Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Охиныг Оливия Гиллис гэдэг бөгөөд "беквит-видемана" хэмээх синдромтой төрсөн байна. Энэ синдром нь 15 мянган хүн тутмын нэгэнд тохиолддог гэнэ. Охиноо ийнхүү өвчтэйг мэдсэн эцэг эх нь шоконд оржээ.
Ингээд 4 жилийн дотор охин 3 удаа хагалгаанд орсон бөгөөд одоо сургуульд орох гэж байгаа гэнэ.
Эхний хагалгааг 2010 оны 9 сард хийсэн бөгөөд тэрээр ердөө 6 сартай байсан гэнэ. Тэр үед хэл нь эрүүг нь далдалсан урт байжээ.
Охины ээж болох 29 настай Эмма Гиллис хэлэхдээ: “Охиныг маань төрмөгц л надаас тусгаарласан юм. Бусад ээж нар хүүхдээ хөхүүлэн, хамт байхад би охинтойгоо хамт байж чадахгүй байсан нь миний сэтгэлийг ихэд зовоож байсан.” -гэжээ.
Эмма 4 хүүхдийн ээж бөгөөд охиноо 7 сартай байхад нь энэ өвчний талаар олж мэдсэн байна.
“Энэ өвчнөөс болоод охины маань биеийн бусад хэсэг ч томрох магадлалтай хэмээн бидэнд эмч нар сануулж байсан” -гэж Эмма ярьжээ.
Энэ төрлийн синдромтой хүний хэл нь томрох, хөл гар нь томрох, сонсголгүй болох болон зүрхний өвчтэй болох магадлалтай байдаг байна.
Нэг хагалгаа хийхэд хангалттай гэж үзэж байсан ч, эхнийх нь бүтэлгүйтсэн учир бяцхан Оливия 2011 оны 3 сар, 2012 оны 3 сард дахин хагалгаанд оржээ. Одоо охин чөлөөтэй амьсгалж чадах болсон бөгөөд сургуульд орж болохоор болсон байна.