Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Холливудын жүжигчний оролцсон энэ явдал өнгөрсөн мягмар гарагт болжээ. Жуулчин эмэгтэйн ярьснаар бол, гаднаас нь харахад орон гэргүй хүнтэй адил хүнийг хогийн сав ухаж байхыг харах үед тэрбээр Нью-Йоркийн Төв вокзалаас холгүй нөхөр, 15 настай хүүгийн хамт зугаалж явсан байна. Харсан зүйлдээ сэтгэл нь хөдөлсөн тэрбээр түүн рүү хүрч очоод, Италийн "Little Italy" зоогийн газарт идсэн пиццанаас үлдсэн хэдэн зүсмийг өгсөн байна.
Ричард Гир одоо 64 настай юм.
Франц эмэгтэй өөрсдийн буудаллаж буй "Salisbury Hotel" зочид буудлын ажилтан хоёр хоногийн дараа түүнд "New York Post" сонин дээр Гирийн хажууд зогсож байгаа зургийг нь харуулах хүртэл Нью-Йоркийн гудамжинд хэнтэй таарснаа мэдээгүй байжээ.
“Энэ бол үнэхээр хачирхалтай. Энэ түүх бол үнэхээр галзуурмаар юм. Яаж ийм юм болдог байна. Зүгээр төсөөлшгүй юм. Хэдийгээр тэр настай ч, (жүжигчин 64-тэй) Гирийг аятайхан эр гэж бодож байсан. Тэр яг л орон гэргүй юм шиг харагдсан”- гэж хэвлэлийнхэнд үнэнээ хэлсэн байна.
Яг үнэндээ, франц эмэгтэй гэр бүлийн хамт санамсаргүй Ричард Гирийн гол дүрд нь тоглож буй “Балар эрт цагаас” ("Time Out of Mind") киноны зураг авалтын талбай руу орчихсон юм байжээ.