Харин Улаанбаатарчууд хэрхэн баярладаг вэ?
Үндэсний хувцас дээл юүгээрээ гоёдог цөөхөн баярын нэг нь дэлхийд ганцхан наадам. Хотын өнгө цаанаа л гэрэл цацруулан загварын, ноолууран, хээ хуаран торготой дээлтэй монголчуудаар чимэгддэг.
7-р сарын 7-оос Урианхай сурын харваагаар Үндэсний их баяр наадмын албан ёсны хөтөлбөр эхэлж сурын талбайд онч мэргэнээ шалгах хүмүүсийн уухайн түрлэг хотын чимээнээс давна. 7-р сарын 10-нд Хязаалан, Шүдлэн морьд шандас сорьж, Хүндэтгэлийн концерт эхэлнэ.
Эрийн гурван наадмаас гадна “Улаанбаатарын үдэш” хэмээх шоу цэнгүүнийг наадамчин олон хүлээх болсоор удаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд 3D, лазер гэрлэн шоу болсноор улам л хүлээлт өндөрсгөсөн.Өмнөх жилүүдийн наадмаас нэгэн онцлог нь Хүй долоон худаг өнгө үзэмж нэмж, олон үйл ажиллагаа явагдан ард олны нүдийг баясгах гэнэ. 7-р сарын 11-12-нд Соёлын наадам, 11-нд Морин спортын үзүүлэх тоглолт, циркийн үзүүлбэр, 12-нд Шүхрийн үзүүлбэр гэх мэт олон үйл ажиллагаан дунд Юнител группын “Монгол наадам Бидний бахархал” хөтөлбөр ч багтана.
“Холливуд Монголд” хөтөлбөрийн хүрээнд хийгддэг аварга аварга Үлгэрийн баатрууд, сонин содон биет үзмэрүүд шиг олны хараа булаасан үзмэрүүд энэ удаад Хүй долоон худагт заларна. Тэгэхдээ бүр Алтайн ятга, Есөн хөлт цагаан туг, Алтан гэрэгэ зэрэг Монгол түмний бахархал болсон 12 эрхэм зүйлс Хүй долоон худгийн энгэрийг чимэх юм байна. Аргагүй л Монголын 100%-ийн хөрөнгө оруулалттай Монгол компани гэснээрээ үндэсний бахархал болсон эд зүйлсээ олон түмэнд ийнхүү үзүүлэх гэж байна.
Наадамчин олон та бүхэн Төв Цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагтаа сайхан наадаж, Юнител группын “Монгол наадам Бидний бахархал” асарт саатан үндэсний тоглоом наадгайгаар тоглож, наадмын өдрүүдээ үндэсний соёлоороо бахархан өнгөрүүлээрэй.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.