Дэлхийн хамгийн шилдэг тэнгэр баганадсан барилгууд

2014-05-30, 00:30
14,524
Олон улсын судалгааны багийнхан сүүлийн жилүүдэд баригдсан тэнгэр баганадсан 300 гаруй барилгад дүн шинжилгээ хийсэн бөгөөд дэлхийн хамгийн шилдэг барилгыг шалгаруулсан байна. Эдгээр барилгууд бүгд ашиглалтанд орсон юм.
Дэлхийн хамгийн шилдэг тэнгэр баганадсан барилгууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. The Shard
Дэлхийн хамгийн шилдэг тэнгэр баганадсан үзэсгэлэнт барилгаар Лондонгийн “The Shard” барилга тодорсон аж. Анх барилга баригдахад хотын иргэд нэлээд дургүй байсан гэнэ. Гэхдээ л Emporis-ийн судлаачдын тодорхойлсноор дэлхийн хамгийн шилдэг барилга болж чаджээ.

www.caak.mn

2. TOUR CARPE DIEM (TIE)
Францын барилга энэ жагсаалтанд багтсан шалтгаан нь геометрийн өвөрмөц хэлбэр дүрсээр баригдсан бөгөөд нарны гэрлийн эрчим хүчээр халаалтын системээ шийдсэн учир, цахилгаан эрчим хүчинд нэлээд хэмнэлттэй гэсэн шалгуураар оржээ. Дээвэр дээр нь баар, цэцэрлэгт хүрээлэн байдаг бөгөөд Парис болон Сен харагддаг аж.

www.caak.mn

3. NANFUNG
Хятадад байрлах худалдааны байгууллага болох энэ барилга дотор үзэсгэлэнгийн талбай, оффис, 5 одтой зочид буудал зэрэг байрладаг байна.

www.caak.mn

4. AZ TOWER
Чех улсад байрлалтай. Барилга дотор оффис, худалдааны болон амины сууц бий.

www.caak.mn

5. Ardmore Residence
Сингапурт байрлах энэ орон сууц нь цахилгаан болон ус хэмнэсэн технологитой.

www.caak.mn

6. Меркури Сити
Энэ үзэсгэлэнт тэнгэр баганадсан барилга нь 75 давхар бөгөөд Оросын нийслэл Москвад байрладаг. Европын хамгийн өндөр барилгын тоонд багтахаас гадна секундэд 23 метрээр хурдалдаг хоёр цахилгаан шаттай.

www.caak.mn

7. Flame Towers
Азербайжаны хамгийн өндөр барилга. Гадна талыг нь диодон гэрлээр хучсан учир дүрэлзэж буй гал мэт харагддаг.

www.caak.mn

8. Central Park East Tower
Уг эко барилга Сидней хотод байрлана. Барилгын давхар бүр дээр цэцэрлэгт хүрээлэн байдаг бөгөөд байгалийн үзэсгэлэнг харж болно. Үүнээс гадна ресторан, дэлгүүр гэх мэт өдөр тутмын амьдралд шаардлагатай бүхий л зүйлс багтана.

www.caak.mn

9. CAYAN буюу "Infinity Tower"
Үзэсгэлэнт Дубайн 80 давхар барилга. Ороомог хэлбэртэй учир салхины хурдыг багасгадаг байна.

www.caak.mn

10. SHERATON HUZHOU HOT SPRING RESORT
Хятадын энэ барилга 19,000 иодон гэрэлтэй бөгөөд шөнийн цагаар үзэсгэлэнтэй харагдана. Өрөө бүр тагттай.

www.caak.mn

11. DC TOWER-1
Венийн тэнгэр баганадсан энэ барилга нь ус хэмнэлтийн системтэй байсан бөгөөд байгалийн эрчим хүчээр ажилладаг. Одоогийн байдлаар Австрийн хамгийн өндөр барилга юм.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()