Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Ханна Кемпбелл (Hannah Campbell) Иракт ажил үүргээ гүйцэтгэж байгаад аймшигт дэлбэрэлтэнд өртсөн байна. Дэлбэрэлтийн уршгаар түүний зүүн гар хугарч, хөлийг нь тайрч, нэг нүд нь сохорсон аж. Дэлбэрэлттэй зэрэгцэж тэрээр бууны суманд өртөж, зүрхний хүнд өвчтэй болжээ. 4 жилийг Ханна хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэргэн дээр өнгөрүүлсэн бөгөөд маш ихээр жин нэмсэн аж.
Эрүүл мэндийн байдал нь сайжирсны дараа Ханна 52 мянган фунтын өртөгтэй гоо сайхны хагалгаа хийсэн байна. Ингээд тэрээр спортоор хичээллэж эргэн хэвийн жиндээ оржээ. Ийнхүү Ханна хөгжлийн бэрхшээлтэй бүсгүйгээс үзэсгэлэнт бүсгүй болон хувирчээ.
Эрүүл мэндийн байдал нь сайжирсны дараа Ханна 52 мянган фунтын өртөгтэй гоо сайхны хагалгаа хийсэн байна. Ингээд тэрээр спортоор хичээллэж эргэн хэвийн жиндээ оржээ. Ийнхүү Ханна хөгжлийн бэрхшээлтэй бүсгүйгээс үзэсгэлэнт бүсгүй болон хувирчээ.
2002 он. Ханна Кемпбелл
2007 онд болсон дэлбэрэлтийн дараа.
Хэвтрийн дэглэм удаан барьсан тул тэрээр жин нэмсэн байна.
Ингээд юуны түрүүнд жин хасахаар шийджээ.
Жин хасаж, гоо сайхны хагалгаа хийлгэсний дараа Ханна танигдахын аргагүй
өөрчлөгджээ. Тэрээр: гэдэс татах хагалгаа 10500£ \17,410$\, бодит мэт
хөлний протез 12500£ \20,725$\, ходоодны мэс засал 10500£ \17,410$\, хөх
томруулах хагалгаа 11500£ \19,067$\, гоо сайхны үйлчилгээ 3000£
\4,974$\, үс залгах 5000£ \8,290$\ -ыг зарцуулсан байна.
Бүсгүй Батлан хамгаалах яамнаас их хэмжээний нөхөн төлбөр авсан учир ийнхүү өөрчлөлтийг хийхэд маш их нэмэр болжээ.
Харин хагас жилийн өмнө тэрээр охинтой болжээ. Бяцхан охиндоо Лекси-Ривер гэдэг нэр өгчээ. Одоо Ханна маш их жаргалтай байгаа бөгөөд амьдралын үнэ цэнийг илүү их мэдэрсэн байна.