Архины тухай бидний мэдэхгүй 25 баримт

2014-11-11, 04:29
63,338
Архины бидний биед үзүүлэх нөлөөг сайн мэддэг ч, энэ дэлхий уухаа больж чадахгүй бололтой. Бараг орон бүрт хүмүүсийн дуртай согтууруулах ундаа байдаг. Харин хэн нь илүү их уудаг талаар мөнхийн маргаан үргэлжилсээр... Архи нь мянга мянган жилийн турш оршсоор, түүнтэй холбоотой олон сонирхолтой баримтууд бий болсоор байна. Ингээд архи согтууруулах ундааны тухай магадгүй, таны сайн мэдэхгүй 25 баримтыг толилуулж байна.
Архины тухай бидний мэдэхгүй 25 баримт


1. Археологичид чулуун зэвсгийн үеийн эцэст хийгдсэн лонхийг олсон нь МЭӨ 10,000 орчим жилийн үед эсгэлэн ундаа байсныг харуулж байгаа юм.

www.caak.mn

2. Ихэнхи ногоо, бараг бүх жимс бага зэргийн спирт агуулдаг байна.

www.caak.mn

3. АНУ хуулийн дагуу архи уухийг зөвшөөрсөн насаараа (21 нас) улс орнуудын дунд хамгийн өндөрт ордог. Зарим орнуудад 16 наснаас архи согтууруулах ундаа уухыг зөвшөөрдөг байна.

www.caak.mn

4. Архи зөвхөн Дэлхий дээр төдийгүй Сансарт ч байдаг.

www.caak.mn

5. Коктейлиуд алдартай болсон нь архины “хуурай” (архийг хориглож байсан цаг үе) хуулийн ач юм. Чанар муутай уух юмныхаа амтыг нуухын тулд тэр үед коктейлийг санал болгосон байна. Тэр үеийн хамгийн алдартай коктейльд «Мэри Пикфорд», «Френч 75», «Barbary Coast» болон «Сайдкар» ордог байжээ.

www.caak.mn

6. Судлаачдын тодорхойлсноор дэлхийн хүн амын 0,7% нь минут тутамд согтуу байдалтай байдаг байна. Өөрөөр хэлвэл одоо 50 сая хүн согтуу байгаа гэсэн үг юм.

www.caak.mn

7. Дэлхийн хамгийн үнэтэй архи 3.75 сая долларын үнэтэй ажээ. «Саятан архийг» эхлээд мөс, дараа нь скандинавын хус модноос гаргаж авсан нүүрс, эцэст нь буталсан алмааз болон үнэт чулуун дундуур дамжуулан шүүдэг байна. Энэ гайхамшгийг алмаазаар чимсэн болор лонхонд цагаан алт болон родий нэмэн худалддаг байна.

www.caak.mn

8. АНУ-д жил бүр 21 хүртэлх насны 5000 орчим хүн согтуу байдалтайгаар тухайлвал, осол аваар, ахуйн нөхцөл, хордлого болон бусад ижил төстэй байдлаар үхэж байна.

www.caak.mn

9. Боди тамирчид тарган хүмүүсийг бодвол архийг илүү даадаг байна. Ус ихтэй булчингийн эдүүд архийг тархинд хүргэлгүй өөртөө шингээж авдаг ажээ.

www.caak.mn

10. Нэг шил оргилуун дарс 1кв.инч тутамд 40 кг даралттай байдаг нь машины дугуйны даралтыг бодвол 3 дахин их юм. Оргилуун дарсны шилний бөглөө 95 км/цаг хурдтай үсэрдэг учир хэн нэгэн оногдвол заримдаа ноцтой хохирол учруулж болох юм.

www.caak.mn

11. Соноселикафоби гэдэг нь хоосон аяганаас айх өвчин юм.

www.caak.mn

12. Викингчүүд архийг зориулалтын савнаас бус, ялан дийлсэн дайсныхаа гавлын яснаас (түүхчдийн баталснаар) уудаг байжээ.

www.caak.mn

13. «Аvtopivovarenny» хам шинжтэй өвчтөний дрожж төст мөөгөнцөрийн түвшин маш өндөр үед гэдсэнд спиртийг ихээр боловсруулан улмаар хордлогонд хүргэж болох юм гэдгийг японы эмч нар олж тогтоожээ.

www.caak.mn

14. Чех улсыг шар айрагны орон гэдэг. Тус улсын нэг хүнд жилд бараг 151 литр шар айраг оногддог. Тиймээс Чех нь шар айргаараа алдартай Ирланд, Герман болон АНУ зэрэг орнуудыг ардаа орхижээ.

www.caak.mn

15. Камбож улсын хамгийн алдартай согтууруулах ундааны нэг нь Тарантула Бренди ажээ. Тарантула Бренди гэдэг нь цагаан будааны ликёр болон тарантулын (тэмээн аалз) хольц юм.

www.caak.mn

16. Brewmeister-н Snake Venom («могойн хор») бол дэлхийн хамгийн хатуу шар айраг юм. Ердийн шар айрагны хатуулаг нь ойролцоогоор 5% байдаг бол, энэ шотланд «алуурчин» -ы спирт 67,5% ажээ!

www.caak.mn

17. Европт ахлах сургуулийн ихэнхи цайны газруудад, сурагчид хүсвэл шар айраг худалдан авч болдог байна.

www.caak.mn

18. Архи бол дэлхийн хамгийн алдартай согтууруулах ундаа юм. Жил бүр дэлхийн хүмүүс 5 тэрбум орчим литр архи уудаг байна.

www.caak.mn

19. Авраам Линкольн архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд тэр нилээд хэдэн хувийн бартай байсан ажээ.

www.caak.mn

20. АНУ-ын Огайо мужид загасанд архи уулгахыг хуулиар хориглодог байна.

www.caak.mn

21. «Бренди» гэдэг үг нь "Brandevin" хэмээх голланд үгнээс гаралтай бөгөөд энэ нь болсон шар айраг гэсэн утгатай ажээ.

www.caak.mn

22. Францад усан үзмийн хөрс үнэхээр онцгой, үнэ цэнэтэйд тооцогддог учраас талбайгаас гарахын өмнө ажилчид гутлынхаа шороог арилгах ёстой гэнэ.

www.caak.mn

23. Текилад өт байдаггүй гэсэн домог яриа байдаг ч, чанар муутай мескалд өт “гарч ирэх” болжээ. Энэ нь гэхдээ зүгээр л нэг зар сурталчилгаа бололтой.

www.caak.mn

24. Хагас литр шар айраг, бокал дарс болон хундага архинд адил хэмжээний алкоголь агуулагддаг байна.

www.caak.mn

25. Адольф Гитлер огт архи уудаггүй хүн байсан бол Уинстон Черчилль харин хамгийн “алдартай” архичдын нэг байжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()