Яг бидэнд зориулсан мэт “1+1”

2014-08-18, 20:39
3,881
Намрын улирал асуй. Шийдэх, зохицуулах зүйлс ихтэй бужигнасан сарууд эхлэж байна. Манайх гэдэг айл гурван хүүхэдтэй. Энэ жил нэг нь 4-р курс, нэг нь 11-р ангид орж байгаа юм. Яг үнэнийг хэлэхэд цэцэрлэгт явдаг хүүхэд маань л амар байна.
Яг бидэнд зориулсан мэт “1+1”


Өмнө нь 9-р сарын 1-нд хүүхдүүддээ өмсөх хувцас, хичээллийн хэрэгслийг нь бэлдээд өгөхөд болдог байсан бол одоо шинэ утас бас авч өгөх хэрэгтэй болжээ. Гэхдээ тэр нь мэдээж ухаалаг. Өөрөөр хэлбэл орчин үеийн хүүхдүүдийн хэрэглээ болох интернэт ороход асуудалгүй байх хэрэгтэй юм билээ.

Хүүхдүүд гэлтгүй бид бүхний амьдралд гар утас ямар чухал болохыг дэвшилтэт технологиуд батлан харуулсаар л байна. Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх, олон орны хэл соёлыг судлах, танин мэдэх, илүү олон боломжийг нээж өгөх гэх мэт давуу тал их учраас хүүхдүүдийнхээ хүсэлтийг бид шийдэж өгөхийг хүсэж байна.  

Нэг л өдөр нөхөр бид 2 яг манай гэр бүлд тохирсон нөхцөлтэй гар утасны реклам олж үзсэн юм. Урьдчилгаа төлбөргүйгээр 1 ухаалаг утсыг лизингээр аваад бэлгэнд 1 ухаалаг утас өгнө гэсэн байлаа. Samsung Galaxy S4 юм уу Samsung Galaxy S3 сонгон авах байсан юм. Манай том хүүхэд шууд л Samsung Galaxy S4 утсыг авъя гэсэн. Бид жилийн хугацаатай лизингээр авахад сард 83,334 төгрөг төлж байсан. Боломжийн шүү.

Сонирхуулахад Samsung Galaxy S3 авсан бол сард ердөө л 56,667 төгрөг төлж байсан. Мэдээж бэлгэнд 1 ухаалаг утас авна. Бэлэгний утсыг нь 11-р ангийн дүүд нь өгсөн. Юнителийн үндсэн болон гэрээт бүх салбараас очоод авч болохоор юм билээ. Ингээд л бид хүүхдүүдийнхээ шинэ сонирхлыг өөрсдөдөө хүндрэлгүйгээр шийдэж чадсан юм даа. Та ч бас ингэж шийдэж болно шүү. Урамшуулал нь 9-р сарын 30-ыг хүртэл үргэлжилнэ гэсэн.




Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.