Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
S-Class-ын шинэ үе болох энэхүү хүлгийн хамгаалалтыг зориулалтын
бэлтгэсэн ган төмрөөр хийсэн бөгөөд кузов болон өнгөн талд нь хийсэн
байна. Харин янз бүрийн хэлтэрхийгээс хамгаалж зориулалтын арамид болон
полиэтиленыг ашиглажээ.
Машины бүх шилнүүд нь давхар хамгаалалттай бөгөөд дотор талд нь
поликарбонат түрхсэн байна. Гадаад байдлаас нь харахад S600 Guard нь
хамгаалалтгүй хүлэгтэйгээ ижил харагдана. 4-5 хүний багтаамжтай бөгөөд
ачаа нь 350 литрийн багтаамжтай юм байна. Хамгаалалттай суудлын тэрэгний
хөдөлгүүр нь V12 6.0 литрийн давхар турбо бөгөөд 530 морины хүчин
чадалтай.
S600 Guard нь анхааруулах дохио, салоны агаар хангамжийн систем, гидравлик хажуугийн тольтой бөгөөд ардаа хөргөгч, салхины болон хажуугийн шилийг халаах төхөөрөмжтэй юм байна. Мөн машины доор гал гарсан тохиолдолд ганц товч дараад л унтраах чадалтай.
Видео.