1. Хугацаандаа сахлаа хусаагүй, хувийн ариун цэвэр муу сахидаг байсан цэргүүдийн нүүрийг ширүүн алчуураар үрдэг байсан гэнэ.
2. Сахлаа хусахгүй хүмүүсийн сахлыг асаагуураар авдаг байжээ.
3. Динамо машины утсыг хөлийн хуруу, чих, гарын хуруу зэрэгт уяж, бага хүчдлээр тог цохиулдаг байжээ.
4. Духаа хөхрөхөөс хамгаалахын тулд хоёр хуруугаа духан дээрээ тавьдаг бөгөөд үүний дараа цохих, өшиглөх гэх мэт цохилтуудыг хийдэг байсан байна.
5. Цэрэгт агаар нэвтрэхгүй баг өмсгөдөг байсан бөгөөд хэсэг хугацааны дараа гэнэт гүн амьсгаа авахуулж цээж рүү нь цохидог байжээ.
6. Цээж рүү цохих нь хамгийн түгээмэл шийтгэл.
7. Тольтой тэлээгээр нүцгэн өгзгөн дээр цохих.
8. Хана руу тулгаж суулгаад дараа нь сандлыг нь авч, хагас суугаа байдалтай сандлыг нь цэргээр өөрөөр нь бариулдаг байжээ.
9. Цэргийг дээш нь харуулж хэвтүүлээд хөлийнх нь хурууны завсар чүдэнз асаах.
10. Баг өмсгөн холын зайд гүйлгэх.
11. Бусдын оймс, дотуур хувцас угаалгах.
12. Биеийн хүчний дасгалууд хийлгэх.
13. Нойтон алчуурын цохилт.
14. Хоол, хувцас, мөнгийг дээрэмдэн авах.
15. Хүнсний бус бүтээгдэхүүн идүүлэх.
16. Шүдний сойзоор шал, суултуур угаалгах.