Хамгийн аймшигтай үлгэр домгийн амьтад

Алмас болон Шотландын Лох Нэсс(Loch Ness) нуурын мангас зэрэг нь магадгүй дэлхийн хамгийн алдартай домгийн бүтээлүүдийн нэг юм. Гэхдээ бодит амьдрал дээр америкчуудын 14% нь алмасанд итгэдэг бол, Шотланд хүмүүс нуурын мангас Нэссиг (Nessie) байдаг гэдэгт эргэлздэггүй ажээ. Үүнээс гадна эртний Грекийн домог, түүхүүд, түүний дотор нисдэг морь Дегасус (Pegasus) бол дэлхий даяар итгэдэг домгийн амьтан билээ. Дэлхийн олон шашнууд ч гэсэн өөрсдийн бүтээсэн аймшигт араатан, чөтгөрүүдийг бодит мэтээр итгэгчид болон дагалдагсдаа ухуулан, сэнхрүүлдэг. Ингээд эдгээрээс хамгийн аймшигтай 15 домгийн амьтны тухай танд хэлж өгье.

Хамгийн аймшигтай үлгэр домгийн амьтад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Писача (Pisacha)

Энэ амьтан нь домогт хүний махан идэштэй, согтуу эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг хэмээн бичигдсэн байдаг. Писачаг анх хүний хийсэн буруу үйлдлүүд, хүчирхийлэл, уур хилэнгээс үүссэн гэж ярьдаг бөгөөд цус нь хор байдаг аж. Хүрсэн хүн бүрдээ "хамуу" өвчин халдааж, зовлон дууддаг амьтан юм. Домогт өгүүлснээр энэ амьтныг оршуулгын газраас олж болох бөгөөд "ариун ус" цацаж хүчийг нь түр номхтгож болно. Гэвч ариун ус шингэж дуусахад эргэн хүчирхэгжих тул түргэн зугтаах хэрэгтэй гэж эртний судруудад бичин үлдээжээ.

Писача (Pisacha)

2 Циклоп (Cyclops)

Грекийн баялаг домог түүхээс хамгийн их олонд танигдсан амьтан бол "ганц нүдэт" Полипемус (Polyphemus) гэх энэ амьтан юм. Тэрээр Гиса хэмээх үзэсгэлэнт савдагт дурласан ч, бүсгүй хүн төрөлхтний сайн сайхны төлөө түүний сэтгэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Үүнд уурласан Полипемус өөрийн өрсөлдөгчдөө бүгдийг нь аварга том хаданд бяцалж алдаг болсон ажээ. Энэ амьтны өөр төрлүүд ч бусад Грекийн домгуудад олноор бичигдэн үлдсэн байдаг. 

Циклоп (Cyclops)

3 Нукэлавэ (Nuckelavee)

Шотландын арлаас үүссэн гэх энэхүү аймшигт амьтан нь хагас хүн, хагас морь бөгөөд ургац болон амьд амьтныг бүгдийг нь алдаг гэнэ. Тэрээр алах зүйлийнхээ урд нь очоод, хөдөлгөөнгүй болгосныхоо дараа өөдөөс нь амьсгалахад, тухайн зүйлийн амь нь биеэс нь гарч оддог ажээ. Энэ амьтныг Шотландын, Оркни арлын ойр хавьцаа амьдардаг гэж үздэг бөгөөд түүнтэй таарвал даруйхан ус эсвэл голоор гатлах хэрэгтэй. Учир нь тэрээр цэвэр уснаас айдаг бөгөөд усанд хүрвэл хүчээ алдан унадаг ажээ. 

Нукэлавэ (Nuckelavee)

4 Вэтала (Vetala)

Энэ нь Энэтхэгийн домгийн араатан юм. Хэрэв нас барсан хүнийхээ "хойдхыг" нь ном журмаар хийлгүй орхивол сүнс нь 2 дэлхийн хооронд гацаж, хагас сүнс, хагас цус сорогч болон хувирдаг байна. Тэдний оршуулгын ёслолыг хийж бэлэг сэлт өгөн аргадвал, амархан нөгөө ертөнцрүү явдаг ч үүнийг нь мэдэлгүй байлгасаар байвал тэд оршуулгын газраар эргэлдэн булш ухаж, хүний амь тасалж амьдардаг ажээ.

