1. Роберт Игэр (Robert Iger) - Өглөө эрт босох
Диснейн Гүйцэтгэх захирал болох тэрээр өглөө бүр, ямар ч шаардлагагүй 4:30–д босдог байна. Амжилтанд хүрсэн хүмүүс хэзээ ч Ням гаригт өдрийн 2 цаг эсвэл өглөөний 11 цаг хүртэл орондоо хэвтдэггүй аж. Амралтын өдөр ч эрт бос, зуршил болго, тэгвэл та бүхний эхэнд байх болно.
2. Бенжамин Франклин (Benjamin Franklin) - Төлөвлөгөөтэй байх
Энэ хүн өглөө бүр өөрөөсөө, “Би өнөөдөр ямар сайн зүйл хийж болох вэ?” гэж асуудаг байна. Амжилтанд хүрсэн хүмүүс өдөр бүр төлөвлөгөөтэй байх нь маш чухал гэдгийг мэддэг бөгөөд амралтын өдрийг ч ялгадаггүй аж.
3. Тимоти Феррис (Timothy Ferris) - Олон үүрэг даалгаваргүй байх
Магадгүй та гүйлтийн зам дээр гүйж байхдаа, ээжтэйгээ утсаар ярьж, сонин хачнаа хуучилсанаар таны амралтын өдрийн бүтээмж дээшилж болох ч, үүнийг амжилттай яваа хүмүүс олигтой үр дүн гарахгүй гэж боддог аж. Үүний оронд тухай бүрт нэг нэгээр нь хийх хэрэгтэй гэнэ. Феррис үр дүнтэй ажиллахын тулд өдөрт хамгийн дээд тал нь 2 зорилго юм уу, ямар нэг ажил төлөвлөөд, түүнийгээ нэг нэгээр нь дарааллуулан хийхийг санал болгодог байна.
4. Анна Винтур (Anna Wintour) - Идэвхитэй бай
Бидний мэдэх "Vogue" сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур өдөр бүр нэг цаг теннис тоглодог байна. Мөн Ричард Брэнсон (Richard Branson) бол баян тэрбумтан бас идэвхитэй марафон гүйгч байжээ. Амжилттай яваа хүмүүсийн бие махбодь эрүүл байх нь оюун санаанд нэн чухал хэмээн тэд үздэг бөгөөд үүнд амралтын өдөр ч хамаатай хэмээн тэр хэлжээ.
5. Стив Жобс (Steve Jobs): Эхлээд чухлыг нь
Амралтын өдрүүд бол мартсан зүйлсээ өөртөө сануулах, ажил амьдралын зохицлыг хадгалдаг чухал өдөр ч эхлээд юу чухал гэдгээ санах хэрэгтэй. Найз нөхөд, үр хүүхэд, хань ижилтэйгээ өнгөрөөж байгаа цаг нь ашиг орлогыг нэмэгдүүлж, шууд таны нэр хүндийг өсгөхгүй. Гэхдээ энэ ач холбогдол багатай зүйл биш юм гэжээ.
6. Уоррен Баффетт (Warren Buffett) - Дуртай зүйлдээ цаг гарга
Тэрээр магадгүй 20-р зууны хамгийн их амжилтанд хүрсэн хөрөнгө оруулагчийн нэг байх. Гэхдээ тэр өөрийн гэсэн “нөөц” цагтай бөгөөд Юкүлэлэ (4 чавхдаст жижиг Хавай гитар) тоглох дуртай ажээ. Амжилттай яваа хүмүүс их сонирхолтой хүмүүс байдаг. Тэдний хобби нь маш их. Мэдээж бямба гаригт гольф тоглох нь ашигтай бизнесийн эх үүсвэр олох шалгарсан арга хэдий ч Мэрил Стрип шиг нэхмэлчин, Жорж Буш шиг тосон зураач зэрэг ганцаарчилсан хобби нь бүтээлч байдлыг дэмжиж, стрессээс салахад тусладаг гэжээ.
