Охины нас барахынхаа өмнө бичсэн зурвас

2014-06-09, 22:03
29,336
Сүүлийн үед хорт хавдар тусаж буй хүмүүсийн нас залуужиж байгаа нь харамсалтай. 13 настай бяцхан охин Афина Орчард хавдрын эсрэг тэмцэж эцэст нь ялагдаж, 5 сарын 28-нд амьсгал хураасан байна. Харин охины оршуулгын ёслол дууссаны дараа түүний эцэг эх болох Дин болон Кэролайн нар охиныхоо үлдээсэн зурвасыг олсон бөгөөд тэдний сэтгэлийг маш их хөдөлгөсөн байна.
Охины нас барахынхаа өмнө бичсэн зурвас


www.caak.mn

Охины эцэг захиаг уншиж чадахгүй байсан юм. Учир нь захиаг уншиж эхлэхэд сэтгэл зүрх үнэхээр их зүсэгдэж байсан юм” -хэмээн эцэг нь хэлжээ. Афинаг 12 настай байхад түүнд ясны хорт хавдартай гэх оношийг тогтоосон байна. Ингээд тэрээр долоон цаг гаруй хавдар авахуулах хагалгаа хийлгэж, олон сарын турш хими эмчилгээнд явж байжээ. Хэдийгээр охин үсгүй болж, тамир тэнхээгүй болсон байсан ч өөдрөг үзэлтэй байлаа. Афина “Аз жаргал биднээс шалтгаалах болно. Амьдралын зорилго бол зорилгтой амьдрах явдал юм” -хэмээн толиныхоо ард талд бичсэн байжээ.

www.caak.mn

Хэдийгээр эрчимтэй эмчилгээ хийлгэж байсан ч охины бие муудсаар тэрээр гэр бүлийнхнийхээ хүрээнд нас барсан байна. Афинагийн ээж хэлэхдээ: "Охин маань амьдралын баяр баясгалантай, сэргэлэн, өөдрөг үзэлтэй охин байсан юм. Эмнэлэгт байхдаа хүртэл миний хоол идсэн болохыг асууж, битгий уйлаарай хэмээн надад анхаарал тавьж байсан" -гэжээ.

www.caak.mn

Афинагийн хэлсэн үгс:
“Хайр яг л шил мэт. Сайхан харагддаг ч, үгүй хийхэд маш амархан”
“Амьдрал уналт, ололтоор дүүрэн байдгийг үүрд санаж байгаарай”
“Хайр яг салхи мэт. Та мэдэрч болох ч харж чадахгүй”
“Амьдрал бол тоглоом. Харин хайр шагнал нь”
“Хүмүүс таныг үзэн ядаж, үнэлэж, доромжилж болох ч ямар хүн болох нь зөвхөн таниас шалтгаалах болно”
“Уйлаад хэрэггүй. Та бүхнийг миний талд байгаа гэдэгт би итгэж байна”

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()