Жүжигчин Ричард Гир танигдахааргүй болжээ

Францийн жуулчин эмэгтэй Карин Гомбо (Karine Gombeau) Нью-Йоркоор зугаалж явахдаа, Америкийн алдартай жүжигчин Ричард Гир (Richard Gere)-ийг танилгүй, орон гэргүй хүн гэж бодоод түүнд зүсэм пицца идэхийг санал болгосон байна.
Жүжигчин Ричард Гир танигдахааргүй болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Холливудын жүжигчний оролцсон энэ явдал өнгөрсөн мягмар гарагт болжээ. Жуулчин эмэгтэйн ярьснаар бол, гаднаас нь харахад орон гэргүй хүнтэй адил хүнийг хогийн сав ухаж байхыг харах үед тэрбээр Нью-Йоркийн Төв вокзалаас холгүй нөхөр, 15 настай хүүгийн хамт зугаалж явсан байна. Харсан зүйлдээ сэтгэл нь хөдөлсөн тэрбээр түүн рүү хүрч очоод, Италийн "Little Italy" зоогийн газарт идсэн пиццанаас үлдсэн хэдэн зүсмийг өгсөн байна.

www.caak.mn

Ричард Гир одоо 64 настай юм.

www.caak.mn

“Уутанд юу байгаа юм бэ?” -гэж тэр асуусан. Би түүнд англиар хариулах гэж оролдсон ч, тал өгүүлбэрийг нь францаар хэлсэн. “Уучлаарай, гэхдээ пицца хүйтэн” гэхэд тэр, Их баярлалаа, бурхан таныг ивээх болно -гэж хариулсан”- хэмээн бүсгүй дараа нь ярьжээ.

www.caak.mn

Франц эмэгтэй өөрсдийн буудаллаж буй "Salisbury Hotel" зочид буудлын ажилтан хоёр хоногийн дараа түүнд "New York Post" сонин дээр Гирийн хажууд зогсож байгаа зургийг нь харуулах хүртэл Нью-Йоркийн гудамжинд хэнтэй таарснаа мэдээгүй байжээ.

www.caak.mn

“Энэ бол үнэхээр хачирхалтай. Энэ түүх бол үнэхээр галзуурмаар юм. Яаж ийм юм болдог байна. Зүгээр төсөөлшгүй юм. Хэдийгээр тэр настай ч, (жүжигчин 64-тэй) Гирийг аятайхан эр гэж бодож байсан. Тэр яг л орон гэргүй юм шиг харагдсан”- гэж хэвлэлийнхэнд үнэнээ хэлсэн байна.

www.caak.mn

  Яг үнэндээ, франц эмэгтэй гэр бүлийн хамт санамсаргүй Ричард Гирийн гол дүрд нь тоглож буй “Балар эрт цагаас” ("Time Out of Mind") киноны зураг авалтын талбай руу орчихсон юм байжээ.

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()