LG хамгийн анхны FULL LED Slim 3D телевизорыг дэлхийд танилцуулж байна

2014-03-13, 18:21
6,977
3D форматын өгөх тэрхүү давтагдашгүй шинэ мэдрэмжүүдийг зөвхөн кинотеатрт төдийгүй гэртээ ч мэдрэх боломжтой боллоо. Дэлхийн электроникийн үйлдвэрлэгчид 3D форматыг дэмждэг, шинэ маш шингэн LG Full LED Slim телевизоруудыг танилцуулж байна.
LG хамгийн анхны FULL LED Slim 3D телевизорыг дэлхийд танилцуулж байна


LG-ийн шинэ технологи нь хүссэн хүн бүрт гэртээ гайхамшигт ертөнцийг бий болгох боломжийг санал болгож байна.

Full LED Slim технологийн 3D-телевизорын шинэ шийдэл болсон арын гэрэлтүүлэг нь 3D форматын дүрсийг улам ихээр бодит мэт харагдуулдаг. Маш нимгэн корпусын зэрэгцээ дэлгэцийн ард байрлах гэрлэн диодын блокуудын ачаар Full LED дэлгэц нь онцгой ялгарал болон гайхалтай чанар бүхий дүрсийг үзүүлдэг.  10,000,000:1 динамик ялгарлын түвшин болон TruMotion 400 Гц технологи нь гайхалтай динамик үзэгдэл, эффектүүд болон бодит байдлын гайхамшигт мэдрэмжээр дүүрэн ер бусын ертөнц уруу үзэгчдийг аваачих чадалтай. LG компани үүн дээр зогсохоор шийдсэнгүй.  3D телевизорын шинэ загварт дүрсийг мульти-формат хэлбэрээр (Multi Picture Format) харуулах боломжтой болсон. Энэ нь хүмүүст өөрсдийн авсан 3D бүтээлүүдийг ямар ч бэрхшээлгүйгээр үзэх боломжийг өгдөг. Үүний тулд 3D камерыг телевизортой холбоход л хангалттай бөгөөд компьютер дээр нэмэлт хувиргалт хийлгүйгээр 3D форматад авсан материалаа шууд үзэж болно.

LG-ийн 3D телевизор бүр 3D кино үзэх сонгодог ойлгомжийн дагуу хийгдсэн нь ойлгомжтой юм. Шинэ загваруудыг хараанд ямар ч аюулгүй тусгай нүдний шил дагалдана. Эдгээр нүдний шилүүд нь удаан хугацаагаар ч телевизор үзэхэд маш тохиромжтой бөгөөд USB портоор цэнэглэгдэн, 40 хүртэл цаг цэнэгээ барих чадвартай.

Дэлгэцний шинэчлэгдэх давтамжтай тааруулан, линзүүдийг ээлжлэн хаах замаар стереоэффектийг гарган авдаг.

LG-ийн 3D телевизорын гол давуу талууд:
 - 3D телевизор (шингэн кристаллын хаалт дээр суурилсан нүдний шилүүд)
 - Spot Control (хэсэгчлэн сүүдэртүүлэх) системтэй Full LED Slim технологи
- INFINIA загвар (цул панель)
- Full HD 1080p
- Динамик ялгарлын коэффициент 10,000,000:1
- TruMotion 400Гц технологи
- Дүрс тохиргооны программ (Picture Wizard II)
- Далдалсан динамикууд (10W + 10W + 5W)
- Infinite Sound
- Clear Voice II
- NetCastTM (Интернет-ТВ)
- Skype TM (нэмэлт видеокамер залгасан үед видео дуудлага хийх функц)
- AV төхөөрөмжүүдтэй утасгүйгээр холбогдох боломжтой
- DLNA-тай холбогдох боломжтой
- USB 2.0 (HD DivX, MP3, JPEG play, MPO)
- HDMI 1.4
- Intelligent Sensor
- Энергийн хэмнэлттэй систем (Smart Energy Saving Plus)
-  ECO Flower

# # #

LG Electronics компаний тухай
LG Electronics, Inc (KSE: 066570.KS) компани нь гэр ахуйн техник, хөдөлгөөнт холбоо болон хэрэглэгчийн электроникийн зах зээл дээрх инновацийн технологийн зохион бүтээгч бөгөөд дэлхийн лидер мөн. LG компани нь  дэлхий даяар нийт 113 офис, 87000 ажиллагсадтай. LG-ийн нийт худалдааны эзлэхүүн нь 2013 онд 53.10 тэрбум ам.доллар байсан (58.14 их наяд солонгос вон) юм. LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Appliance, Air Conditioning, Energy Solution ба Vehicle Components гэсэн таван салбартай бөгөөд хөргөгч, угаалгын машин, агааржуулагч, холбооны төхөөрөмжүүд болон LED телевизорын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. LG Electronics нь ENERGY STAR ®-ийн 2012 оны Түнш байгууллага юм.

LG Electronics Home Entertainment компаний талаар
LG Electronics Home Entertainment компани нь хэрэглэгчид болон бизнес сегментэд зориулагдсан аудио-видео тоглуулагч, хавтгай телевизоруудын зах зээл дээр дэлхийн шилдэг нь юм. LG Electronics Home Entertainment нь LCD (шингэн кристалл) болон плазман телевизорууд, гэрийн кинотеатрууд, Blu-ray тоглуулагч, аудио төхөөрөмжүүд болон видео тоглуулагчдыг үйлдвэрлэдэг. LG Electronics Home Entertainment нь таны гэрт баяр, хөөрийг авчрах дэгжин бөгөөд олон функци бүхий өндөр технологийн төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн гаргадаг юм.

LG интернетэд:
http://www.enext.mn/index.php/p/2197

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.