Шар тайлах шөл

2014-05-02, 01:33
16,104
Нэгэн блогчин залуугийн шар тайлах шөлний жорыг орчуулан хүргэе. Блоггер: "Заримдаа баярын үеэр өглөө шартсан босдог нь огт нууц биш юм. Толгой өвдөн, ам цангана. Энэ асуудлын хамгийн сайн шийдлийг би олсон юм. Энэ бол халуун ногоотой шөл. Тиймээс би урьдчилан хийгээд хөргөгчинд тавьчихдаг.
Шар тайлах шөл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

... Шартсан бүрхэг өглөө зөвхөн халаахад л болно, бас мөстэй нэг хундага архи (илүү ч үгүй, хэтрүүлбэл үргэлжлүүлэн архидахад хүрнэ!) Магадгүй, миний жор хэн нэгнийг аварч хөл дээрээ босоход нь туслана гэж найдаж байна." -гэжээ.

1. Бүх зүйл шөлөө бэлдэхээс эхлэнэ. Үхрийн эсвэл минийх шиг тахианых ч байж болно. Аль дуртайгаа сонго.

www.caak.mn

2. Шөлөө сайхан шар өнгөтэй болгохын тулд шөлөндөө хэдэн ширхэг шафран нэмдэг. Аяганд шафранаа хийн халуун шөлөөр дүүргээд, дараа нь буцааж шөл рүүгээ хийнэ.

www.caak.mn

3. Тэгээд ногоо, будаа, халуун ногоонуудаа бэлдэнэ. Шинэ ногоо их орно. Ер нь зурган дээрээ байгаа бүх зүйлс орно. Халуун ногооноос хмели-сунели буюу гүрж “таван халуун”, бас сармистай чинжүү.

www.caak.mn

4. Зарчмын хувьд огт өөр өөр ногоонууд, тухайлвал дуртайгаа нэмж болно.

www.caak.mn

www.caak.mn

5. Гүн ёроолтой хайруулын тавганд сонгино, гогодоо, дараа нь хэрчсэн улаан лоолио хийнэ.

www.caak.mn

6. Тахианы махыг шөлнөөс гарган, яс арьснаас нь салгана. Махыг жижиглэн хэрчиж, буцаан шөл рүүгээ хийнэ. Шөлөндөө будаа цацан, дөрвөлжөн хэрчсэн төмсөө хийнэ.

www.caak.mn

7. Харин хайруулын тавагтай ногоо руугаа хэрчсэн нарийн сонгино, ногоон гоньд, кинза ногоогоо ихээр хийнэ.

www.caak.mn

8. Гурван хумс сармис, улаан чинжүү нэмээд давс хийн зөөлөн гал дээр жигнэнэ.

www.caak.mn

9. Дараа нь түүнийгээ шөлтэйгээ нийлүүлэн нэг буцалгаад бүх юм бэлэн.

www.caak.mn

10. Ер нь баяраар их уухгүй байсан нь дээр шүү. Харин шөлийг зүгээр үед ч идэж болно.

www.caak.mn

11. Сайхан хооллоорой.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()