Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Эверест, Балба
Дэлхийн хамгийн өндөр цэг боловч, Балбын өндөр оргилуудын хамгийн хэцүү нь биш билээ. Гэхдээ л олон тамирчид энэ ууланд гарах гэж амь насаа алдаж байгаа билээ.
2. Фитц Рой, Аргентин
Аргентин болон Чилийн хил дээр орших бөгөөд нэлээд налуу юм байна. Мөн цаг уурын байдал эрс тэс байдаг.
3. Мак-Кинли, АНУ
АНУ-ын хамгийн өндөр оргилд тооцогдох энэ уул уулчдын дунд нэлээд алдартай. Орой дээр нь гарах зорилго тавихаасаа өмнө эрсдлийг тооцож үзэх хэрэгтэй болов уу.
4. Маттерхорн, Швейцар
Танихад хамгийн хялбар уулын нэг юм байна. Харин уулын орой дээр гарахын тулд 500 орчим хүн амь насаа алдаж байжээ.
5. Макалу, Балба
Макалу уулан дээр зөвхөн нисэх онгоцоор л хүрэх боломжтой. Өнөөдрийн байдлаар энэ уулан дээр нийт 30 тамирчин гарч чадсан бөгөөд эдгээр тамирчдын гурав нь эмэгтэй байсан байна.
6. Монблан, Франц
Хэдийгээр хамгийн хэцүү уулын тоонд орохгүй ч, 8000 орчим зоригтны амийг авч одсон аж.
7. Чогори эсвэл К2, Пакистан
К2 дэлхийн хоёрдогч өндөр оргил юм байна. Ихэнхидээ зуны улиралд явдаг ч дөрвөн аялал тутмын нэгд нь азгүй явдал тохиолддог аж.
8. Серро-Торре, Аргентин
Уулын оргил нь мөсөнд хучигдсан байдаг учир авирахад ихээхэн хэцүү байдаг байна.
9. Аннапурна, Балба
Нийт 157 уулчин энэ уулын орой дээр гарсан бөгөөд 60 уулчин уулын оргилд гарч чадалгүй амь алдсан байна.
10. Эйгер, Швейцарь
Хэт огцом учир уулын оргил дээр гарахад ихээхэн хэцүү аж.
11. Жанну, Балба
7000 метр замыг туулсны дараа замын барцад эхэлдэг бөгөөд үзэсгэлэнт байгалиараа уулчдын анхаарлыг татсаар байгаа.
12. Логан, Канад
Уулын оргилд хүрэхийн өмнөх зам нь нэлээд бэрх байдаг.
13. Дхаулагири I, Балба
8 дахь оролдлогоороо хамгийн анх уулын оргилд амжилттай гарч чадсан байна. 1950 оноос хойш 58 уулчны амийг авч одсон байна.
14. Гаури Шанкар, Балба
Энэ уулын оргил дээр одоогоор нэг ч уулчин гарч чадаагүй байгаа гэнэ.
15. Сиула Гранде, Перу
Хамгийн анх энэ уулны оргил дээр Жо Симпсон хэмээх уулчин гарсан бөгөөд тэрээр аялалынхаа талаар ном бичсэн байна. 2003 онд зохиолын дагуу кино хийгдсэн аж.
16. Баннтха-Бракк, Пакистан
Энэ уул руу гурван удаа аялал хийж байсан байна. Олон хүний амийг авч одох магадлалтай учир уулын оргилд гарахыг хүсэгчдийн тоо ховор байдаг гэнэ.
17. Массив Винсон, Антарктид
Антарктидад оршдог учир оройд нь гарах хэцүү байдаг аж.
18. Серро-Пайне-Гранде, Чили
Уур амьсгалын огцом өөрчлөлттэй байдгаас гадна налуу, унжуу хадтай учир авирахад бэрх.
19. Лхоцзе, Балба
400 удаа уул руу аялал хийж байсан бөгөөд 20 хүний амийг авч одсон байна.
20. Мелунгцзе, Балба
1992 онд ганцхан удаа энэ уулын оргил дээр л гарсан аж.
21. Гашербрум IV, Пакистан
Хэтэрхий налуу учир тэнцвэр олоход нэлээд хэцүү байдаг байна.
22. Хүйтэн уул, Монгол
Алтай Таван Богд уулын хамгийн өндөр цэг болох Хүйтэн уул энэ жагсаалтанд багтсан аж.
23. Нанга-Парбат, Пакистан
“Хүн идэгч уул” хэмээх нэртэй энэ уулын оргил дээр хамгийн анх 1953 онд гарч байсан бөгөөд үүнээс хойш уулан дээр гарах гэсэн оролдлогууд амжилтгүй болж байлаа.
24. Сент Элиас, АНУ
Уур амьсгалын аймшигтай өөрчлөлттэй учир, Сент Элиас уулын оргил дээр гарахыг хүсэгчдийн тоо тун ховор.
25. Канченжанга, Энэтхэг
1852 оныг хүртэл хамгийн өндөр уулын тоонд багтдаг байсан ч судалгааны дараа Эверэстээс намхан болох нь тогтоогджээ. Ард иргэдийн дунд энэ уулыг эмэгтэй уул хэмээн нэрлэдэг бөгөөд оргил дээр гарах гэсэн эмэгтэйчүүдийн амийг хороодог хэмээн ярьдаг байсан байна. Гэхдээ 1998 онд Британийн уулчин Жинетт Харрисон энэ уулын оргилд гарсан хамгийн анхны эмэгтэй болж чадсан аж.