Вэтала (Vetala)

5 Хар дун (Black Shuck)

Англи улсын зүүн хэсэгт энэ амьтныг байдаг гэж домогт өгүүлдэг. Сүүлд 1577 онд үзэгдэхдээ сүмийн гадна 2 хүн алсан бөгөөд түүний хар тэмдэг тавьсан тэр сүм нь тун удалгүй нурж унасан ажээ. Энэ амьтдыг харсан гэх хүмүүсийн яриагаар гал дүрэлзсэн улаан, ногоон нүдтэй, гаднаасаа нохой эсвэл том чоно шиг төрхтэй гэж дүрсэлсэн байна. Англичууд хаалган дээр нь ямар нэг байдлаар зурагт үзүүлсэнтэй төстэй ийм хар толбо үүсвэл муу ёрын дохио гэж үздэг ажээ. 

Хар дун (Black Shuck)

6 Медуза (Medusa)

1981 онд анх Медузагийн дүрийг кино дэлгэцнээ гаргасан. Үүний дараа "Clash of the Titans" кинонд түүний дүрийг ахин амилуулсан юм. Домогт өгүүлснээр Медуза нь могойн үстэй бөгөөд Горгоны эгч дүүсийн нэг ажээ. Түүний нүдрүү эгцлэн харсан хэн ч бай чулуу болон хувирдаг аймшигт мангас юм. Тэрээр ингэж хувирахынхаа өмнө маш үзэсгэлэнтэй алтан шар үстэй байсан бөгөөд хүнтэй гэрлэж болохгүй гэсэн чухал дүрмийг зөрчин усны бурхан Поссейдонд зүрх сэтгэлтэй болжээ. Түүний энэ алдааг шийтгэн, сайхан үсийг нь могой болгон хувиргасан гэдэг. Түүнийг Перс бурхан устгасан бөгөөд, алахдаа өөрийнх нь нүдний тусгалыг  толинд урвуулан өөрт нь харуулсан байна. 

Медуза (Medusa)

7 Абаддон (Abaddon)

Абаддон бол Христийн Илчлэлт номонд гардаг, тэнгэр элч бөгөөд Иоханы төгсгөлд үзэгдэж буй чөтгөрийн морьтныг захирагч юм. Тэрээр мөн "The Destroyer" болон "The Abyss of Angel" хэмээх нэрээр нэрлэгддэг бөгөөд "духан дээрээ Бурхны тамгагүй хэнийг ч болов, хилэнцийн сүүлээрээ хатгаж, чөтгөрийн тахал тусгаж алдаг тамын хаан юм. Еврей сударт ч бас энэ амьтны талаар өгүүлдэг бөгөөд орчин үеийн ном, цуврал товхимолд ч түүний дүрийг ихээр ашигладаг.

Абаддон (Abaddon)

8 Чупакабра (Chupacabra)

1995 онд Пуэрто Рикод түүнийг анх харагдсан гэлцдэг. Харин үүний дараа Өмнөд Америк, Хойд Америкт үе үе үзэгдэх болсон хэмээдэг байна. Энэ нь мал, амьтнаар хооллодог бөгөөд улаан нүдтэй, хурц шүдтэй, дөрвөн хөлтэй аж.

Чупакабра (Chupacabra)

9 Хар Аннис (Black Annis)

Английн бүс нутагт суурьших чөтгөр, шуламс юм. Цэнхэр арьс, аймшигт инээд нь хүн бүрийн жихүүдэс, айдсыг төрүүлнэ. 19-р зууны үед тэдгээрийн тухай яриа газар  авч байсан бөгөөд эцэг эхчүүд сахилгагүйтсэн хүүхдэдээ түүний тухай ярьж айлгадаг байсан аж. Учир нь эдгээр шуламс нь хүүхдийн маханд ихээр дуртай хэмээн түүхэнд бичиж үлдээжээ.

