Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Цүнх, шил, хөргөгч гээд ямар нэгэн таглаатай зүйлсийн эвгүй үнэрийг дарахыг хүсвэл, ашиглаагүй ууттай цайг хийгээрэй.
2. Устөрөгчийн хэт исэл нь шарх эдгээгээд зогсохгүй хувцасны толбо арилгадаг.
3. Өөрийн гажет буюу утас, таблет, гар компьютерыг хүүхдийн нойтон салфеткаар арчихад хангалттай.
4. Шоргоолжноос ангижрахыг хүсвэл нунтаг шанцайг цацаж болно.
5. Төмөр зүйлийг шүдний оогоор цэвэрлэхэд өнгө сайн орно.
6. Гал тогооны хэрэгслийг гадилны хальсны гадна талаар арчихад гялалздаг.
7. Зөгийн балыг бактерийн эсрэг ашиглаж болно.
8. Аспириныг нунтаглаад усанд найруулан шумуул хазсан газар түрхэхэд загатнахгүй эдгэнэ.
9. Хүнсний сода-аар шүдээ цэвэрлэх нь цайруулах үйлчилгээтэй байдаг.
10. Гарын тосоор гутал тослож болно.
11. Нүүрс тасалгааны агаарыг цэвэршүүлнэ.
12. Кофе шүүгчээр цонх угаавал халтардахгүй.
13. Хайч ирлэхийг хүсвэл тугалган цаасыг хайчлаарай.