Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
2012 оны 7 сард Лео Бонтен (Leo Bonten) азгүй тохиолдлоор баруун хөлөндөө маш их бэртэл авсан байна.
Леогийн найз түүнийг хүүхдийн бассейн руу түлхэх гэж байгаад хоёул хальтарч найз нь түүний хөл дээр унасан аж.
Олон хагалгаа хийсний дараа эмч нар түүнд аймшигтай мэдээг дуулгасан байна. Энэ нь түүний хөлийг эмчлэх боломжгүй учир, хамгийн тохирсон арга нь хөлөө тайруулах гэжээ. Учир нь түний өвдөгний үе мөчинд нян нэвтэрсэн юм байна.
Лео бүхий л чадлаараа хөлөө тайруулах хагалгааг хойшлуулж байсан бөгөөд 2014 оны 6 сард нэг болзолтойгоор хагалгаанд орох болсон аж. Тэрээр хагалгааны дараа өөрийн тайруулсан хөлөө буцаан авахыг хүссэн байна.
Ингээд эмнэлэгийн ажилчид удаан хугацаанд зөвлөлдсөний эцэст түүний хөлийг эргүүлэн өгөхийг зөвшөөрөөгүй аж. Энэ нь 53 настай Леогийн гайхшралыг төрүүлсэн байна. Би өөрийнхөө хөлийг яагаад авч болохгүй гэж хэмээн тэрээр ярьжээ.
Эцэст нь эмч нар буулт хийж, түүний хөлийг эргүүлэн өгсөн байна. Задлангийн эмч түүний тайрсан хөлийг үхжүүлэхгүй байх арга хэмжээг авч түүнд өгчээ.
Ингээд Лео өөрийн санааг хэрэгжүүлж хөлөөрөө том гэгч нь ширээний гэрэл хийсэн байна. Өөрийн хөлөөр хийсэн ширээний гэрлээ тэрээр eBay-ийн дуудлага худалдаанд оруулсан аж. Энэ аргаар тэрээр хөлний протез худалдаж авах мөнгөө олохыг хүссэн гэжээ.
Гэхдээ eBay-ийн дуудлага худалдаанд биеийн хэсгүүдийг худалдаалахыг хориглосон байдаг учир түүний худалдааг хассан байна. Одоо тэрээр ширээний гэрлээ зарж болох өөр арга замыг хайж байгаа гэнэ шүү.