Гадаад төрхөндөө сэтгэл дундуур явдаг одууд

Одуудыг өөрсдийн дур булаам төрхөндөө сэтгэл хангалуун, өөртөө туйлын итгэлтэй байдаг гэж боддог байлаа. Гэвч энэ нь тийм биш ажээ. Одууд ч бас хүн, тэдэнд бас бидний ихэнхид байдаг шиг өөртөө эргэлзэх явдал байдаг байна. Ингээд одууд өөрсдийн гадаад төрх байдлын талаар хэлсэн үгсийг толилуулж байна.
Гадаад төрхөндөө сэтгэл дундуур явдаг одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Сандра Баллок (Sandra Bullock): «Би өөрийгөө сайхан гэж хэлж чадахгүй, харин миний инээд хурхирах, чононцорын архирах хоёрын завсарын нэг тиймэрхүү. Холливудад анх намайг ирэхэд тэр даруй хамрын хэлбэрээ өөрчлөх эсвэл үсээ будахыг санал болгож байсан гэжээ.»

www.caak.mn

Скарлетт Йоханссон (Scarlett Johansson): Түүний гадаад төрх зүгээр гэдэг ч, бас секс-бэлэгдэл гэсэн статус ч түүнийг итгүүлж чадсангүй. Тэрээр хэлэхдээ: «Би өөрийнхөө гадаад төрхөнд санаа зовохгүй байхыг хичээдэг. Гэвч бүх зүйл, магадгүй, миний сэтгэл санааны байдлаас шалтгаалдаг байх: Заримдаа нүдний хэлбэр өөр байсан бол, эсвэл хамараа нарийн, өндөр чийрэг биетэй байсан бол гэж үнэхээр их хүсдэг. Секс-бэлэгдэл майга хөлтэй байж болох уу?»-гэж ярьсан байна.

www.caak.mn

Тильда Суинтон (Tilda Swinton): Сайхан царайны ачаар биш, харин ч царай муутай төрсний ачаар алдартай болсон гэж тэрээр хошигнодог байна. “Цахилгаан шат, нисэх онгоцны буудал, эсвэл гудамжинд намайг заримдаа «эрхэмээ» гэж дууддаг. Би их өндөр, бараг нүүрээ буддаггүй зэрэг нь хүмүүсийг будилахад хүргэдэг байх гэж бодож байна. Иймэрхүү харагдаж буй хүнийг эмэгтэй хүн гэж тэдэнд төсөөлөхөд хэцүү байгаа биз гэж хэлжээ.”

www.caak.mn

Жулия Робертс (Julia Roberts): “Тэрээр өөрийгөө тольдоход, уутанцар үүсч цэлхэрсэн нүдтэй, аймшигтай туранхай эмэгтэйг хардаг.” гэж «Хөөрхөн хүүхэн» Жулия Робертс үнэнээ хэлжээ.

www.caak.mn

Виктория Бекхэм (Victoria Beckham): Та Виктория Бекхэмыг гэрэл зурагчдийн өмнө зурагаа авахуулахдаа яагаад инээдэггүйг мэдэх үү? Виктория олны өмнө инээмсэглэхдээ ичдэг гэнэ. Энэ нь түүнийг «аймаар» болгодог гэжээ. Мөн загварын бурхан маань бүх хүмүүс түүний нүүрний арьсан дээрх үрчлээс нугалааг анзаарчих вий гэдгээс айж, гэдэс болон туранхайгаас ичдэг байна.

www.caak.mn

Кейт Бекинсейл  (Kate Beckinsale): Өөрийн ямар нэгэн дутагдлын талаар гомдолвол нүгэл болох вий гэжээ. Харин тэрээр «Бөөрөнхий өгзөг, жижигхэн хөхтэй хулс»-гэж өөрийн биеийн хэлбэрийн талаар ярьсан байх юм.

www.caak.mn

Шакира (Shakira): Клипэн дээрээ хэрхэн хувцасласнаа хараад биенээсээ ичиж байгаад нь итгэхэд бэрх юм. Гэвч дуучин бүсгүй «Би биеэсээ маш их ичиж байна. Миний ил гаргаж болох юм гэдэс маань л юм даа.»-гэжээ.

www.caak.mn

Кэти Перри (Katy Perry): Өсвөр насны хүүхэд байхдаа Кэти Перри хөх нь жижиг хэвээр байх вий гэж маш их айдаг байв. Тиймээс дуучны үгээр бол, тэрээр бурханд хандан ингэж залбиран гуйдаг байжээ: «Хэрвээ би орон дээр хэвтвэл хөл минь харагдахааргүй тийм хөхтэй болгож өгөөч гэж залбирдаг байлаа.» Бурхан залбиралыг нь сонссон бололтой.

www.caak.mn

Кэмерон Диас (Cameron Diaz): Түүнийг бас хөх нь тайван байлгадаггүй ажээ: «Би үргэлж л жоохон ч гэсэн том болсон байх гэж найдан шалгаж үзэхэд урьдын адил л жижигхэн хэвээр байдаг!»

www.caak.mn

Кира Найтли (Keira Knightley): Олон бүсгүйчүүд түүний гуалиг биенд нь атаархдаг жүжигчин Кира Найтли туранхайгаасаа ичдэг байна: «Одоо гэдсээ харуулах моод биш болсон гэж сэтгүүлүүд бичиж байна. Тэгэхээр би юугаа харуулах болж байна? Надад хөх гэхээр юм бараг байхгүй.»-гэжээ.

www.caak.mn

Кейт Аптон (Kate Upton): Харин алдартай том хөхт загвар өмсөгч Кейт Аптон, эсрэгээрээ, жижиг хөхтэй болохыг мөрөөддөг байна: «Би үргэлж жижиг хөхтэй байхыг мөрөөддөг. Хөхний даруулга өмсөлгүй, нарийн мөртэй топ цамц өмсөхийг хүсдэг. Жижиг хөхтэй бол амьдархад хялбар шүү дээ гэжээ.»

www.caak.mn

Клаудия Шиффер (Claudia Schiffer): Одоо болтол өөрийгөө “янхигар” гэж боддог ажээ! Алдартай супермодель гэсэн статус ч Клаудияд дутагдалтайгаа эвлэрэхэд нь тус болсонгүй. Тэрээр нөхрөөсөө бага зэрэг өндөр учраас үүнийгээ бусдад харуулахгүйн үүднээс өсгийтэй гуталнаас зайлсхийдэг. –гэж нэгэн ярилцлагандаа санамсаргүй үг алджээ.

www.caak.mn

Селена Гомес (Selena Gomez): Өөрийн бие гялбарын талаар нээх юм хэлдэггүй. Гэхдээ дуучин бүсгүйд түүний чих хэтэрхий хачин хэлбэртэй санагддаг байна. «Та нар анзаарсан уу үгүй юу мэдэхгүй, гэхдээ би үгэлж чихээ үсээрээр нуухыг хичээдэг.»-гэж тэрээр ярьжээ.

www.caak.mn

Эцэст нь энэ жил 80 насыг зооглож буй сайхан Софи Лорены (Sophia Loren) мэргэн үгийг иш татаж байна: «Чадварлаг будсан нүүр царай, хамар, нүд зэрэг нь урлагт дур булаам байх хамгийн гол зүйл биш. Гоо сайхан өөр зүйлээс хамаардаг, нинжин сэтгэл, ухаан, мэдээж хэрэг, төсөөлөл, түүнгүйгээр та гайхалтай эмэгтэй болохгүй гэжээ.»

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()