Дэлхийн хамгийн том угаалгын машин Тусгаар Тогтнолын талбайд сүндэрлэж байна

2014-06-09, 18:36
7,454
Цахилгаан бараа, компьютер, тавилгын олон улсын БСБ Экспо – 2014 үзэсгэлэн худалдаа өчигдөр буюу 06-р сарын 05ний өдөр нээлтээ сүр дуулиантайгаар хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд БСБ Сервис ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан болон БСБ-тэй хамтран ажилладаг Италийн Indesit брэнд мөн Японы Panasonic брэндүүдийн төлөөлөгчид оролцсон нь уг үйл ажиллагааг ямар их утга учиртайг харуулж байгаагийн нэгэн тод жишээ юм.
Дэлхийн хамгийн том угаалгын машин Тусгаар Тогтнолын талбайд сүндэрлэж байна


БСБ-гийнхан энэ үзэсгэлэн худалдааныхаа үеэр хэрэглэгчиддээ олон олон сюрпризийг барьж байна. Жишээлбэл, SAMSUNG брэндийн 65 инчийн зурагт худалдан аваад хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн дэлхийг шуугиулж буй гар утас болох Samsung Galaxy S5 утсыг зүгээр л бэлэглэчихэж байна. Мөн та Японы алдарт Sony брэндийн зурагт худалдан авбал 1 сая төгрөгийн үнээр зарагддаг bluray тоглуулагч бүхий гэрийн театрыг бэлгэнд авах нь ээ. Samsung брэндийн хөргөгч худалдан авбал тоос сорогч бэлэглэнэ гээд дурьдаад байвал бөөн бөөн сюрпризүүдийг тэд бэлджээ.

www.caak.mn

БСБ Экспо бол Монголын хэрэглэгчдийнхээ хэрэгцээг бүгдийг нэг дороос цуглуулах боломжийг олгож байгаа хамгийн том гадаа худалдаа билээ. Та өөрт хэрэгтэй цахилгаан бараа, компьютер, даралтат хөгжим, зургийн аппарат, галт тогооны, унтлаганы, хүүхдийн өрөөний за тэгээд ажлын өрөөнийхөө тавилгыг гээд хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүхий л бараа энд цуглаад байна.

www.caak.mn

Тусгаар Тогнолын талбай дээр ямар нэгэн баяр болж буй гэлтэй л байна. Өдрийн туршид хүрэлцэн ирсэн зочиддоо зориулан хөгжилтэй тоглоом наадам зохион байгуулж, брэндийн бэлгийг өгч байна. Мөн өдөр бүр 3 супер азтанг хуран цугласан олон дундаас газар дээр нь шууд тодруулах сугалаат худалдаа явагдаж байгаа юм байна.

www.caak.mn

Хөөсөн чихэр идэж, хөгжилтэй тоглоомд оролцож, хүүхдүүдийн хамгийн хайртай Диснейн баатруудтай хүссэнээрээ зургаа татуулах боломж зөвхөн БСБ Экспод л байна.

www.caak.mn

40% хүртэлх хямдрал, брэндийн бэлэг, хөгжөөнт тоглоом, тэмцээн, өдөр бүр шалгаруулах 3 супер азтан гээд зуны зугаатай өдрүүдээ БСБ Экспод хүрэлцэн ирж өнгөрүүлэхийг та бүхэндээ уриалж байна.

www.caak.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()