Юу хамгийн чухлыг ойлгох мөчид бүх зүйл оройтож, бид хөгширсөн байх
бөгөөд бидний өнө удаан хойноос нь хөөцөлдсөн карьераас өөр юу ч үгүй
үлдсэн байх нь элбэг. Тиймээс бид энэхүү жагсаалтаар таны юунд илүү
анхаарал хандуулах ёстой вэ гэдгийг харуулахыг хүслээ. Эдгээр зүйлс
ажлаас тань илүү хувийн сэтгэл ханамж, аз жаргалыг мэдрүүлэх болно.
1. Гэр бүлийн харилцааХэрэв таньд таныг хайрлаж дэмждэг гэр бүл байгаа бол та үнэхээр азтай нэгэн гэдэгтээ итгэж болно. Бид бизнес, ажлын харилцааны хүмүүстэй уулзахын тулд хүүхдүүддээ зориулах цаг байхгүй мэт дүр эсгэдэг. Гэхдээ үнэхээр байдаггүй гэж үү? Цаг гарга! Та гэр бүлийнхээ амьдралын хамгийн том хэсэг болоход таны оролцоо нэн чухал. Мөнгө олох, гэр бүлийн харилцаанд идэвхитэй оролцох хоёрыг тэнцвэртэй байлгах нь тун хэцүү боловч та үүнийг хийж чадвал, өөрийн хайртай хүмүүсээ орхихгүй харилцаатай байж, мөнгө олоход ч илүү хүчирхэг байж чадна.
2. Ойлгоход бэрх хайрЖинхэнэ хайрт хосоо олох нь мөн л хүнд даваа. Гэхдээ хэрэв та бүх өдөржин ажилладаг бол энэ бүр илүү хэцүү болно. Та “миний амьдралд хэн нэгэн хэрэггүй” гэж бодож байвал ганц биеэрээ амьдралаа яаж тааламжтай болгохоо мэдэх хэрэгтэй. Гэвч өөртөө хайрлах, хайрлуулах боломж олгож, өөртөө тохирох хэн нэгнийг хайж олсноор, амьдрал тань жаргалтай, оргилуун мэдрэмжийг таньд бэлэглэнэ. Төгс нэгнийг хайж олно гэдэг тун их ажил. Түүнийг олоод төгс харилцаа үүсгэхийн тулд хэн хэн нь нэлэээд бууж өгөх шаардлага гарна. Гэхдээ нэгэнт та хоёр харилцан ойлголцож чадвал, таны амьдралд тэр гайхалтай өөрчлөлтүүдийг хийж, та ч хувийн амьдралдаа сэтгэл хангалуун, амар амгалан болсноор, ажилдаа амжилт гаргаж чадна.
3. Цаг хугацааны урсгалЦагаа зохицуулах чадвар нь ажил мэргэжилд үнэхээрийн чухал зүйл бөгөөд хэрэв та амьдралын тэнцвэртэй хэв маягтай бол таньд бүхнийг амжуулах хангалттай хугацаа байгаа гэсэн үг. Мөн энэ чадвар таны үүрэг хариуцлагын жагсаалтанд зайлшгүй байх хэрэгтэй зүйл боловч, ихэнх хүмүүс үүнийг зөвхөн өөртөө зориулдаг. Хэрэв та өөрийн нийгмийн амьдрал болоод ажлаа тэнцвэртэй байлгаж чаддаг бол таньд өөрийн хобби болон таныг аз жаргалтай болгох зүйлсийг хийх хангалттай орон зай байна. Эрт бос, гэхдээ бас сайн унтахаа мартаж болохгүй шүү. Амралтын өдрүүдээ ухаалаг өнгөрүүл. Ажилдаа яг цагтаа оч, гэхдээ мөн гэртээ яг цагтаа харь. Эдгээр зүйлийг тэнцвэртэй байлгах нь тун чухал.
4. Өглөг өгөхЭдийн засаг гэдэг бүх цаг үед өөрчлөгдөж байдаг зүйл бөгөөд хэн ч мөнгө олоход хэцүү гэдгийг үгүйсгэж чадахгүй. “Яагаад бид бусдад туслах хэрэгтэй вэ?” энэ их энгийн асуулт. Мэдээж, хүмүүс өөрийн хөрөнгөнөөсөө буяны ажилд ихээр зарцуулдаг Билл Гетес шиг байхгүй л дээ. Тэгвэл та энэхүү асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Хариулт нь их энгийн: та өөрөөсөө аз, хувь заяа дутуу хүмүүст хэрхэн хандахаа тодорхойлох хэрэгтэй. Та буяны үйл ажиллагаанд санхүүгийн болон практик тусламж аль алиныг үзүүлж чадна. Орон гэргүйчүүдэд хоол хүнс, хувцас хэрэглэл, мал амьтанд хоргодох байр гэх мэт танд санаа байвал хийж чадахгүй зүйл гэж байхгүй гэдгийг санаарай. Хэн ч бусаддаа тусалдаггүй байсан бол энэ дэлхий ямар байх байсныг төсөөлөөд үзээрэй.
