Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бусдад нь яадгийг мэдэхгүй, олон “шулуун”цахилгааны утаснууд заримдаа орооцолдон миний уурыг бардаг. Тэгээд ч фэнг-шүйд ил задгай олон орооцолдсон цахилгааны утаснууд муу гэдэг шүү дээ.
Энэ тохиолдолд “мушгисан” утаснуудыг хэрэглэх нь тус болно. Хаа сайгүй зарж байдаг хятадын хийсэн утсаар өөрийн үнэтэй хэрэгтэй зүйлээ шатаалгахгүйн тулд “мушгисан” утсыг хаанаас олох вэ? гэдэг асуулт гарч ирнэ.
Энэ тохиолдолд “мушгисан” утаснуудыг хэрэглэх нь тус болно. Хаа сайгүй зарж байдаг хятадын хийсэн утсаар өөрийн үнэтэй хэрэгтэй зүйлээ шатаалгахгүйн тулд “мушгисан” утсыг хаанаас олох вэ? гэдэг асуулт гарч ирнэ.
Хариулт нь: өөрөө хийх.
Өөрийнхөө iPhone-нд зориулан Lightning/USB (1м) кабель утас авлаа.
Бөөрөнхий модон харандаа авч, нямбай гэгч нь бага зэрэг татасхийн утсаа ороов. Ойролцоогоор 5-7 см үлдээн төгсгөл хэсгийг скочоор бэхлэнэ.
Ингээд дараа нь, үсний 2000-2200W хүчин чадалтай сэнсээр харандаагаа алгуур эргүүлэн утсаа 1,5-2 минут халаана. Дараа нь хөлдөөгчинд 5-10 минут байлгана.
Хөргөсний дараа дахин сэнсээр халаана. Энэ удаа хөрөгчинд биш, тасалгааны температурт хөргөнө.
Блог хөтлөгч: “Би ямар ч шинэ юм бодож олоогүй, зарим хүмүүс сургуульд хөдөлмөрийн хичээл дээр үүнийг хийдэг байсан. Харин би анх удаагаа хийх гэж оролдлоо. Болж байна. Үүнийгээ бусадтай хуваалцахгүй байж чадсангүй. Магадгүй хэн нэгэнд нь хэрэг болох биз ээ.”
Үр дүн.