1. Лампредотто
Флоренц, Тосканы уламжлалт хоол болох Лампредогийн түүх нь нийгмийн ядуу давхаргынханд малын дотор гэдэс, тугалны мах ноогддог байсан үеэс эхлэнэ. Флоренцийн гудамж бүрд шахуу салахын аргагүй амттай панини болон "лампредотто"-г амталж болох газар бий. Түүнийг чанаж болгосон дотор гэдсээр хийдэг бөгөөд томатны соус, төрөл бүрийн ногоогоор амталдаг байна.
2. Поркетта
Ром орчимд түгээмэл байдаг хурц амттай гахайн өөхтэй шарсан мах. "Поркетта"-г ихэвчлэн сайтар давсалж, сармис, розмарин болон бусад өвсөөр амталдаг. Энэ хоолыг сонирхогчид болон мэргэжилтнүүд: “газар тариаланан эрхлэгчдийн уламжлалт хүнсний бүтээгдэхүүн” -гэж тодорхойлдог нь тус бүс нутгийн түүх соёлыг илтгэдэгтэй нь холбоотой биз ээ.
3. Тортелло алла Ластра
Эмилия-Романья болон Тосканы уулын бүст төмсөн шанзтай, тортеллогийн "алла Ластра" хэмээх онцгой төрлийг хийдэг. “Ластра” гэдэг нь тортеллог шардаг гадаргуйн нэр юм. Энэ хоолыг эртнээс гудамжинд зардаг байсан бөгөөд сүүлийн үед түүх соёлын эрэлт ихтэй бүтээгдэхүүн болжээ.
4. Панеллини
Падермо, Сицилийн уламжлалт гудамжны хоол панеллиниг вандуйн гурилаар хийдэг. Шарж бэлддэг энэхүү шаржигнуурт бүтээгдэхүүнийг загас, хаш ногоо болон бусад хүнсний ногоотой хамт иддэг байна.
5. Гофри Пьемонтези
Гурил, ус, исгэгчээр хийдэг Пьемонт (Валли Кизоне Германеска)–ын уламжлалт гофри пьемонтези жигнэмэг нь гаднаасаа шармал хатуу ч дотроо зөөлөн байдаг учраас, Хойд Европын ийм вафлинаас илүү өргөн байдаг. Гофригийн голд ихэвчлэн бяслаг, салями юмуу шоколад, варень хийж иддэг байна.
6. Арростичини Абруццези
Шорлогны энэ Итали хувилбар нь Абруццо, Арростичинид элбэг тааралддаг. Хонь юмуу гахайн махыг шорлож шардаг байна. Зөвхөн засаагүй малын махаар хийдэг ажээ. Зарим газруудад нь рустелле, арустелле, ростелле гэх зэрэг өөр өөрөөр нэрлэдэг. Уг хоолыг хамгийн анх Вольтиньо (Чивителла Казанова, Карпинето делла Нора)-ийн өлмий дэхь Пескар мужид хийж эхэлжээ. Харин одоо арростичини-г Ромын гудмуудад бас хийдэг болжээ.
7. Фокачча аль Тесто
Фокачча аль Тесто–г урьд нь үнэтэй талхыг орлуулахын тулд хэрэглэдэг байсан бөгөөд “крешиа” ч гэж нэрлэдэг байв. Умбрит түгээмэл байдаг энэхүү хүнсний бүтээгдэхүүнийг дээр нь хийдэг байсан эртний чулууны нэрээр нэрлэжээ. Гурил, ус, оливын тос, давс, исгэгч зэрэг ордог байна.
8. Пьядина
Эмилия-Романия-д өргөн хэрэглэдэг "Пьядина" нь крешиа-тай яг ижилхэн боловч дотроо бяслаг, салями, хүнсний ногоо гээд төрөл бүрийн хачиртай байдгаараа онцлог юс. Орцонд нь гурил, гахайны мах, ус, бикорбанат байдаг.
9. Зепполе пончик
Зепполе нь Неаполиос гаралтай Өмнөд Италийн десерт юм. Ихэвчлэн 3-р сарын 19 буюу гэгээнтнүүдийн өдрөөр хийдэг учраас "Зепполе ди Сан Жузеппе" ч гэж нэрлэгддэг. Үндсэн орц нь гурил, элсэн чихэр, масло, өндөг болон оливын тос ажээ. Шарсан ч болно чанасан ч болно. Салентод ч гэсэн зепполе-г түгээмэл хэрэглэдэг байна.
10. Фокачча
Лигурийн уламжлалт хүнсний бүтээгдэхүүн болох фокачча–г нутгийн хэлээр “fugassa co formaggio” гэж нэрлэнэ. Маш сайхан амттай бяслагийг орцондоо агуулдаг учраас онцгой амттай. Жуулчдын дунд 1950-иад оноос алдаршсан бөгөөд одоо ч гэсэн тэдний дуртай хоолны нэг юм.