Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хамгийн анх энэ төрлийн архийг Вьетнам улсад үйлдвэрлэж байсан бөгөөд одоо Зүүн Өмнөд Азийн орнуудад алдартай болжээ.
Могойны хор нь энэ архины хамгийн гол үнэ цэнэ нь болдог байна. Архинд орсон хор этанолын ачаар хорт чанар нь устдаг учир аюулгүйд тооцогддог аж.
Сонирхолтой нь могойноос гадна архинд төрөл бүрийн хилэнц, гүрвэл байх тохиолдол байдаг. Мөн төрөл бүрийн эмийн ургамалаар савыг нь чимэглэдэг байна.
Архинд тохирсон ургамлыг зөвхөн мэргэжилтэнгүүд сонгодог аж. Учир нь ургамлууд нь архины амт, үнэрт нөлөөлдөг байна. Архинд орсон ургамлаас хамаарч тухайн архины эмчилгээний, нянгийн эсрэг гээд үйлчилгээнийх нь төрлүүд өөрчлөгддөг аж.
Хэдийгээр могойн хороор олон төрлийн эмчилгээг хийж болох боловч энгийн иргэдийн хувьд үнэ нь хэт өндөр мэт санагдана.
Дэлхий дээр хоёр төрлийн могойн архи байдаг бөгөөд үүнд, исгэсэн болон найруулсан төрлүүд багтдаг. Эхний тохиолдолд могойг олон төрлийн шавжтай хамт будааны архинд хийж хэдэн сарын турш исгэдэг байна.
Харин хоёр дахь нь архийг уух үедээ, могойн хороо хийж уудаг аж.