Есүсийн барималаас хүний шүд гарчээ

Мексикээс олдсон Есүс Христийн олдвор дээр рентген судалгаа хийсэн бөгөөд энэ нь аймшигтай үр дүнг авчирсан байна. 300 жилийн өмнөх энэ барималын шүд нь хүний жинхэнэ шүд байсан гэнэ. 18-р зууны үед баригдсан байх магадлалтай энэ барималийг шинжлэхэд нийт 8 шүд гарч ирсэн байна.
Есүсийн барималаас хүний шүд гарчээ


www.caak.mn

Ийнхүү хүний шүд байгаа гол шатлгаан нь Есүст итгэдэг хүмүүс өөрийн итгэлийг харуулах гэж эсвэл бурхантай илүү ойрхон байх гэсэн зорилгоор шүдээ өгсөн хэмээн таамаглаж байгаа гэнэ. Рентгенээр шүдийг нь шууд харах боломжтой.

Мексикийн урлаг судлаач Фанни Уникл хэлэхдээ: "Дээр үеийн барималуудад шүд байх нь элбэг байсан боловч энэ нь ихэвчлэн мод эсвэл ясаар хийсэн байдаг" -гэнэ.

"Баримал шүдтэй байх нь энгийн үзэгдэл боловч энэ удаагийнх хүний шүд байсан нь ихээхэн анхаарал татаж байна" -гэж Фанни нэмж хэлжээ.

1.1 метрийн өндөртэй баримал нь цусаар будагдсан Христийн дүрийг харуулж байгаа гэнэ. Баримал нь Сан-Бартологийн сүмд байрлах бөгөөд энэ хотод 10 мянга гаруй хүн амьдардаг байна.

Үүнээс гадна Уникл хэлэхдээ: "Энгийн нэгэн аялагч бурхантай илүү ойр байхыг хүсэж ийнхүү шүдээ өгсөн гэх яриа ч бий. Эсвэл бурханд талархалаа илэрхийлж шүдээ өгсөн байх магадлалтай" -гэжээ.

Дээр үед хувцас эсвэл үсээ барималд зориулан хандивлах нь хэвийн үзэгдэл байсан гэнэ. Энэ баримал Мексикт нэлээд алдартай юм байна.

"Баримал үргэлж сүмд байрладаг. Зөвхөн ганцхан долоо хоногийн турш хот даяар авч явах зорилготой гаргадаг" -хэмээн Mail Online мэдээлжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()