5. Нөхөрсөг харилцааны ач холбогдолНайз нөхөдгүйгээр, амьдрал хөгжилтэй байж чадахгүй. Таньтай хамт инээлдэх, таныг шоолж шоглох, таниас зөвлөгөө гуйх, таньд туслахад хэзээд бэлэн хэн нэгэн гэж таньд байхгүй гэдэг сайн зүйл биш. Мөн таньд нууцаа хуваалцах ч хүн байхгүй гэдгийг сануулах хэрэгтэй байх. Та нөхөрсөг харилцаандаа анхаарал хандуулах хэрэгтэй. Үүнийг хийхэд тун хялбар. Та тэдний цөөн хэдийг уриад хамт кофе ууж, амьдралын сонин хачныг хуваалц. Хүмүүс бүгд завгүй гэдгийг бид бүгдээрээ мэднэ, гэхдээ найзууддаа цаг гаргаж, нөхөрлөлдөө хэр гүн гүнзгий санаа тависнаар, таны хүнд хэцүү, баяр жаргалтай бүх цаг үед зөвхөн тэд таны хажууд байх болно гэдгийг ойлгоорой.
6. Өөрийгөө сайжруулж, хөгжүүлэхӨдөр бүр та ямар нэг зүйлийг шинээр сурах нь таны амьд байгааг илтгэнэ. Та хэзээ ч өсч дэвжих боломжийг орхиж болохгүй. Өөрийгөө хөгжүүлэхэд цаг гарга. Өнөө үед та онлайнаар маш олон зүйл шинээр сурах боломжтой болсон. Тэдгээрээр дамжуулан хэл сурах ч мөн хялбар болсон. Өөрийгөө үргэлжлүүлэн хөгжүүлснээр Нэгдүгээрт: та сурсан шинэ зүйлс, дадлага туршлагынхаа ачаар илүү сайн хүн болно. Хоёрдугаарт: эрт орой хэзээ нэгэн цагт таны сурсан зүйл амьдралд тань заавал хэрэг болно.
7. Зөв дасгал, сургуулилтТаны оюун ухаанд байнгын дасгал хичээл хэрэгтэй гэдэгтэй ижил бие махбодид тань ч бас сургуулилт хэрэгтэй. Та долоо хоногт хэдэн удаа спортоор хичээллэ. Хэрэв та хэт олон танихгүй хүнтэй фитнесс клубд дургүй бол, өөрийн найзууддаа фитнессээр хичээллэж, эрүүл мэнддээ анхаарах талаар санал тавьж хамтдаа хөгжилтэй байгаарай. Дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь таныг амархан бухимддаг болгож, стресст өртөмтгий, идэвхигүй болгоно.
8. Эрүүл хоолны дэглэмХоолны дэглэмээ тэнцвэртэй байлгах нь зөвхөн таныг эрүүл байлгаад зогсохгүй ажлын гүйцэтгэлийг сайжруулна. Та ажлын өдөр эрт босоод өөртөө эрүүл хоол бэлтгэж, түүнийгээ өдрийн хоолондоо зориулж ажилдаа авчраарай. Энэ нь таныг чизбургер гэх мэтийн зүйлсээс зайлсхийхэд тусална. Хөнгөн зууш, сахар зэрэг нь хөгжингүй орнуудад таргалалтын гол шалтгаан болж байна. Тиймээс та сахар агуулаагүй амттан хэрэглэж, жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх хэрэгтэй. Мөн шарж хуурсан зүйл таатай зүйл авчрахгүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй.
9. Адал явдалЯмар ч хөгжилдөөн, сэтгэл хөдлөлгүйгээр таны амьдралын зорилго юу вэ? Аялах, унших, хайх, шинэ хүмүүстэй танилцах зэргийг мартах хэрэггүй. Шинэ зүйлсээс айх хэрэггүй. Хүмүүс ерөнхийдөө, өөрийн аюулгүй байдлын үүднээс шинэ зүйлээс татгалзаж, аль хэдийн дасал болсон тав тухтай газраа үлддэг. Үүнээс илүү хүчтэй, ухаалаг бай. Шинэ зүйл туршихаас айх хэрэггүй. Хэн ч тантай явахыг хүсэхгүй бол амралтанд ганцаараа яв. Хуучин ажил дээрээ өнгөрүүлсэн олон жилээс илүүтэйгээр, хил гарч үзэх нь таныг нүдийг нээх болно. Өмнө нь таны боломжгүй гэж бодож байсан зүйл таны амьдралд магадгүй хамгийн гайхалтай өөрчлөлт бий болгоно гэдэгт итгэ.
10. Хувийн сэтгэл ханамжДээрх бүгдэд бид хувийн амьдрал тань ажлаас илүү чухал бөгөөд, бид тэр талаар ихэнхдээ мартчихдаг талаарх нийтлэг зүйлс дурдсан. Гэхдээ тэдгээр зүйл бүгд үнэндээ таны хувийн сэтгэл ханамжинд хамгийн чухал зүйлс юм. Та яагаад энэ миний сэтгэл ханамж, аз жаргалтай байдалд чухал вэ гэдгийг бодож, хамгийн сайнаараа хичээх хэрэгтэй. Цаг мөч бүрийг зөв хүмүүстэй өнгөрүүлж, эрүүл мэнд, бие махбодидоо анхаарч, өөрийн амьдралын хамгийн чухал зүйлст нэн түрүүнд анхаарлаа хандуул. Эдгээр зүйлс таны ажлаас илүү таныг сэтгэл ханамжтай байлгана. Мөн та эдгээр зүйлст зохих ёсны анхаарал хандуулснаар таны ажлын бүтээмж ч мөн сайжирч, жинхэнэ ялагч сэтгэл хангалуун ялагч болно.