Гэхдээ хот-догийн амжилтын гараа XIX зууны сүүлээр Европоос АНУ –руу олноороо
цагаачлан гарсанаас эхэлжээ. Анхны хот-догийн мухлаг Америкийн Кони-Айлендийн
хойгт бий болсон юм. Хот-догийг хийх стандарт жор хэзээ ч байгаагүй.
Хот-догийн янз бүрийн хувилбарыг, түүний эх орон болох
АНУ-д л олж харж болно. Гэхдээ Ази болон Европын түргэн хоолны тогооч нарт хот-догийг хийх нилээд олон сонирхолтой санаанууд байдаг. Ингээд дэлхийн
өнцөг булан бүрийн өвөрмөц хот-догуудыг сонирхоно уу.
1. "Chili dog" буюу Лос-Анжелесийн кон карне чили соустай хот-дог (Фото: regan76/flickr.com)
2. "Chiang Mai Dogs" бол Тайландын Чианг Май түргэн хоолны газрын нимбэгний өвс, чилигээр амталсан гахайн махан хиам юм. (Фото: Ian@ThePaperboy/Flickr.com)
3. "Danger dog" буюу Калифорний гахайн утсан мах, шарсан сонгино болон кон карне чили соустай “аюултай” хот-дог. Таны эрүүл мэндэд аюултай гэсэн үг юм. (Фото: Heather Harvey / Flickr.com)
4. "Cheese dog" буюу АНУ-ын янз бүрийн хотуудад худалдан авч болох бяслагтай хот-дог. (Фото: Paul Goyette / Flickr.com)
5. «Хөнжил доторх гахай», мөн "Wesley Dogs" нэрээрээ алдартай хот-дог. Ийм хот-догнуудыг АНУ, Их Британи, Австрали, Дани, Ирланд, Япон болон Орост худалдан авах боломжтой. (Фото: Daniel Oines / Flickr.com)
6. "Boerewors" бол Өмнөд Африкийн хот-дог юм. Талхан дунд кориандр, задь болон башираар амталсан үхрийн махан эсвэл хонины махан хиам хавчуулдаг. (Фото: Seth Anderson / Flickr.com)
7. Чикаго маягийн хот-дог: Үхрийн мах, гич, сонгино, шинэ улаан лооль болон дарсан ногоо орно. (Фото: jeffreyw/Flickr.com)
8. Чилитэй хот-дог, мэдээж хэрэг, чили соустай. (Фото: richardzx/Flickr.com)
9. "Bacon Wrapped Hot Dog" буюу гахайн маханд ороосон хот-дог. Энэ бол жинхэнэ бөөн илчлэгтэй бөмбөг. (Фото: Masa Assassin / Flickr.com)
10. Техассын "Corn dog". (Фото: Willis Lam / Flickr.com)
11. Asiadogs. (Фото: thewanderingeater/Flickr.com)
12. Япон хот-дог. Үнэхээр өвөрмөц, хэлэх үг алга. (Фото: Sarah/com)
13. Швед хот-дог. Миний бодлоор, дэлхийн хамгийн эрүүл хот-дог, талхны оронд төмсний нухаш оржээ. (Фото: dvortygirl/Flickr.com)
14. Польш хот-дог - талхан дунд хавчуулсан зайдас эсвэл хиам, их хэмжээний шарсан сонгино, мэдээж хэрэг дарсан өргөст хэмх. (Фото: Benny Mazur / Flickr.com)
15. Өмнөд Солонгосын хот-дог. Зайдсыг урьдчилан клярт дүрэн шардаг. (Фото: anokarina/Flickr.com)
16. Парисын хот-дог. Багет талхан дунд мэдээж, ихэвчлэн бяслагтай зайдас, халуунаар нь өгдөг. Мөн мөөгний соус дагалдана. (Фото: Michelle Kinser Bruns / Flickr.com)
17. Hot dog «thai style» буюу тайланд маягийн хот-дог. (Фото: Oliver Kramp / Flickr.com)
18. "Sonoran hot dog" буюу Мексик хот-дог — талхан дунд бяслагтай зайдас, авокадо, сонгино, шош болон майонез хийж өгнө. (Фото: stu-spivach/Flickr.com)
19. "Hot Dog Vegetariano" буюу цагаан хоолтны хот-дог. Зайдасны оронд талханы дотрыг янз бүрийн түүхий болон шарсан ногоо, дарсан өргөст хэмх, бяслагаар дүүргэнэ. (Фото: Dudu’s Hot Dog / Flickr.com)
20. Харин энэ бол түүхэн зураг юм. 1946 онд нээгдсэн Кони-Айленд дахь дэлхийн анхны хот-догны мухлагыг та харж байна. Тэр үед «Hot Frankfurters» гэж нэрлэдэг байжээ. (Nathan’s Famous Coney Island — 1946). (Фото: Roy/Flickr.com)