“Ferrari”-гийн үйлдвэрээр зочилсон нь

Италийн автомашины томоохон үйлдвэрлэгч "Ferrari" компаний тухай мэдэхгүй хүн байхгүй биз. Уг компаний хүлгүүд нь хурдлах дуртай, мөнгөтэй хэрэглэгчдийн хамгийн тохирсон сонголт билээ. Ингээд Ferrari хэрхэн үүссэн тухай түүх болон үйлдвэрийн дотоод байдалтай танилцацгаая.
“Ferrari”-гийн үйлдвэрээр зочилсон нь
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Ferrari-ийн түүх 1898 оны 2 сарын 18-нд Моденд эхэлсэн байна. Энэ өдөр Ferrari-ийн үүсгэн байгуулагч Энцо Феррари төрсөн аж. Бяцхан Энцо дуурийн од болохыг хүсдэг байсан ч түүний мөрөөдөл биелэх боломжгүй байсан бололтой.

www.caak.mn

Тэрээр Италид их бууны ангийг төгссөн хэдий ч ажил хөдөлмөрөө өөр урсгалд хийхээр шийдсэн байна.

www.caak.mn

1918 онд Энцо Феррари Туринд туслах жолоочийн ажилд орсон бөгөөд дараа нь Милан дахь компанид орж уралдааны жолооч болон туршилтын жолоочийн ажлыг давхар хийж байсан байна. Энэ өөрчлөлт нь түүний ирээдүйн ажилд мэргэжилд ихээхэн нөлөөлсөн аж.

www.caak.mn

1920 онд Энцо “Alfa Romeo”-д шилжин орсон бөгөөд туршилтын жолоочоос эхлэн Alfa Romeo-ийн уралдааны багийн ахлагч хүртлээ өсөж, 20 жилийг энэ компанид өнгөрүүлсэн байна.

www.caak.mn

Тухайн үед энэ компанийн орлогын эх үүсвэр нь уралдаан тэмцээн зохион байгуулах байсан юм. 1933 онд "Alfa Romeo"-ийнхан уралдааны талбай нээсэн бөгөөд тэрээр 1938 онд уралдаанд оролцохоор болж компаний багийг байгуулсан байна.

www.caak.mn

Харин Энцо өөрөө хувиараа ямар нэгэн зүйл хийхийг маш их хүсэж байсан учир, "Alfa Romeo"-оос гарч хувийн “Auto Avio Costruzioni Ferrari” хэмээх байгууллагатай болжээ.

www.caak.mn

Alfa Romeo-аас гарсан нь түүнд өөрийнхөө нэрээр 4 жилийн турш ямар нэгэн бүтээгдэхүүн гаргахыг хориглосон байна.

www.caak.mn

Тиймээс “Auto Avio Costruzioni Ferrari” байгууллагынхан 8 цилиндрийн “815” нэрт хүлгийг бүтээж 1940 онд “Мянган миль” авто уралдаанд оролцсон аж.

www.caak.mn

www.caak.mn

Дэлхийн 2-р дайн үед “Auto Avio Costruzioni Ferrari” байгууллагынхан Маранелло руу шилжжээ. Дэлбэрэлтийн үеэр байгууллагын байшинг нураасан боловч 1946 онд сэргээн босгосон байна.

www.caak.mn

Ингээд “Auto Avio Costruzioni Ferrari” байгууллагынхан нэрээ Ferrari болгож Энцо анхны Ferrari машинаа хийх ажилдаа орсон аж.

www.caak.mn

1947 оны 5 сарын 11-нд анхны 12 цилиндрийн 1500 см3-ын хүчин чадалтай Ferrari 125 Sport машиныг бүтээсэн байна. Хоёр долоо хоногийн дараа Ромд болсон “Grand Premio” шагналыг хүртсэн аж. 9 сард Туринд болсон машины үзэсгэлэнгээр Ferrari компанийхан анхны 4 суудалтай лимузин болон Barchetta хүлгийг танилцуулсан байна.

www.caak.mn

1948 онд Ferrari: “Тарга Флорио” авто уралдаанд ялалт байгуулсан аж.

www.caak.mn

1950 онд Ferrari-ийн баг тамирчид анх “Формула-1” тэмцээнд оролцсон бөгөөд одоог хүртэл оролцсоор л байна.

www.caak.mn

Ferrari-ийн машиныг алдарт уралдааны тамирчид болох Клей Регаццони, Жиля Вильнева, Ники Лауда нар унаж байсан аж.

www.caak.mn

1960 онд Ferrari-ийн хамтрагчаар “FIAT” ажиллах болсон бөгөөд 1988 оноос эхлэн хувьцаа эзэмшигч нь болсон байна.

www.caak.mn

Энцогийн удирдлаган дор (1947-1988) оны хооронд Ferrari-ийнхан 5000 орчим уралдаанд түрүүлсэн аж.

www.caak.mn

Ferrari “Формула-1” тэмцээнд 15 удаа ялсан бөгөөд дэлхийн аварга болж чаджээ.

www.caak.mn

Энцо Феррари 1988 оны 8 сарын 14-нд 90 настайдаа төрсөн хот болох Модендоо нас барсан байна. Тэрээр Италийн түүхэн хүн болж чадсан юм. Ferrari-ийн уралдааны тамирчид Энцог машиндаа их хайртай байсан хэмээн дурсан ярьдаг.

www.caak.mn

Төрсөн нутаг Моденд Энцо Ферраригийн зураг хаа сайгүй байдаг байна.

www.caak.mn

Энцо-ийн бүтээсэн хүлгүүдийг цуглуулга болгон хадгалахад тэрээр ихээхэн дургүй байдаг байжээ. Тэрээр: "Феррари уралдахад зориулсан хүлэг болохоос биш машины зогсоол дээр тавихад зориулагдсан хүлэг биш хэмээн" -хэлж байсан байна.

www.caak.mn

Ферраригийнхан ямар ч сурталчилгаагүйгээр хамгийн шилдэг компани болж чадсан юм. Жил бүр 3000 орчим Феррариг үйлдвэрлэдэг. Хүлгүүд нь 350 км\цаг хүртэл хурдалдаг бөгөөд мэдээж асар их үнэтэй. “Ferrari хүлэг сайхан эмэгтэйтэй адил. Түүнийг авахын тулд маш ихээр хүсэж, тэмүүлэх хэрэгтэй” -гэж Энцо ярьжээ.

Ferrari ойролцоогоор 3000 орчим ажилчидтай бөгөөд сарын дундаж цалин нь 8500 евро хүрдэг байна. Ferrari-ийн одоогийн захирал Luca di Montezemolo: “Сайн хүлэг бүтээхийн тулд сайн ажилчидтай байх хэрэгтэй” хэмээн ярьсан байдаг.

www.caak.mn
Видео.

1

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()