Ил гал дээр хэрхэн загас шарах вэ?

2014-06-06, 22:20
23,080

Та бүхнийг нэгэн орос блогерын салхинд гарахдаа хийсэн хоолны тухай орчуулан хүргэе. Блогер: "Эрүүл агаарт зөвхөн мах идэлгүй арай өвөрмөц юм хиймээр санагдлаа. Ингээд ил гал дээр загас шарахаар шийдлээ. Жор нь тун амархан, идсэн хүмүүс цадсан төдийгүй сэтгэл хангалуун үлдсэн билээ"...

Ил гал дээр хэрхэн загас шарах вэ?

3.5 килограмм жинтэй том яргай загас худалдаж аваад гэсэхээр нь 2-3 сантиметрийн зузаантай хэрчинэ.

www.caak.mn

Бэлдэхэд ердөө л тугалган цаас, нунтаг хар чинжүү, давс л хэрэгтэй. Бас нимбэг.

Зузаан тугалган цаас сонгох хэрэгтэй, тэгвэл загасны шөл гоожих нь бага байх болно. Чинжүүг ойролцоогоор зурган дээр байгаа шиг, харин давс 10 дахин их хэрэгтэй.

www.caak.mn

Хэрчим загасаа эхлээд давсаар дараа нь чинжүүгээр жигд тарааж амтласны дараа загасны өнгө өөрчлөгдөнө. Би их чинжүүнд дургүй тиймээс чинжүү бага хийсэн.

www.caak.mn

Загасаа тугалган цаасандаа уранхай цоорхой гаргалгүй сайтар бооно. Хэрвээ муу болсон бол давхар ороож болно.

www.caak.mn

За ингээд бүгдийг боож дууслаа.

www.caak.mn

Загас амт орж байх хооронд галаа бэлдэнэ, мэдээж хус их илчтэй ч, би гацуурын галд хийсэн.

www.caak.mn

Гал цогшихоор нь торон дээр загасаа тавина.

www.caak.mn

Нимбэгээ бэлдэнэ, би тавган дээр бэлэн болсон загасан дээрээ шууд л нимбэгнийхээ шүүсийг шахдаг. Загасыг болоогүй байхад нимбэг хийгээгүй нь дээр, гашуун амттай болдог.

www.caak.mn

За ингээд бэлэн боллоо. Зооглож болно.

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()