Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Энэ бол Тайваны уламжлалт өглөөний цай юм. Энэ нь шар буурцагны сүү, өндөг, сонгинотой блинчик, шарсан гахайн мах, "Fan Туан" хэмээх хоол юм. Ийм өглөөний цай нь 7-8 долларын үнэтэй.
2. Харин энэ нь «Oh-Ah-Jian» гэдэг ногоотой давсархаг чихэрлэг соустай хясааны омлет юм. Энэ хоол нь шөнийн бараг бүх зах дээр зарагддаг бөгөөд ойролцоогоор 2 долларын үнэтэй.
3. "Gua Бао" нэртэй энэ хоол нь зөөлөн цагаан талх, гахайн утсан өөхтэй татсан мах, даршилсан ногоо болон нунтаг самар, кинза ногоогоор хачирласан байдаг. Үнэ нь 2-3 доллар.
4. Тайваны шөнийн зах. Түүхий зүсэм сармистай шарсан хиам бол захын хамгийн түгээмэл байдаг хоолнуудыг нэг юм.
5. Харин энэ бол тайваны гудамжны хоол болох эсгэсэн байцаатай өгдөг шарсан шарчигнасан дүпү юм. Дүпүний дээр амтат шар буурцагны соус аар амталж өгдөг байна.
6. “Өө-аа-mee-swa” хэмээх сонин нэртэй цагаан будаа, хясаа, кинза ногоотой гурилтай шөл. Шөл нь сармис, халуун ногооны амттай бөгөөд нэг таваг нь ойролцоогоор 2-3 долларын үнэтэй ажээ.
7. Тайпей хотод байрладаг «Мөсөн Monster» зоогийн газар мөс, сүү, бүйлсний Tofu, чихэрний соустай "Боб" цай өгдөг байна.
8. Харин энэ бол зоогийн газрын онцлог хоолнуудын нэг болох манго мөс.
9. Тайваны «Mister donut» түргэн хоолны сүлжээнд ийм ер бусын хэлбэртэй, зөөлөн зажлууртай, чихэрлэг биш пончик зардаг байна.
10. "Boba" цай – бол сувдан цагаан өнгөтэй сүүтэй цай юм. Уг ундааг Тайванд анх зохиосон бөгөөд одоо Азид хамгийн их дэлгэрсэн алдартай ундаа болжээ. Уг цайг Boba гэхээс гадна "Bubble" эсвэл "Pearl" гэж нэрлэдэг. Тайпейд түүнийг хаа сайгүй зардаг байна. "Boba" цай нь амтат сүүг санагдуулам амттай ажээ.