Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Гэр бүлээрээ хийх гэж байгаа аялалаа хэзээ ч мартагдашгүй сайхан, хөгжилтэй болгоход танд төгс төлөвлөгөө хэрэгтэй. Харин тэрхүү төлөвлөгөөгөө боловсруулахад тань тус болох хэдэн зөвлөгөөг хүргэе.
1. Явахаасаа өмнө хийхийг хүсч байгаа зүйлсээ тодорхой болгох
Хүмүүс ихэнхдээ аялалын туршид сонсох дуундаа нэг их ач холбогдол өгдөггүй. Замдаа гарахын өмнө гэр бүлтэйгээ хамт аялалын дүрэм журам, хийхийг хүссэн очихыг хүссэн зүйлсийнхээ талаар ярилцаарай. Дүрмүүдээ хэвлэж гаргах хэрэгтэй – эс бөгөөс “та тэгж хэлээгүй” гэдэг үгийг сонсоход хүрнэ.
Таны дүрмэнд “Зогсох үеэр, хүсээгүй байсан ч бүх хүн ариун цэврийн өрөө орох хэрэгтэй.”, “Зогсох үед, бүгд хамтдаа байх хэрэгтэй” гэх мэтийн зүйлсийг заавал оруулж өгөх хэрэгтэй шүү. Мөн хаана хооллох, юу идэх, хэр хол яваад зогсох, мөн мэдээж аялалын зорилго юу болох гээд бүгдийг нарийн төлөвлөх хэрэгтэй шүү.
Таны дүрмэнд “Зогсох үеэр, хүсээгүй байсан ч бүх хүн ариун цэврийн өрөө орох хэрэгтэй.”, “Зогсох үед, бүгд хамтдаа байх хэрэгтэй” гэх мэтийн зүйлсийг заавал оруулж өгөх хэрэгтэй шүү. Мөн хаана хооллох, юу идэх, хэр хол яваад зогсох, мөн мэдээж аялалын зорилго юу болох гээд бүгдийг нарийн төлөвлөх хэрэгтэй шүү.
2. Үүргэвч дүүрэн сонирхолтой зүйлс бэлтгэх
Хүн бүр үүргэвчиндээ өөрсдийгөө уйдхааргүй байлгах сонирхолтой зүйлс авч явах хэрэгтэй. Юу ч байж болно, бусдыгаа дайлах амттан, бяцхан жаалуудад тоглоом гээд авч явах зүйлс их шүү дээ. Аюулгүй эрүүл хүнс, хөнгөн зууш, амттан гээд аялалын турш хэрэг болох бүтээлч зүйлсээр үүргэвчээ дүүргэх хэрэгтэй. Бяцхан багачууддаа хэлэхэд, тусгай гэнэтийн бэлэг болох тоглоомуудаа ч авч болно шүү.
3. Үнэнч нохойдоо хоол, тоглоом авахаа мартуузай.
Нохойнууд ч мөн яг л жаахан хүүхэд шиг уйддаг. Та дөрвөн хөлтэй хүүхэдтэйгээ аялалдаа явах гэж байгаа бол, Kong тоглоом авч бас түүнд амттай хүнс бэлдэхээ мартуузай.
Нэгэнт та зорьсон газраа очсон бол, тоглоом болон хоолны савыг нь сайтар угааж өгөөрэй.
Нэгэнт та зорьсон газраа очсон бол, тоглоом болон хоолны савыг нь сайтар угааж өгөөрэй.
4. Багаараа тоглодог тоглоомуудыг сонгож тогло.
Аль болох ганц хүн ялагч болох тоглоом, уралдаанаас зайлсхийгээрэй. Хүүхдүүдийг ч орхиж болохгүй, тэд ч мөн адил бусадтай өрсөлдөх хэрэгтэй. Тэдэнд боломж олго. Багаар тоглох тоглоом сонгосноор, та гэр бүлийнхээ уур амьсгалыг илүү дотно, халуун дулаан болгох юм. Ялсан багийн гишүүдийг зайрмагаар урамшуулахаа ч мартаж болохгүй шүү.
5. Аялалдаа зориулж дурсамжийн цомог бэлтгэх.
Хүн бүрт өөр өөр даалгавар өгөх хэрэгтэй. Нэг нь зургийг бэлтгэж байхад, нөгөө нь зургийн хэмжээг тааруулж, харин өөр нэг нь зурган доор коммент бичих гэх мэт. Эцэст нь таны гайхалтай аялалыг илтгэх сайхан зургийн цомогтой болох бөгөөд очсон газар бүрээсээ дурсгалын зүйл цуглуулвал таны аялал хэзээ мартагдашгүй гайхалтай байх болно.
