Ирээдүйд юу болох вэ?

2014-11-19, 18:22
5,682
Маргааш ямар технологи гарахыг та мэдэж байна уу? Хэдхэн жилийн өмнө зүүдэлж ч байгаагүй технологи хэдийнэ амьдралд биеллээ олж өнөөдөр ус агаар мэт хэрэгтэй болж байгаатай та санал нийлэх байх. Тэгвэл ирээдүйд юу болох талаар сонирхож байгаа бол бидний бэлтгэсэн сурвалжлагыг сонирхон уншаарай.
Ирээдүйд юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


“Скайтел” группын урилгаар дэлхийн тэргүүлэх үүрэн холбооны операторуудын нэг “SK telecom” болон дата үйлчилгээний технологиор тэргүүлэгч “Cisco” компаниудын ерөнхий зөвлөх менежерүүд манай улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүд болон мэдээллийн технологийн чиглэлээр судалгаа хийдэг судлаач оюутнууд, салбарын харилцагч нарт зориулан лекц уншлаа. Урилгаар ирсэн зочдод гар утаснаас интернэтэд хандах хэрэглээний өсөлт, Intercloud тооцооллын систем, түүний хэрэглээний давуу талууд, Big DATA, Виртуал орчины шинэ чиг хандлага зэрэг олон сонирхолтой сэдвүүдээс гадна 5G технологийн хувьсгал болоод 4G технологи нэвтрүүлэлтийн туршлагын талаар мэдээлэл хуваалцсан нь оролцогчдын сонирхлыг ихээр татаж, хөдөлгөөнт интернэтийн эрин үе эхэлж, түүний хөгжил болоод ашиглалт ямар хурдацтайгаар хөгжиж байгаа чиг хандлагыг харуулсан нь интернэт үйлчилгээ бүх зүйлсийн холбоос, үндэс суурь болж байгааг илүүтэй тодотгож байлаа. Арга хэмжээний үеэр тавигдсан лекцүүдийн талаарх товч мэдээлэл:



ОНГОЦООР НИСЧ ЯВАХДАА ИНТЕРНЭТ АШИГЛАНА
Ухаалаг гар утасны хэрэглээ өсөхийн хирээр хөдөлгөөнт интернэтийн ачаалал тасралтгүй нэмэгдэж, “CISCO”  компанийн судалгаагаар 2018 он гэхэд 2 тэрбум үүрэн холболт, 19 тэрбум сүлжээний холболттой болохоос гадна хөдөлгөөнт интернэтийн ачаалал 11 дахин өснө гэсэн тооцоо гарсан байна. Түүнчлэн WiFi хандалт нь хөдөлгөөнт интернэтийн хувьд томоохон байр суурийг эзлэх бөгөөд 2018 он гэхэд дэлхий даяар 53 сая Hotspot ажиллах ба WiFi ашиглан интернэтэд холбогдоход хүндрэлтэй орчин болох онгоцоор нисч явахдаа, хуурай газрын ширэнгэн ой гэх мэт газруудаас ч интернэтэд холбогдох боломжтой болох чиг хандлагатай байна.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗАРДАЛ ХЭМНЭНЭ
Хамгийн сүүлийн үеийн  бас нэгэн мэдээлэл гэвэл IoT (Internet of Things) гэсэн ухагдахуун ч өргөн цар хүрээтэй хөгжиж байна. IoT гэдэг нь хүмүүсийн ажиллах хүч, амьдралын чанар болон бизнесийн өсөлт зэрэгт эерэгээр нөлөөлж буй төхөөрөмж хоорондын ухаалаг холболт юм. Үүнийг томоохон үйлдвэр, уурхай, төрийн байгууллагууд болон цаашлаад мал аж ахуйн ферм зэрэгт ашигласнаар зардал хэмнэгдэж, бизнесийн ашиг орлого өсөх боломжтой болж байгаа юм байна.