Хар Аннис (Black Annis)

10 Диббук (Dybbuk)

Иудейн үзэл баримтлалд Дуббук бол амьд бие махбодыг эзэмшдэг сүнс юм. Амьдрал болон амьдралын дараах ертөнцөд Дуббук амьдардаг. Онолоор бол энэ нь ургамал, шавьж ч гэсэн байж болох юм. Гэвч ихэнх Дуббукууд хорт зуршилтай байдаг тул хүмүүсийн биед амьдрахыг илүүд үздэг аж. Энэхүү домгоос сэдэвлэж бүтээсэн аймшгийн кино байдаг төдийгүй энэхүү хачин жигтэй мангасын талаарх ном, зохиолууд ч ихээр бий.

Диббук (Dybbuk)

11 Минотавр (Minotaur)

Эртний Грекийн үлгэр домгийн амьтан болох Минотавр нь бухан толгойтой, хүний биетэй мангас юм. Түүнд хүч чадал, хорон санаа байсан хэдий ч, арга ухаан нь дутаж, дарангуйллаа тогтоож чадалгүй алагддаг түүхтэй. Минотаврыг Тэсеус, Даедалусын тусламжтайгаар хөнөөдөг.

Минотавр (Minotaur)

12 Суккубус (Succubus)

Суккубус бол эр хүнийг өдөөх зорилготойгоор эмэгтэй хүний дүрийг авдаг демон юм. Тэд ихэнхдээ эр хүнийг хууран мэхэлж, өвөртөө оруулах бөгөөд тэдний үрийн шингэнийг цуглуулж, бяцхан демоныг бий болгодог аж.  Демонууд хохирогчдыг өөрийн болгож, аргандаа оруулан, тархийг нь угаах болно. Нэг ёсондоо өөрсдийн шунахай сэтгэл, найланхай аашаараа эрчүүдийг ховстож, буруу замруу татан оруулна.

Суккубус (Succubus)

13 Жинн (Djinn)

Жинн нь Кораны сударт дурдагддаг Дундад Зууны сүнс юм. Сүнс нь сайн болон муу гэж хоёр төрөлд ангилагддаг бөгөөд Жинн нь Алладины үлгэрт гардаг Бирдийн муу талын дүр гэж ойлгож болно. Энэхүү сүнс нь төрөл бүрийн амьтны дүрд хувирч, өөрөөсөө гал гарган, хорон муу үйлийг үйлддэг байна.

Жинн (Djinn)

14 Гидра (Hydra)

Эртний Грек болон Ромын бас нэгэн үлгэр домгийн амьтан юм. Энэ нь олон толгойт могой бөгөөд Лерна гэх нууранд амьдардаг аж. Түүхэнд тус үлгэр домгийн амьтныг агуу хүчит Геркулес устгах боловч, аймшигт могойн толгойг таслах бүрийд тэр дороо урган гардаг хэмээн дүрсэлдэг билээ.

Гидра (Hydra)

15 Лемурэс (Lemures)

Эрт дээр цагт Лемуруудыг оршуулга хийлгүй дараагийн төрөлрүү нь илгээсэн хүмүүсийн сүнс хэмээн үздэг байжээ. Тэд Ромчуудын зан заншил, уламжлал зэргээс тун ч их эмээдэг байсан төдийгүй хотын оршин суугчид байшин дээрх Лемуруудыг хар шош, хар өнгөтэй хоол хүнс шидэж мөрөн дээр нь онож, хөөхийг хичээдэг байсан гэнэ. Харин лемурэсууд мөрөн дээрээ хар шошоор оногдсон хэдий ч огт хөдлөхгүй байвал, тус байшинг хараагдсан гэж үздэг байна.

Лемурэс (Lemures)

Аль нь хамгийн аймшигтай гэж та бодож байна?

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()