологийн сургууль болон “Бид Чадна” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний портал сайт хамтран ажилласан байна.
Уг арга хэмжээн нь хөгжлийн бэрхшээлтэй олон охид эмэгтэйчүүдийн урлаг, уран сайхнаар дамжуулан нийгэмд таниулах, тэдний идэвх чармайлт, санаачлагыг нэмэгдүүлэх, шинэлэг бүтээлч хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.
Түүнчлэн тэмцээнд оролцогч тэргэнцэртэй бүсгүйчүүд, хамтарч моделиуд
мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг холбоод, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
эрхийг хамгаалдаг төрийн болон төрийн ТББ-ууд ОУ-ын байгууллагуудын
зочид төлөөлөгчид зэрэг нийт 300 орчим хүнийг хамруулсан хамгийн анхны
томоохон арга хэмжээ боллоо.
Мөн тэмцээнд оролцогч бүсгүйчүүдээс Авьяаслаг, Оюунлаг, Төгс Инээмсэглэл гэсэн 3 тусгай байр шалгаруулжээ.
Тус
арга хэмжээнд “Гурван охин” хамтлаг, Дуучин Амина, Voice хамтлагийн
ахлагч СТА С.Баттулга зэрэг олон олон дуучид, хамтлагууд оролцсон юм.
“Бриллиант” эмэгтэйчүүдийн клуб
Монголын анхны “Тэргэнцэртэй мисс”-ээр Н.Цолмон хэмээх энэ үзэсгэлэнтэй бүсгүй шалгарчээ.