ӨНДӨР ҮНЭ БҮХИЙ ХАРД ДИСК ҮГҮЙ БОЛНО
InterCloud ашигласнаар өндөр үнэ бүхий хард диск гэх мэтийн санах ойн төхөөрөмжүүдийг худалдан авах шаардлагагүй болж, хувийн болон албаны мэдээллүүдээ өндөр нууцлалтайгаар хаанаас ч хандан ашиглах, бусадтай хуваалцах боломжтой цахим орон зайд байрлуулдгаараа давуу талтай юм. Ирээдүйд InterCloud нь байгууллагын мэдээллийн технологийн зардлын 30%-г эзлэх төлөвтэй байна.

АСАР ИХ МЭДЭЭЛЭЛД АНАЛИЗ ХИЙХ ШИНЭ ПЛАТФОРМ
Орчин үед аль ч салбарын хувьд асар их хэмжээний өгөгдлийг боловсруулах, хадгалах түүн дээр дүн шинжилгээ хийх шаардлагууд тулгарч байна. Тиймээс энэ их хэмжээний өгөгдлийг цуглуулах, хадгалах мөн түүнээс үр ашигтай мэдээллийг боловсруулахад шаардлагатай Big Data хэмээх платформ хурдацтай хөгжиж байгаа бөгөөд түүнийгээ дагаад тээвэр, уул уурхай, банк санхүү, мэдээлэл технологи, үүрэн холбоо зэрэг салбаруудад түгээмэл ашиглагдаж эхэлсэн байна.

ХҮН БҮРИЙН ХЭРЭГЦЭЭНД ТӨГС НИЙЦНЭ
Энэхүү орчин нь суурин болон хөдөлгөөнт интернэт холбоо, видео хурлын систем, мэйл сервер, хэрэглэгчидтэй харилцах цахим систем, виртуал десктоп  зэргийг хэлнэ. Томоохон албан байгууллага, компаниудын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа өргөнөөр ашиглах болсны нэг жишээ бол Виртуал ажиллах орчин юм. Энэхүү систем нь ажилтан тус бүрийн хэрэгцээ шаардлагад төгс нийцсэн байхаас гадна нэмэлт сервер болон хард диск InterCloud дээр тулгуурласан байдгаараа компанийн мэдээллийн технологид зарцуулах зардал болон хөрөнгө оруулалтыг хэмнэх боломжийг бүрдүүлж байдгаараа давуу талтай юм.



4G-5G РҮҮ ШИЛЖИХ НЬ ХУВЬСАЛ БУС ХУВЬСГАЛ
4G технологийн хувьд хэрэглэгчдэд өндөр хурдыг санал болгохын тулд төлөвлөлтийг тодорхой хийх ёстой бөгөөд гарч болох эрсдлийг давхар тооцоолох нь хамгийн чухал юм. SKTelecom компанийн хувьд 1800 MHz болон 800MHz–ийн давтамжийн зурваст Carrier Aggregation технологийг ашиглан хэрэглэгчдэд 150Мbps хүртэлх хурдыг санал болгож байна. Мөн энэ хэмжээгээр дата хэрэглээ нэмэгдэж, сүлжээ хэт ачаалалд орохоос сэргийлэн Femto Cell болон WiFi offloading, Cache server ашиглах зэрэг шийдлүүдийг хэрэгжүүлсэн байна. Мөн тус компанийн хувьд LTE буюу 4G сүлжээг нэвтрүүлснээр бүх хэрэглэгчдэд HD voice буюу VoLTE–г санал болгосон бөгөөд HD voice нь энгийн яриа хийхээс ялгарах давуу тал нь  яриаг маш өндөр чанартайгаар дамжуулах болоод холболт хийх хугацааг 2 дахин багасгадаг байна. 4G–с 5G технологид шилжих явц нь технологийн асар том үсрэлт хийгдэх учраас технологийн хувьсал бус хувьсгал гэж томъёологдож байна.

Олон ч газрын ойг тэмдэглэж явлаа. Скайтел Группын 15 жилийн ойн хүрээнд хийгдсэн дээрх ажил олон хүний нүдийг нээсэн гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр зөвхөн мэргэжлийнхэнд зориулж тавигдсан ч ирээдүйн технологи нэг их удалгүй амьдралд илүү ойртон нэн ялангуяа мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжил дэлхийн энтэй мөр зэрэгцэнэ гэдэг итгэл найдварыг төрүүлж байлаа. Тус группын хамт олны цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.





















Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.