Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1978 онд “People's Temple” бүлгэмийн үйл ажиллагаанаас болоод Гайанад 911 хүн амь насаа алдсан байна. Бүлгэмийн удирдагч нь Жим Жонсон байсан бөгөөд 909 хүн өөрийн хүсэлтээр цианид уусан байжээ.
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний үзэж байгаагаар, энэ нь дэлхийн хамгийн их аймшигт аллагуудын нэгийн тоонд багтсан байна. Энэ бүлгэмийнхэн “социализм”-ыг нэвтрүүлэх зорилготой байсан учир АНУ-ын шүүмжлэлд нэлээд өртөж байсан аж.
Бүлгэмийн үүсгэн байгуулагч Жим Жонс 1960 онд хамба лам болсон бөгөөд өөрийгөө Есүс, Будда, Лениний хувилгаан хэмээн үзэж байжээ. Жонс шашнаас гадна Сан-Францискогийн хотын захиргаанд өндөр албан тушаал хашиж байсан аж.
1974 онд “People's Temple” бүлгэмийнхэн Гайаны ойролцоох газрыг түрээслэн авч, Жонстаун хэмээх бүлгэмийг байгуулсан байна.
1977 онд Жонстаун руу Жим Жонс өөрөө ирсэн бөгөөд түүнийг дагаж 900 орчим бүлгэмийн гишүүд очсон байна. Бүлгэмийн гишүүд хөдөө аж ахуйн талбай дээр ажилладаг байсан бөгөөд оройдоо хурал, цуглаан хийдэг байсан аж.
Жонстаунд айлчлан ирсэн зочид үргэлж сэтгэл хангалуун байдаг байсан бөгөөд үргэлж эерэг сэтгэгдэлтэй буцдаг байсан байна. Харин бүлгэмээс оргож чадсан зарим гишүүд ярихдаа энд бие махбодиор нь зовоож, шийтгэж, хар тамхинд донтуулдаг байсан гэнэ. Зарим тохиолдолд “цагаан шөнө” хэмээх үйл ажиллагаа болдог байсан бөгөөд энэ үеэр олон тооны амиа хорлолт явагддаг байсан байна.
Үйл явдал эхлэхийн өмнө Жонстаун руу конгрессийн гишүүн Лео Райан ирсэн бөгөөд тэрээр тосгонд болж буй бүхий л зүйлийг өөрийн нүдээр харахыг хүссэн байна. Ийнхүү очиход 10 гаруй хүн энэ тосгоныг орхиж АНУ-руу буцахыг хүсэж байсан гэнэ. Ингээд тэрээр жижиг нисдэг тэрэг дуудаж нутагтаа буцахыг хүссэн иргэдийг авч явах гэж байсан боловч бүлгэмийн нэгэн гишүүн гал нээснээр сэтгүүлчид бүгд амь насаа алдсан байна.
Энэ орой Жим Жонс бүлгэмдээ хуралдаан хийсэн бөгөөд сэтгүүлчдийн амийг хороосон учир бүлгэмийн амьдрал хэвээрээ байх боломжгүй гэжээ. Тиймээс “амиа хорлох хувьсал”-ыг хийх хэрэгтэй гэсэн байна. Жимын саналыг бүгд дэмжсэн бөгөөд усан үзэмний шүүсэнд цианид хийсэн байна. Хамгийн түрүүнд энэ бэлдмэлээс хүүхдүүд уужээ. Хожим нь удирдагч Жонсыг тархиндаа буудуулж нас барсан байхыг олсон байна. Энэ нь амиа хорлолт байсан уу эсвэл хэн нэгний ажил байсан уу гэдэг одоог хүртэл тайлагдаагүй байгаа билээ.
Энэ өдөр 80 хүн л амьд гарч чадсан байна. Харин конгрессийн гишүүн болон сэтгүүлчид рүү буудсан бүлгэмийн гишүүн Лэрри Лэйтон хорих ял авсан ч 2002 онд хугацаанаасаа өмнө суллагдсан байна.
АНУ-ын цэргийнхэн үйл явдал болсон Жонстаунд ирсэн боловч Гайаны удирдлагууд нэг хэсэг тэднийг оруулахгүй байсан байна. Хэсэг хугацааны дараа бүх цогцсыг Пенсильвани руу аваачиж, нууцлалтайгаар шатаасан аж.
Ийнхүү олон хүний амь насыг авч одсон Жонстаун тосгон сүнсний хот болсон бөгөөд 80-аад оны үед шатсан байна. Харин “People's Temple” бүлгэмийг АНУ-д үйл ажиллагаа явуулахыг хориглосон аж.