ХААН Банкны “Кисс” өдөрлөгийн 10 супер азтан шагналаа гардан авлаа

2014-03-26, 18:44
3,721
ХААН Банк Монголд анх удаа зайн технологид суурилсан  мэдрэгчтэй картыг залуустаа зориулан “Кисс” нэртэйгээр гаргаж, Монголын тэргүүлэгч 10 гаруй их дээд сургуулиудад нээлттэй өдөрлөг зохион байгуулсан билээ.
ХААН Банкны “Кисс” өдөрлөгийн 10 супер азтан шагналаа  гардан авлаа


Өдөрлөгийн хүрээнд  зөвхөн картаа танилцуулаад зогсохгүй  азтан шалгаруулж,  шагналыг тухай бүрт нь өгсөн төдийгүй сургууль бүрээс 10 азтан тодруулж, “Кисс” өдөрлөгийн супер азтан шалгаруулах ёслолд  оролцох эрхийн бичгээр урамшуулсан юм. Супер азтан шалгаруулах арга хэмжээ 3-р сарын 21-ний өдөр  ХААН Театрт боллоо. Өдөрлөгийн хүрээнд зөвхөн оюутнууд төдийгүй шинэлэг технологийг сонирхсон  багш, ажилтнууд карт захиалсан тул багш, ажилтнуудын төлөөлөл ч мөн хүрэлцэн ирсэн байлаа.  

Ингээд 10 сургууль тус бүрээс шалгарч, нөүтбүүкний эзэн болсон 10 азтанаа танилцуулж байна.

1.    ХААИС-ийн 1-р дамжааны оюутан - О.Жүгжинноров
2.    ИЗИС- –ИЗИС-ийн багш – Б.Баярсайхан
3.    ҮБТДС-ийн 2-р дамжааны оюутан А.Хишигдаваа  
4.    ЭМШУИС- 4-р дамжааны оюутан - Б.Алтансувд
5.    СЭЗДС-  СЭЗДС-ийн ажилтан - Э. Байгал
6.    ШУТИС- 2-р дамжааны оюутан - Б.Идэрмөнх
7.    УБДС- 1-р курсын оюутан - Д.Баярмаа
8.    МУБИС- 4-р дамжааны оюутан- Э.Оюун-Эрдэнэ
9.    МУИС- -ШУС-ийн 4-р дамжааны оюутан -  Б.Лхагва-Очир
10.    МУИС- ЭЗС- хүүхдийн хамт захиалсан иргэн - Д.Адъяа

Супер азтанаар шалгарч, нөүтбүүкний эзэн болсон залуусын сэтгэгдлээс хүргэж байна.

ХААИС-ийн 1-р дамжааны оюутан О.Жүгжинноров
Маш их баяртай байна. Би өөрийгөө азтан болно гэж бодож байсангүй. Анхны азтанаар Жүгжинноров гэж дуудахад нэг л итгэж өгөхгүй хэсэгтээ л эргэлзэж зогссон шүү. Харин хөтлөгч дахин сургууль, нэрийг маань дуудахад л би юм байна гэж итгэсэн. Супер азтаны шагнал нь нөүтбүүк байгаа нь надад их таалагдаж байна. Яагаад гэвэл оюутан хүний хичээлээ хийх гол хэрэгсэл нь нөүтбүүк учраас үнэхээр нүдээ олсон шагнал болж чадлаа. Баярлалаа.



ШУТИС-ийн 2-р дамжааны оюутан Б.Идэрмөнх:

Би 3-р сарын 13-ны өдөр хичээлдээ иртэл манай сургууль дээр ХААН Банкны мэдрэгчтэй “Кисс” картын нээлттэй өдөрлөг болж, оюутнууд тойрчихсон банкны  ажилтан картаа танилцуулж байсан. Би “Кисс” картын рекламыг нь үзээд авъя гэж бодож байсан болохоор  тэр даруй л шинээр карт захиалсан юм. Өнөөдөр азтан болсондоо маш их баяртай байна. Тайзан дээр гарч өөрийгөө танилцуулахдаа сандраад юу хэлэхээ мэдэхгүй байсан. Анх карт захиалахдаа супер азтанаар шалгарч нөүтбүүк хожих юмсан гэж бодож байсан маань өнөөдөр биелж,  азтан болсондоо маш их байртай байна.



ЭМШУИС-ийн 4-р дамжааны оюутан Б.Алтансувд:

Супер азтан болсондоо маш их баяртай байна. Хөтлөгч миний овог, нэрийг зарлахад өөрийн эрхгүй догдолж, бас сандарч байсан. Харин тайзан дээр гарахад сандрахаа больж, азтан болсондоо бүрэн итгэсэн. Оюутан хүн курс ахих тусам алхам тутамдаа л нөүтбүүк ашиглах шаардлага гардаг. Миний хувьд энэ жил 4-р курсын оюутан бөгөөд хамгийн чухал хэрэгцээтэй байгаа зүйлээ карт захиалан азтан болж авсандаа маш их баяртай байна.



Оюутнуудын хичээл хийх хамгийн чухал хэрэглээ болсон нөүтбүүкээр супер азтануудаа урамшуулсанд азтанууд өндөр сэтгэгдэлтэй байлаа. Шинэлэг дэвшилтэт технологийн тэргүүн эгнээнд нэгдэж, ХААН Банкны мэдрэгтэй карт захиалж, азтан болсон залуустаа дахин баяр хүргэе. 














Видео.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.