1. Хумсны мөөгөнцөрийг ам зайлагч эдгээнэАм зайлагч шингэн болох "Листерин"-д өдөрт хоёр удаа хөлөө дүрэхэд мөөгөнцрийн ихэнхи тохиолдлыг эмчилж байна гэнэ. Ам зайлагчиийн найрлаганд бактерийн, үрэвслийн эсрэг гээд олон төрлийн бодис агуулагддаг нь ийнхүү нөлөөлдөг бололтой. Үүнээс гадна хагийг сайн арилгадаг гэнэ.
2. Амны эвгүй үнэрийг йогурт арилганаТуршлагаас харахад йогуртанд буй бактери нь аман дахь бактерийн тоог багасгадаг гэсэн дүгнэлт гаржээ. Энэ нь амны эвгүй үнэрийг арилгах болно.
3. Үлд гарсан үед оливын тос түрхээрэйОливын тос нь чийгшүүлэх үйлчилгээтэйгээс гадна витамин Е-ээр баялаг байдаг. Тиймээс усанд орсныхоо дараа чийгтэй арьсан дээрээ оливын тосыг түрхэх нь үлд гарсан хэсгийн өвчнийг намдаах болно.
4. Зогисолтыг элсэн чихэр зогсооноЗогисолтыг зогсоож чадахгүй байх үед үнэхээр хэцүү байдаг. Мэргэжлийн эмч нарын үзэж байгаагаар чихэрлэг амт нь хэлийг цочроож түүний уганд хүрч зогисолтыг зогсоодог гэнэ.
5. Гаатай бохь стрессийг багасганаСудалгаанаас харахад гаатай бохь зажилах нь тухайн хүнийг илүү анхааралтай болгож өгөхөөс гадна ядаргааг 20% тайлдаг гэнэ. Судалгаанд оролцсон хүмүүсээс харахад бохь зажилсан хүмүүс 25%-иар бага ядралтыг мэдэрч, 30%-иар анхаарал хандуулах чадвар нь илүү байсан байна.
6. Үү-г скотч арилганаҮү-г арилгахын тулд нэлээд өвчинтэй тулгарах шаардлага гарна. Хүчилээр түлэх, утсаар таслах, лазер эмчилгээ хийлгэх гэх мэт нь тийм ч таатай зүйл биш. Тэгвэл "Үү" ургасан хэсэгтээ скотч наагаад долоо хоногийн турш байлгаад, дараа нь цэвэрхэн усаар зайлж үрэх шаардлагатай. Ийнхүү зөөлөрсөн хэсэг нь тун хялбар авагддаг юм байна. Ийм маягаар үүг арилтал давтах шаардлагатай.
7. Харандаа толгойны өвчин намдаанаХарандааг амандаа зуухад зажилуур булчин суларч толгойны өвчин намддаг гэнэ.
8. Хөлний эвгүй үнэрийг архи арилганаХөлний эвгүй үнэрийг арилгахад орой бүр архиар арчих хэрэгтэй. Архинд агуулагдах спирт нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсыг хатааж өгдөг байна.
9. Дотор эвгүй оргих үед...Дотор эвгүй оргих үед их хэмжээний шүлс ялгардаг. Энэ нь бөөлжис хүргэдэг. Тиймээс дотор эвгүй оргиж эхэлмэгц нимбэг болон оливыг амандаа хийхэд бүх юм хэвийн болно.
10. Батга гарахаас сэргийльеУлаан лоолинд их хэмжээний Витамин А, С байдаг байна. Тиймээс улаан лоолийг үрээд нухаш мэт болгож, нүүрэн дээрээ нэг цагийн турш тавих хэрэгтэй. Энэ нь нүүрний тослогийг багасгаж, батга гарахаас сэргийлдэг байна.