Орон орны үндэсний амттангууд

2014-09-11, 21:39
11,867
Улс орон бүр өөрийн гэсэн амттай уламжлалт хоолоороо ялгардаг. Жишээлбэл: Итали пиццагаараа алдартай бол Герман – хиам, Португали – сардин загас, Испани – паэльягаар алдартай юм. Тэгвэл үүнээс гадна тэд өөрсдийн гэсэн уламжлалт амттантай байдаг байна. Ингээд олон үндэстний хамгийн шилдэг арааны шүлс асгарам амттанг сонирхоцгооё.
Орон орны үндэсний амттангууд


1. Штрудель, Австри
Энэ амттанг Вен, Зальцбургт хамгийн сайн хийдэг. Амттаныг хамгийн анх 1696 онд хийж байсан байна. Хэдийгээр урт хугацаа өнгөрсөн ч хоолны жоронд өөрчлөлт ороогүй бөгөөд өмнөхтэйгөө адил жимсний чөмөгтэй хийдэг гэнэ. Ихэвчлэн зайрмаг болон кремтэй өгдөг.

www.caak.mn

2. Трдло, Чех
Чехийн алдартай кремтэй жигнэмэг. Чихэртэй гурилаар хийх бөгөөд ил гал дээр шарж, дараа нь элсэн чихэр шанцайн холимогийг түрхэнэ. Хаа сайгүй худалдаалдаг учир хэзээ ч хамаагүй авч амтархан идэж болно.

www.caak.mn

3. Пахлава, Турк
Дорнын гал тогоонд хамааралтай. 15-р зуунаас эхлэн хийж ирсэн энэ амттанг олон давхар нимгэн гурилаар хийдэг бөгөөд завсар нь самар, зөгийн бал, масло түрхдэг аж. Нэлээд чихэрлэг учир чихэргүй цайтай уухад тохиромжтой.

www.caak.mn

4. Павлова бялуу, Австрали болон Шинэ Зеланд
Энэ бялууг Оросын балетчин Анна Павловад зориулан хамгийн анх хийж байсан бөгөөд одоо Австрали болон Шинэ Зеланд гал тогооны нэгэн чимэг болж байгаа аж. Зефир мэт шаржигнуур гадар, зөөлөн чөмөгтэй, жимсэн чимэглэлтэй бялууг амсах боломж танд бий.

www.caak.mn

5. Тирамису, Итали
Яг аль мужийх нь амттан болохыг хэлэхэд хэцүү. Хэдийгээр дэлхийн өнцөг булан бүрт худалдаалагдаж байгаа ч, жинхэнэ "тирамису"-г Италид л амталж болно. Амттанд Италийн сыр, савойарди жигнэмэг, марсала дарс ордог байна.

www.caak.mn

6. Английн пудинг
Английн хамгийн эртний уламжлалт амттан бөгөөд үеэс үед дамжин ирдэг учир айл өрх бүр л хийдэг аж. Талхны үйрмэг, гурил, өндөг, тос болон амтлагч нар ордог байна.

www.caak.mn

7. Төмстэй чихэр, Япон
Амттан гэхээсээ илүү хачир гэхэд илүү тохиромжтой. Амттанд Япон болон Өмнөд Солонгост ургадаг каштан самар, чихэртэй төмс, элсэн чихэр, амтлагч багтана.

www.caak.mn

8. Чурчхела, Грузин
Ихэвчлэн усан үзэмний шүүсээр хийдэг бөгөөд утсанд сүвлэсэн самрыг дотор нь хийдэг байна. Хэдийгээр хийх үйл явц нь амархан мэт санагдаж байгаа ч, нэлээд хэцүү байдаг аж.

www.caak.mn

9. Чизкейк, АНУ
Дэлхийн өнцөг булан бүрт чизкейкийг хийж чадна. Гэхдээ чизкейкний төрөлх нутаг нь АНУ биш, харин эртний Грек юм байна.

www.caak.mn

10. Туррон, Испани
Турроныг хоёр төрлөөр хатуу, зөөлөн гэж хийдэг байна. Зөвхөн Испанид энэ амттанг амталж болно. Учир нь бусад улс оронд хийхийг хориглосон байдаг.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()