6. Хэрэв боломжтой бол хаанаас ч холбоотой бай.
Орчин үед бараг хүн бүрийн энгийн хэрэглээ болсон ухаалаг утас, таблет зэргийг ашиглаад та хаанаас ч интернетэд холбогдох боломжтой болсон. Энэ танд газрын зураг болон шаардлагатай мэдээллүүдийг илүү хурдан үнэн зөв олох боломж олгодог юм. Мөн мэдээж аюулгүй байдалд ч чухал нөлөөтэйг санахад илүүдэхгүй бизээ.
7. Үр дүнтэй, илүү их энерги зарцуулах зогсолт хийхээр хуваарь гарга.
Хөл бөмбөг, уралдаан тэмцээн юу ч байж болно. Энэ бол маш хэрэгтэй үйл ажиллагаа юм. Тиймээс ээж аав ч мөн бөмбөг хөөн гүйх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн таны гэр бүлийн гишүүдийн алжаалыг тайлж, стрессээс ангижруулдаг билээ.
8. Хуучин замаар явж, жинхэнэ газрын зураг авчрах.
Энэ нь аялалд сэтгэл хөдлөл авчирдаг уламжлалт, хуучин дурсамжны тухай зүйл юм. Та бүхэн ээж аав нь тэдний насан дээр байхдаа хэрхэн аялалд явдаг байснаа хүүхдүүддээ ярьж өгөөрэй. Таны хувьд дээр үеийн болоод өнгөрсөн энэ зүйл хүүхдэд чинь харин ‘янзтай’ санагдана.
9. Улиг болсон замаас зайлсхий.
Янз бүрийн зам сонгож аялалд гар. Зорьсон газраа очих хүртэл ч танд харах зүйл зөндөө бий. Бяцхан зүйлийг ч орхигдуулалгүй, гайхалтай зүйлсийг харж аялах нь таны аялалын төсөөлөө ч үгүй хөгжилтэй дурсамжийг нэмнэ гэдэгт итгэлтэй байна.
10. Өдөр тутмынхаа өртгийг багасга
Хэрэв та зарим нэг суурин газраар явахаар төлөвлөж байгаа бол, тэндээс таньд хэрэгтэй ямар нэг зүйлсийг бага үнээр авах боломжийг судлах хэрэгтэй. Маш олон музей, парк гээд бүгдийнх нь үнийг судлах хэрэгтэй. Тэнд үнэгүй сонирхолтой зүйлс ч байж мэднэ, түүнийг өнгөрөөж болохгүй шүү дээ. Гарахын өмнө очихоор төлөвлөж буй газраа сайн судлах хэрэгтэй.
11. Өөр хот руу аялахаасаа өмнө тасалбараа шалга.
Та гэрээсээ маш хол өөр хот руу аялах гэж байгаа бол энэ их чухал шүү. Тасалбараа шалгаад, мөн тухайн орны хөтөч номыг заавал олж аваарай. Түүн дээр тухайн газрын хамгийн үзүүштэй зүйлсийг санал болгосон байгаа.
12.Төлөвлөсөн чиглэлээ өөрчилж, цаг алдахаас зайлсхий.
Том хотуудад төлөвлөснөөсөө удах нь таны цаг, мөнгө үрэгдэж зорьсон газраа хүрэхэд саад учруулж мэднэ. Мөн та сонгох замаа засвартай байгаа эсэхийг нь сайн судлах хэрэгтэй. Гэнэтийн асуудал нь таны аялал санаснаар тань болохгүй байхад хүргэж мэднэ.
13. Замдаа машиныхаа түлш, бензинд зориулж мөнгө хадгал.
Ихэнхдээ газар бүр түлшний үнэ харилцан адилгүй байдаг. Түлшний үнийг ч мөн сайн судлах нь хаана банкаа дүүргэвэл тохиромжтой байхыг урьдчилж мэдэхэд тусална. Ингэснээр та хэдий хэмжээний мөнгө түлшинд зориулахаа тооцоолсноор, учирч болох аюулаас урьдчилан сэргийлж чадна гэсэн үг юм.
14. Аялалд явахад нэн чухал зүйлсийг мартаж болохгүй.
Та гэрээсээ хол явах гэж байна. Тиймээс өөрийн аюулгүй байдлын үүднээс хэрэгтэй гэж бодсон бүх зүйлээ авах хэрэгтэй. Үүнд гар утас, дулаан хувцас, хүнс, майхан мөн мэдээж машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс багаж хэрэгсэл ч авахад илүүдэхгүй шүү.