Юнител группын “Үнэт гурван зүйл”

2014-06-26, 18:33
6,274
Мэдээллийн технологийн салбарт шинэ өнгө төрх, уур амьсгал, дэвшилтэт бүхнийг авчирсан Юнител групп өнөөдөр 8 нас хүрч байна. “Түрүүлж алхана” уриаг эрхэм болгодог энэ хамт олон хаана ч хэзээ ч бусдаас ялгарч, хийж бүтээж буй зүйлээрээ ямагт тэргүүлдэг Монголын урдаа барих томоохон бүтээн байгуулагч компани гэдэгтэй хүн бүр санал нэгдэх биз ээ. 8 насны төрсөн өдрийнх нь босгон дээр Юнител группын “Үнэт гурван зүйл”-ийг Маркетинг хариуцсан дэд захирал А.Энхчимэгээс сонирхлоо.
Юнител группын “Үнэт гурван зүйл”


ЮУНЫ ӨМНӨ ТАНД БОЛОН ТАНАЙ ХАМТ ОЛОНД 8 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. ЮНИТЕЛ ГРУППЫН “ҮНЭТ ГУРВАН ЗҮЙЛ”-ИЙГ СОНИРХОХЫГ ХҮСЛЭЭ. ХАМГИЙН ТҮРҮҮНД ЯАГААД 8-ЫН ТООНЫ ДУГААРЛАЛТЫГ СОНГОСОН БЭ? ГЭДЭГ АСУУЛТААР ЯРИЛЦЛАГАА ЭХЛЭЕ ГЭЖ БОДОЖ БАЙНА.

Баярлалаа. Юнителийн эрч хүчтэй, дайчин, хөдөлмөрч залуучууддаа болон эрхэм хэрэглэгчиддээ 8 жилийн ойн баярын мэнд хүргэе. Аз жаргалын тоо гэгдэх 8-ын тооны дугаарлалтыг бид зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчдийнхээ нарийн нандин харилцааг холбох гүүр болж байгаадаа баяртай байдаг. Аз, ариун гэгээн үйл, өсөн дэвжих, сэргэн мандах зэрэг хамгийн гайхалтай утгийг шингээсэн Юнителийн утасны дугаар нь хэрэглэгч бүртээ үргэлж сайн сайхан бүхнийг хүсэж,  аз хийморь, амжилт бүхнийг ерөөдөг бэлгэдэлтэй билээ.

ӨНГӨНИЙ МАРКЕТИНГИЙГ ХАМГИЙН САЙН ХИЙЖ ЧАДСАН КОМПАНИ БОЛ ЮНИТЕЛ. ЯАГААД НОГООН ӨНГИЙГ СОНГОХ БОЛСОН БЭ?
Аз жаргалыг бэлэглэгч зуны улирал ногоон чимэглэлгүй бол, мөнх ногоон гацуур ногоон биет биш бол бид юуг харж тайвширлыг олж, юуг харж сэтгэлээ мялаах билээ. Ногоон өнгө нь зогсолтгүй, эрч хүчтэй, шинэлэг, өсөн дэвжих, дахин давтагдашгүй харилцаа зэрэг эерэг бүхнийг илтгэдэг өнгө юм. Энэ ч утгаараа бид НОГООН ӨНГӨ-ийг сонгож, компанийнхаа үндсэн дүр төрхийг бүрдүүлсэн. Өнгө хүний сэтгэхүйд, өнгө өнөөгийн нийгэмд, өнгө компанийн имижд хэрхэн нөлөөлдгийг бид ногоон өнгөөрөө дамжуулан харуулж чадсандаа талархалтай байна. Цаашдаа бид ногоон өнгөнд шингэсэн эдгээр эерэг утга, хандлагыг үйл ажиллагаандаа улам илүүгээр шингээж, шинэ дэвшилтэт бүхнийг хэрэглэгчиддээ түрүүлж хүргэсээр байх болно.

ЮНИТЕЛИЙГ ИЛЭРХИЙЛЖ БУЙ ЮМС БҮХЭН ЦААНА НАРИЙН УТГА, АГУУЛГАТАЙ САНАГДДАГ. ЛОГОНЫ БЭЛГЭДЛИЙН ТУХАЙД?
Лого гэдэг ямар ч компанийн хамгийн чухал бэлгэдэл билээ. Бид өөрийн компанийнхаа логог  Монгол компани гэдэг утгаараа өвөг дээдсээс үе дамжин ирсэн үүх түүх, ёс заншлаа түлхүү судлаж байж зохиосон юм.
1.    Эргүүлэгт хөдөлгөөн –Эх дэлхий тэнхлэгээ нар зөв эргэхээс эхлээд энэ хорвоогийн юмс үзэгдэл бүр эргүүлэг дунд оршдог. Төвөөс гадагш тэлж хөдөлсөн хөдөлгөөний энэ эрч нь биднийг, бидний амьдарч буй дэлхий ертөнцийг хязгааргүй, төгсөшгүй, дахин давтагдашгүй гэдгийг илэрхийлж буйн том баталгаа юм. Манай компани ч яг үүн шиг үргэлж эрч хүчтэй, шинэлэг, зогсолтгүйгээр урагш тэмүүлэх болно гэдэг утга санааг шингээж энэ хөдөлгөөнт хэлбэрийг сонгосон билээ
2.    Арга билэг –Монголчууд бид эвийн хүчийг арга билгээр илэрхийлдэг. Эв хамтын хүчийг эрхэмлэснээр их үйлс сэтгэлчлэн бүтдэг гэх өвөг дээдсийнхээ уламжлалыг өөрийн компанийнхаа үндсэн утга учраар сонгосон маань энэ юм.

Эвийн хүч, эргүүлэгт хөдөлгөөнийг төгс хослуулсан лого нь Юнител группыг үргэлж мандан бадрахыг бэлгэдэж буй утгатай билээ.

Юнителийн өнгөрсөн, одоо, ирээдүйг ногоон өнгө, 8-ын тоо, логоноос тольдож болохоор мэт. Нарийн нандин утга, сайн сайхан үзэл бодол, гэгээлэг хүсэл тэмүүллээ энэ бүхэндээ шингээсэн нь Юнител группыг үргэлж түрүүлж алхан амжилт, бүтээлтэй байх үндэс нь юм болов уу гэсэн бодол төрсөн юм. Ингээд Юнител группын хамт олондоо 8 жилийн ойн баярын мэнд хүргэе.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.