LG компаний хэрэглэгчидэд таашаагдсан бүтээгдүүн нь “Red Dot Awards 2014”-т өндөр шагнал хүртжээ

2014-08-25, 22:05
3,735
LG G3 ухаалаг гар утас нь хэрэглэгчийн интерфэйс дизайны салбарт өөрийн манлайллаа баталж шилдэгийн шилдэг 3 шагналын эзэн болжээ.
LG компаний хэрэглэгчидэд таашаагдсан бүтээгдүүн нь “Red Dot Awards 2014”-т өндөр шагнал хүртжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Сөүл, 2014 оны 8 дугаар сар 18. LG электроникс нь харилцаа холбооны салбарын дизайны шилдэгийг тодруулдаг дэлхийн нэр хүндтэй Red Dot Award-с 9 шагнал хүртсэн байна. Тэр дундаа LG G3 гар утас “Best of the Best” буюу шилдэгийн шилдэг шагналыг 3 төрөлд хүртсэн ба энэ нь “Smart Keyboard”, “Knock Code”, хэрэглэгчийн интерфэйсийн график зэрэг юм. Мөн шүүгчид болон сонирхогчидийн хамгийн их таашагдсан бүтээгдэхүүн бол LG ухаалаг зурагтын шинэ WebOs байлаа.

Red Dot Awards нь үндсэн 3 төрөлд чиглэгдэж байдаг ба энэ нь Харилцаа холбооны дизайн, Үйлдвэрлэлийн дизайн, Ерөнхий дизайн гэсэн ангилалд хуваагдана. Хэрэв зөвхөн харилцаа холбооны дизайны чиглэлд 49 орны 7096 санал ирүүлсэн гэж үзвэл энэхүү шагнал IF Design болон IDEA (International Design Excellence Award) нартай зэрэгцэн хамгийн 3 шагналын нэг болох нь үүгээр харагдаж байгаа юм.



LG G3 гар утас нь Төгс шийдэлтэй ухаалаг товчлуурыг анх танилцууллаа. Энэхүү ухаалаг товчлуур нь оруулсан текстийн алдааг 75 хувь бууруулдаг ба таны хэрэглэдэг үгийн сонголтууд дээр анализ хийж урьдчилан захиа бичих үед үгсийн сонголт илэрч гарч ирж байх ба илүү амархан хурдан захиа бичихэд тань туслана.

Knock Code™ функц нь одоо үеийн ашиглахад төвөгтэй, хугацаа их шаарддаг хамгаалалтын аппликэйшн хэрэглэдэг хэрэглэгчидийн санал, бодол дээр үндэслэн хийгдсэн байна. Knock Code ™ нь LG ухаалаг гар утас хэрэглэгчидэд давуу талыг олгосон, зөвхөн 2-8 товшилтоор л гар утасаа нээх хялбар үйлдэлт функц юм. Мөн энэ нь 80,000 сонголт бүхий  өндөр зэрэглэлийн хамгаалалттай.

 LG G3 гар утасны график дүрслэл нь хэрэглэгчидэд тааламжтай, хялбар хэрэглээнд зориулагдсан байна.
Харилцаа холбооны дизайн ангилалд LG зурагт болон ухаалаг зурагтын webOS 6 шагнал хүртжээ. Шилдэг инноваци бүхий webOS платформ нь, хадгалагдсан болон гадаад холбох төхөөрөмжийн агууламж, аппликэйшн хооронд хурдан шилжиж, хэрэглэхэд илүү хялбар болгосон байна. Мөн Beanbird хэмээх дүрсжүүлсэн удирдлагын тусламжтайгаар агууламж хооронд хялбар шилжихээс гадна, агууламжтай холбогдох зэрэгт ямарч төвөггүй.

LG техникийн захирал доктор Скотт Ан хэлэхдээ: Red Dot Design шагнал нь хэрэглэгчидийн туршлага дээр үндэслэн LG бүтээгдэхүүнийг улам сайжруулах, хэрэглэгчидэд улам үнэ цэнэтэй болгоход онцгой ач холбогдолтой гэжээ.

Шинэ бүтээгдэхүүнүүд нь бид бүхний өдөр тутмын хэрэглээн дээр тулгуурлагдан бүтээгдэж байгаа нь бид бүхний амьдралын хэв маягыг улам бүр хялбар болгож байна.

# # #

LG электроникс компаний тухай.
LG электроникс компани дэлхий даяар 113 салбар оффис, 87000 гаруй ажиллагсадтай, харилцаа холбоо, гэр ахйун болон цахилгаан бараа үйлдвэрлэлийн салбарт шинэ технологи, инноваци хэрэгжүүлэгч тэргүүлэх зэрэглэлийн компани юм. Компаний 2013 оны нийт борлуулалт нь 53.10 тэрбум доллар (58.14 Их Наяд). LG компани нь Цахилгаан бараа, Харилцаа холбооны төхөөрөмж, Гэр ахуйн электрон бараа, Агаар цэвэршүүлэгч, Эрчим хүчний шийдэл болон Автомашины эд анги зэрэгийн үйлдвэрлэлийн салбарт голчлон ажилладаг. Хамгийн гол үйлдвэрлэл  бол Зурагт, Гар утас, Хөргөгч, Тоос сорогч, Агаар цэвэршүүлэгч зэрэг болно. 2014 онд эдгээр бүтээгдэхүүнүүд нь олон улсын CES® үзэсгэлэн дээрээс 15 шагнал хүртсэн байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.