Саяхан буюу 7 сарын 14-нд Италийн дурлалт хосууд алтан хуримаа хийсэн юм.
Тэд 1963 онд “Uno strano tipo” хэмээх киноны зураг авалтын үеэр танилцсан бөгөөд жилийн дараа буюу 1964 оны 7 сарын 14-нд нууцаар гэрлэлтээ батлуулсан байна. Гэрлэх ёслол зөвхөн хамгийн ойр дотны хүмүүсийн дунд болж өнгөрчээ. Сүм рүү орохын өмнө хосууд хэрэлдсэн байна. Учир нь сүйт бүсгүйд ирээдүйн нөхрийнх нь зүүсэн зангиа таалагдахгүй байсан гэнэ.
Гэрлэлтээ батлуулмагцаа тэд хуримын бөгжөө тайлсан байна. Учир нь тэд энэ төрлийн гоёлд дургүй аж.
Челентано ширүүн, огцом ууртай нэгэн байсан байна. Хэрвээ гэр бүлээ хадгалан үлдэхийг хүсвэл энэ бүхэнтэй эвлэрэх ёстой гэдгийг Мори ойлгож байсан учир, ирээдүйн ханиа байгаа чигээр нь хүлээж авахаар шийдсэн аж. Тэрээр Розита, Жакомо, Розалинда гэсэн 3 хүүхдийг түүнд төрүүлж өгсөн бөгөөд ажил хөдөлмөрт нь туслаж, дэмжиж, тулгуур нь болж өгсөн байна.
Харин одоо Клаудия “Clan Celentano” хэмээх студийн имиж-мейкер, удирдлага нь бөгөөд энэ нь түүнд найруулагч болон бусад хүмүүсээс хамааралгүй байхад тусалсан юм. Үүнээс гадна тэрээр гайхалтай PR-менежер бөгөөд сайн чанарын сурталчилгааг хийж чаддаг байна.
Нэгэн удаа Челентаног амиа хорлох гэж байна гэсэн дуудлагаар сэтгүүлчид цугласан байна. Харин азаар Клаудия ирсэн аж. Тэрээр нөхрийгөө төмөр замаас босгох гэж оролдсон ч, Челентано босохгүй байсан бөгөөд галт тэрэг ойртоход хэдхэн метрийн наана байхад л боссон байна. Ингээд хосууд эвлэрч, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний хувьд нэлээд том сенсаац болжээ.
Хагас зуун жилийн турш амьдрахдаа тэд нэг л удаа тусдаа байсан байна. Челентано Ром руу, харин Клаудия гэрээсээ 800 км-ийн зайд орших тосгон руу зугатаж байжээ.
Челентано удаан тэссэнгүй 32 хуудас захиаг таксины жолоочоор дамжуулан хайрт бүсгүй рүүгээ илгээсэн байна. Клаудия түүний сэтгэлийн хүлээн авч, хайрт залуу руугаа эргэн очсон аж.
Сан-Ремод Челентаногийн байгуулсан амжилтанд Клаудия нэлээд нөлөөлсөн байна. Тэрээр нөхөртэйгөө хамт тайзан дээр гарч, цуг дуулж, түүнийг хайрын харцаар ширтэж байлаа. Үүнээс хойш Сан-Ремогийн фестиваль Челентаногийн театр болж хувирсан гэнэ.
Италичуудын хувьд эмэгтэй хүн амжилтынх нь үндэс болдог байна. Челентано, Орнелле Мутитай хамт нэг кинонд тоглох үед Мути Челентанод дурласан бөгөөд түүний төлөө нөхрөөсөө салж байсан аж. Челентаног мөн эхнэрээсээ салахыг нь хүлээж байжээ.
Харин тэрээр эхнэрээсээ салж чадахгүй байсан бөгөөд салалтыг
хойшлуулсаар л байсан байна. Клаудия ухаалаг бүсгүй учир Челентаног
эргэж ирэхийг хүлээж байсан бөгөөд “Нэг удаагийн араар тавилт нь гэр
бүлээсээ салах шалтгаан биш” -хэмээн сонин сэтгүүлд өгсөн ярилцлагандаа
хэлж байжээ. Ингээд хэсэг хугацааны дараа Челентано гэр бүлдээ эргэн ирж
эхнэр, хүүхдүүдээсээ олны өмнө уучлалт гуйж байсан байна.
Одоо хосууд Миланад амьдарч байгаа. Тэд байраа 1920 оны үеийн хэв маягаар зассан байна. Хүүхдүүд нь жаахан байх үед туулай, дэгдээхий, шувууд гээд л олон төрлийн амьтад тэдний гэрт байжээ. Харин одоо морин тойруулга болон теннисний талбай байрлаж байгаа гэнэ.
Тэд чимээ шуугиантай үдэшлэгт дургүй. Клаудия: “Би Челентаногоос өөр сонирхолтой хүнтэй өмнө нь таарч байгаагүй” -хэмээн түүнд одоог хүртэл хайртайгаа илэрхийлдэг.
Сүүлийн үед сонин сэтгүүлд өгсөн ярилцлагандаа Челентано: "Хэдийгээр маш олон цуу яриа гарч байсан ч миний сэтгэл зүрх зөвхөн ухаалаг, сэргэлэн, үзэсгэлэнтэй Клаудиягийнх байсан" -гэжээ. Үүнийгээ батлаж 40 жилийнхээ баярын урилга дээр “Бид одоог хүртэл нэг нэгэндээ хайртай” -гэж бичсэн аж.
50 жил өнгөрсөн ч шинэхэн дурласан хос мэт л, үнэхээр жаргалтай.
Видео.