Ухаалаг утасны эрэлт улам бүр өссөөр...

2014-11-06, 21:55
12,556
Өнөөдөр дэлхий ертөнцийн хөгжлийн хурд, технологийн шинэ дэвшил хүн төрөлхтөнд төсөөлж байгаагүй олон боломжуудыг олгосоор байна. Гар утас, хөдөлгөөнт хэрэгсэл үүсч хөгжөөд ердөө 40 жилийн нүүрийг үзэж байгаа ч хөгжлийн хугацаанд “УХААЛАГ” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн цагаас эрэлт хэрэгцээ нь улам бүр өссөөр байна. 
Ухаалаг утасны эрэлт улам бүр өссөөр...


1973 онд анхны гар утасхудалдаанд гарч 907 грамм буюу 1 тоосгоны жинтэй, 3665 ам доллараар худалдаалагддаг ховор барааны нэг байсан. Монголд анх 1996 онд Siemens S4 гар утас худалдаанд гарч хүмүүс гар утсыг гангараа байдлаар хэрэглэдэг байсан бол энгийн утаснаас ухаалаг утасруу шилжин хувьсах хугацаанд уг хэрэгсэл нь хэдийнээ өдөр тутмын хэрэглээ болоод зогсохгүй бидний хамгийн сайн найз, итгэлтэй туслах болтлоо хөгжөөд байна.

Монголд анх үүрэн холбоо нэвтэрч байсан тэр үедгар утсаараа ярьж, мессеж бичихэд харьцангуй үнэтэй байсан. Хоёр өөр үүрэн холбооны хэрэглэгчид хоорондоо мессеж бичих боломжгүй бөгөөд хотын болон орон нутгийн гар утасны дугаараас хоорондоо холбогдоход тусгай тарифаар тооцогддог байсан үе саяхан мэт. Харин одоо үүрэн холбооны зах зээлийн орчин харьцангүй тогтворжин, эдүгээ үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч 4 оператортой болсноор үнэ тариф харьцангуй уян хатан болж олон төрлийн хөнгөлөлт урамшууллаар хэрэглэгчийн тоогоо нэмэхээр энэ салбарт шударга өрсөлдөөн ид явагдаж байна.

Мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжлөө дагаад гар утсаараа зөвхөн ярьж, мессеж бичдэг цаг ард хоцорч интернэтээс төрөл бүрийн мэдээ, мэдээлэл авах хэрэгцээ нь давамгайлах болсон байна.

Гар утасны үзүүлэлт, өнгө үзэмж өдрөөс өдөрт өөрчлөгдөж түүгээр хийх үйлдэл бүр өргөн сонголттой болжулам бүр сайжирсаар боловсрол, эрүүл мэндийн асуудлаа хүртэл ухаалаг утасныхаа тусламжтайгаар хянан сайжруулах боломжтой болсон. Англи хэлний шинэ үг, жолооны дүрмийн тест, гадаад хэлний толь бичиг, зүрхний цохилт хянагч, алхаа хэмжигч зэрэг хэрэгтэй аппликейшнийг утсандаа татаж суулгаснаар хувь хүн өөрийн эрүүл мэнд болон хувийн хөгжилдөө анхаарч байна.



Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн ойрын жишээ болох гар утасны хэрэглээний хувьсал улс орны хөгжлийг хурдасгаж цаашлаад хот, хөдөөгийн ялгааг улам багасгаж байна. Энгийн үгээр тайлбарлавал нийслэл хотод байгаа залуугийн мэдсэн мэдээллийг сумын төвийн сургуулийн сурагч ижил хурдаар хүлээн авснаар мэдээллийн түвшнээрээ хол зааггүй болж хотынх хөдөөгийнх хэмээх ялгаа аажмаар үгүй болж байгаа юм. Мэдээж энэхүү хөгжлийн гол түлхүүр нь “УХААЛАГ УТАС” гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.



Үүрэн холбоо, ухаалаг утас нь зөвхөн Монголд байгаа хүмүүсийг хооронд нь холбох биш Монголыг дэлхийтэй холбож байна. Дэлхий нийтийн чиг хандлага дата хэрэглээ рүү түлхүү чиглэж мэдээллийн хурдтай хөл нийлүүлэн алхах ухаалаг утас хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ч манай улсын ухаалаг утас хэрэглэгч болон гар утсаараа интернэт хэрэглэгчдийн тоог дэлхийн түвшинтэй харьцуулахад харьцангүй доогуур байна.

Одоогийн байдлаар Монголчуудын 40 хүрэхгүй хувь нь УХААЛАГ утас хэрэглэж байна гэсэн тоо баримт бий.

Энэхүү хэрэгцээ шаардлагыг мэдэрч Юнител групп “22,000ш УХААЛАГ УТАС”-тай карт хэмээх бүх нийтийг ухаалаг утасжуулах аянаа зарлаад байна. Энэхүү аянд Юнителийн нийт хэрэглэгчид хамрагдах боломжтой. 22,000 ухаалаг утасны 16500 ширхэг нь хэрэглэгч танд 70-аас дээш хувийн хөнгөлөлттэй үнээр очих боломжтой юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Ухаалаг утастайгаа хөгжил дэвшил рүү хамтдаа урагшилцгаая.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.