7. Опра Уинфри (Oprah Winfrey) - Нам гүм, тайван байх
"Forbes"-ийн 2013 оны хамгийн алдартай эмэгтэй болох Опра өдөрт 2 удаа 20 минутын турш чив чимээгүй суух цаг гаргадаг байна. Энэ арга нь стрессээс салж өөрийгөө бясалгаж, бодлоо цэгцэлж үр ашигийг сайжруулахад сайн нөлөөтэй гэжээ. Зарим эзэгтэй нарын хувьд амралтын өдрөө гэр бүлдээ анхаарал хандуулах, ажлаа хийх, олон нийтийн ажилд оролцох гээд ажлын өдрөөсөө завгүй байх нь элбэг байдаг. Тэгвэл ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс нам гүм байж өөртөө дүгнэлт гаргах цагийг өдөр бүр гаргадаг гэж тэрээр хэлжээ.
8. Рэнди Закербэрг (Randi Zuckerberg) - FOMO-г мартаж, JOMO-г авах
Бидэнд амралтын өдрүүдээ их зүйл амжуулахын хажуугаар олон нийтийн хаягаа шалгаж “like” цуглуулан найз нөхөддөө атаархуулах гээд ихээхэн стресст орох болдог. Энэ бол FOMO (fear of missing out– боломжоо алдахаас айх)–ийн эрин үе.
Харин фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Закербэргийн төрсөн эгч Рэнди Закербэрг хүмүүст JOMO (the joy of missing out – санаа зовнилоосоо салах)–г санал болгож байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр FOMO голчилж амралтын өдрийн зугаа болдог боловч, амжитын үндэс болж чадахгүй гэжээ.
9. Билл Гэтс (Bill Gates) - Тунгаан бодож бясалгахад цаг гарга.
"Microsoft"-ийн үндэслэгч хэлэхдээ: “амжилтаа тэмдэглэхэд таатай байдаг боловч гаргасан алдаагаа сайн санаж сургамж авч байх нь илүү чухал” -гэжээ. Өдөр бүр хийсэн ажлаа эргэцүүлэн бодох хэрэгтэй хэдий ч амралтын өдрүүд бол өмнөх долоо хоногийнхоо ажлыг эргэн харж дүгнэн, дараагийн удаа илүү сайн ажиллах боломж хайхад хамгийн тохиромжтой цаг юм гэжээ.
10. Ричард Брэнсон (Richard Branson) - Буцааж өг
Энэ бизнесмэн хэлэхдээ: “эрүүл мэнд, ядуурал, нийгмийн халамж зэрэгт анхаарлаа хандуулна гэдэг гайхалтай зүйл” -гэжээ. Ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс Анна Франкийн хэлснээр: “Бусдад өгснөөр хэзээ ч ядуурдаггүй” гэдэгтэй санал нийлдэг. Амралтын өдрүүд бол олон нийтийн сайн дурын ажилд оролцоход хамгийн таатай цаг. Ричард Брэнсон амралтын өдрөө бусдад туслах болон олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог гэжээ.
11. Жак Дорси (Jack Dorsey) - Долоо хоногийн амралтандаа бэлэн бай
Твиттер болон Скуарын хамтран үүсгэн байгуулагч тэрээр ажлын өдөрт 16 цаг ажилладгаараа нэрд гарсан нэгэн. Гэвч тэрээр "Бямба гариг бол эргэцүүлж бодох цаг. Бямба гаригт эргэн харж, төлөвлөж амрахдаа бэлдэх өдөр. Амралтын өдрүүд бол амжилтанд хүрэх нууц зэвсэг. Та Даваа гаригт бэлэн байх шаардлагатай" -гэжээ.
12. Жэй Зи (Jay Z) - Эрч хүчтэй хөдөлгөөнөө хадгал
Тэрээр хувиараа бизнес эрхлэгч, рэп дуучин гээд жинхэнэ амжилтыг атгаж яваа хүн бөгөөд нууц нь энд байна: "Чи бүх зүйлд амжилтанд хүрэхийг хүсвэл, хэзээ ч эргэлзэж тээнэгэлзэх хэрэггүй, чи хальтирч болохгүй. Хэрэв та амратын өдрөө Карибын тэнгис дээр люкс дарвуулт онгоцон дээр өнгөрөөж, хайр найргүй цацахыг хүсвэл, түүндээ шаргуу бай. Бид бүгдээрээ мөрөөдөж чадна шүү дээ" -гэжээ.